“Загалмайлсан эцэг” киноны тухай бидний мэдэхгүй баримтууд

Дэлхийн бүх цаг үеийн хамгийн шилдэг кино болох “Загалмайлсан эцэг” буюу “God father” нь үзэгчид, шүүмжлэгчдээс маш өндөр үнэлгээг авч чадсан, суут бүтээлүүдийн нэг юм. Итали гаралтай Америкийн мафийг тэргүүлэгч Корлеонегийнхны 10 жилийн амьдралын эргэлтийг харуулсан триллер төрлийн тус кино өдгөө 40 гаруй жилийг ардаа үджээ. Ингээд та бүхэндээ энэхүү киног хэрхэн хийсэн, явцдаа ямар сонирхолтой үйл явдлууд болсон зэрэг мэдээллүүдийг хүргэж байна.

“Загалмайлсан эцэг” киноны тухай бидний мэдэхгүй баримтууд

1 Сунжирсан их харилцан яриаг, буудалцаанаар өөрчилсөн

Фрэнсис Форд Коппола (Francis Ford Coppola) нь 1960-аад оноос хойш тасралтгүй уран бүтээлээ туурвисан Итали гаралтай, Америкийн кино найруулагч, продьюсер юм. Тэрээр Мичиган мужийн "Детройт" хотод мэндэлсэн бөгөөд "Загалмайлсан эцэг" гурван бүлэгт киногоо бүтээхдээ зохиолыг эвдэн, жүжигчдийн сунжирсан их харилцан ярианы оронд гангстер хэв маягийг оруулан, бууцалцаантай хэсгүүдийг нэмж оруулжээ. Ингэсэн нь кино шүүмжлэгчид, түүний бүтээлийг драмын өнгө аяс, триллер хэв маягийг шингээсэн шинэлэг найруулалтай кино болсон хэмээн сайшаасан байдаг.

Сунжирсан их харилцан яриаг, буудалцаанаар өөрчилсөн

2 Киноны постерийг өөрчлөх гэж байсныг болиулсан

Та бидний сайн мэдэх киноны лого зургийг алдарт дизайнер С. Нил Фужита (S. Neil Fujita) сэдсэн байна. "Paramount" компанийн зүгээс тус логог өөрчлөхийг хүссэн боловч ерөнхий найруулагч үүнээс татгалзан, өнөөгийн логогоо хэвээр нь авч үлджээ.

Киноны постерийг өөрчлөх гэж байсныг болиулсан

3 Буудалцааныг хаана хийх дээр маргасан

“Paramount” компанийн зүгээс киноны Нью-Йорк хотод болдог буудалцааны зураг авалтыг арай өөр газарт авах хүсэлтийг найруулагчид тавьсан байна. Тэд өндөр өртгөөр маш олон газарт ийнхүү зураг авалтаа хийж үзсэн ч, эцэст нь Нью-Йорк хотыг сонгосон гэдэг.

Буудалцааныг хаана хийх дээр маргасан

4 Гэр бүлийн хооллох хэсэг нь жүжигчдийг дүрдээ ороход нь тусалсан

Найруулагч, эл бүтээлээ аль болох хиймэл биш, жүжигчдийг дүрдээ сайн орж, болж өгвөл гадуур ч гэсэн хамтдаа хооллож, дүрээ давтахыг хүссэн гэдэг. Тиймээс ч жүжигчдийн гэр бүлээрээ хооллодог хэсгүүд, тэднийг дүрдээ илүү сайн орж, киног амжилтанд хүргэхэд нөлөөлсөн байна.

Гэр бүлийн хооллох хэсэг нь жүжигчдийг дүрдээ ороход нь тусалсан

5 Жүжигчин Марлон Брандо кино компанийн шаардлагад нийцээгүй

“Загалмайлсан эцэг”-ийн дүрээр кино урлагт дүрээ мөнхөлсөн Марлон Брандо ч “Paramount”-ын хувьд таатай сонголт байгаагүй юм. Дон Вито Корлеонегийн дүрд анхандаа жүжигчин Лоуренс Оливер (Laurens Oliver)-ийг тоглуулахаар зэхэж байсан ч, тэрээр эрүүл мэндийн шалтгаанаар татгалзжээ. Энэ нь түүнд маш сайхан боломж болсон гэхэд болно. Найруулагч Кополла түүнийг хэзээ ч кинондоо тоглуулахгүй хэмээн дургүйцэж байсан ч, эцэст нь түүнээс өөр сонгол үлдээгүй гэдэг.  Гэвч жүжигчин Марлон Брандог эл дүрээрээ Оскарын шагнал авсан юм.  

Жүжигчин Марлон Брандо кино компанийн шаардлагад нийцээгүй

6 Аль Пачино бол сонгогдсон жүжигчин

Энэхүү гайхамшигтай киног жүжигчин Аль Пачино (Al Pacino)-гүйгээр төсөөлөхийн аргагүй билээ. “Paramount” кино компани анхандаа найруулагчтай хамтран ажиллах  бодолгүй байгаагаа шууд илэрхийлсэн гэдэг. Гэвч тэд өөрсдийн зохиолыг дахин танилцуулж, дүрийнхээ жүжигчдийг танилцуулсанд Аль Пачино тэдний санаанд бүрэн нийцжээ. Ийнхүү аль альнаас нь сайн үнэлгээг авсан жүжигчин залуу Майклын дүрийг амьдруулж чадсан билээ.

Аль Пачино бол сонгогдсон жүжигчин

7 Роберт Де Ниро, Соннигийн дүрд шалгуулсан

Холливудын алдарт жүжигчин, найруулагч, продюссер тэрбээр анхандаа Соннигийн дүрд шалгуулж байжээ. Гэвч найруулагч түүнийг энэ дүрд тохирохгүй хэмээн үзэж, Вито Корлеонегийн дүрд тоглуулсан байдаг.Тэрээр өөрийн дүрээрээ шилдэг жүжигчний шагналыг хүртсэн.

Роберт Де Ниро, Соннигийн дүрд шалгуулсан

8 Копола өөрийн хэсгийг цээжээр шууд зохиож хэлсэн

Хуримын хэсгийг бүхэл бүтэн 2 хоногийн турш авсан бөгөөд найруулагч Коппола өөрийн хэсгийг ямар ч бэлтгэлгүй, шууд цээжээр зохион хэлсэн гэдэг. Үнэхээр чадварлаг байгаа биз?

Копола өөрийн хэсгийг цээжээр шууд зохиож хэлсэн

9 Ээрүү Ленни Монтана

Лука Бразигийн дүрийг амьлуулсан жүжигчин Ленни Монтана, кино урлагт орохоосоо өмнө барилддаг байжээ. Улмаар бэртлийнхээ дараа бухимдах, сандрахаахаа ээрдэг болсон аж. Түүнийг ажлынхаа өрөөнд Брандотой ярилцдаг хэсэгт тэрээр ихээхэн сандарч, ээрсэн байдаг. Кино багийнханд тэрхүү хэсгийг дахин авах боломж байгаагүй тул, хэдэн засварыг хийж, байгаагаар нь оруулахаас өөр аргагүйд хүрсэн гэдэг.

Ээрүү Ленни Монтана

10 Стэтен Айландын байшин

Кинон дээр гардагчлан Карлеонегийн гэр бүлийн амьдардаг энэхүү байшин АНУ-ын Стэтен Айландад байрладаг бөгөөд 2014 онд дуудлага худалдаагаар 3 сая доллараар зарсан ажээ.

Стэтен Айландын байшин

11 Гайхамшигтай карьер

Тус кино гарснаар үзэгчид шүүмжлэгчдээс шилдэг гэх үнэлгээнүүдийг авч, өдгөө сонгодог бүтээлээр нэрлэгдэж байна. Жүжигчин Аль Пачино нэгэн ярилцлагандаа,” Намайг амьд байгаа цагт, Загалмайлсан эцэг киног давах шилдэг кино гарахгүй” хэмээн хэлсэн байдаг.

Гайхамшигтай карьер

12 Жүжиглэлт бус, амьд харилцаа байсан

Хожим жүжигчид, найруулагчид киноныхоо талаар үзэгчдэд хэлэхдээ энэ бүхэн жүжиглэлт биш, харин амьд харилцаа байсан хэмээн хэлсэн юм. Учир нь тэд киноны туршид нэгэн цул бие мэт нэгнээ мэдэрч, бүхнийг өөрсдийн чин сэтгэлээр хийсэн болохоо батлан харуулсан билээ.

Жүжиглэлт бус, амьд харилцаа байсан

13 Киноны бодит хэсэг

Та бүхэн санаж байгаа бол киног аймшигтай басхүү оргил амжилтанд аваачсан хэсэг бол үхсэн морьны толгой юм. Кино бүтээгчид тэрхүү хэсгийг жинхэнэ морины толгой байсан хэмээсэн юм. Гэвч тус толгойг кинонд зориулан амьтны амь хөнөөгөөгүй, урьдаас нядалсан байсныг хэлжээ.

Киноны бодит хэсэг

14 Каннолиг мартаж болохгүй

Киноны хооллолтын хэсэгт гардаг амттай хоол, каннолиг ресторантаас бус кино багийнхан өөрсдөө хийсэн байна. Сонирхолтой байгаа биз? Киногоо ч хийгээд, хоолоо ч хийгээд...

Каннолиг мартаж болохгүй

15 Шинэ ангид Жонни Депп тоглох уу?

Бүхэл бүтэн 44 жилийн дараа "Загалмайлсан эцэг" киноны дараагийн ангийг хийхээр төлөвлөн, зураг авалтын ажилдаа оржээ. Харин Вито Корлеоны дүрд хэнийг тоглуулах магадлалтай байгаа гэж та бодож байна? Холливуудын хамгийн сайхан залуу Жонни Депп гээд боддоо... Уг киноны ерөнхий найруулагч, Жонни Деппийг "Аялагч" киноноос нь анзаарч эхэлсэн бөгөөд түүнийг энэхүү бадрангуй дүрд яг тохирно хэмээн хэлжээ. 

Шинэ ангид Жонни Депп тоглох уу?

16 Хэтэрхий урт үргэлжилсэн кино

Загалмайлсан эцэг кино гарсан даруйдаа үзэгчдээс өндөр үнэлгээ авсан ч, шүүмжлэгчдээс хэтэрхий урт сунжирсан зохиолтой хэмээн шүүмжлэгдэж байжээ. Учир нь тус кино 175 мин үргэлжилдэг нь тухайн үедээ хамгийн урт зохиолтой кинонд тооцогдож байв.

Хэтэрхий урт үргэлжилсэн кино

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()