Үхэр залгисан аварга матрыг агнажээ

Матар хэмээх аварга том махчин амьтныг бид кино, амьтны хүрээлэн зэргээс л харж байсан. Тэгвэл тэд үнэхээр л кинон дээр гардаг шигээ өөрөөсөө ч аварга амьтдыг жишим ч үгүй залгидаг, аймшигтай том араа шүдтэй амьтан ажээ. Саяхан фермийн ажилчид, үхэр идсэн нэгэн аварга матрыг агнасан байна. Ингээд хамтдаа мэдээллийн дэлгэрэнгүйтэй танилцъя.

Үхэр залгисан аварга матрыг агнажээ
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1

Өнгөрөгч ням гарагт, АНУ, Флорида мужийн нэгэн фермийн ажилчид аварга том матрыг буудаж агнасан байна. Тухайн үед тэрхүү матар фермийн ойролцоо бэлчээрлэж явсан үхрийг амьдаар нь залгиж байхад нь анчид ийнхүү агнажээ.

2

Уг аймшигт хэвлээр явагч араатныг хэмжиж үзэхэд, 362 кг, 4 метр 60 смийн урттай байсан байна. Энэ нь тэдний харж байсан, хамгийн аварга амьтан байсан хэмээн хэлжээ. 

3

Ганцхан үхрийг ч биш, өмнө нь ч гэсэн хэд хэдэн малыг бүтнээр нь залгиж, фермийнхэнд цөөнгүй хор хохирол учруулсан байна. 

4

Матар нь Америк, Ази, Африк болон Австралийн гол мөрөн, нуур цөөрөмд амьдардаг. Австралийн зарим матар давст усанд амьдрах бөгөөд цэнгэг усны матраас биеэр хамаагүй том байдаг ажээ. Тэдний барьсан энэхүү матар нь давстай нуурны матар байсан байна.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()