1
Тэрээр өмнө нь иргэний нисэхийн компанийн онгоцны үйлчлэгч байсан бөгөөд тухайн үедээ Индонезийн бизнесмэн, 20 сая долларын хөрөнгөтэй гэгддэг Нурдиан Куакатай гэрлэж байжээ.
2
Түүний баян тансаг амьдралыг хуучин нөхөртэй нь ч холбон тайлбарладаг.
3
Тэд 15 жил хамтдаа амьдарч, 2 хүүхдийн эцэг эх болжээ. Жэми өдгөө 42 настай юм. Итгэмээргүй залуухан бас халуухан харагдаж байгаа биз?
4
Нөхрөөсөө салахдаа сар бүр хүүхдүүдийнхээ тэтгэмж болгож 332,000 доллар авч байхаар болсон хэмээн "Yahoo Singapore" сайтад мэдээлжээ.
5
Тэрээр өдгөө шинэ найз залуу, өөрийн эцэг эх болон 21 настай хүү Клевланд (Cleveland), 17 настай охин Калиста (Calista)-ийн хамтаар амьдардаг аж.
6
Мөн арьсаа залуу сайхан, толигор үзэсгэлэнтэй байлгахын тулд сард л 10,000 долларын гоо сайхны үйлчилгээ хийлгэдэг ажээ.
7
Түүнд тансаг сайхан хувцас, үнэтэй, хурд хүчтэй машинууд, үр хүүхэд, гоо үзэсгэлэн гээд л бүх зүйл бий.
8
Тэр ч бүү хэл цүнхний үйлдвэрлэлээрээ дэлхийд алдартай "Hermes" брэндийн 200 гаруй цүнхтэй гэнэ. Эдгээр цүнхний хамгийн хямдхан нь 12 мянган доллар, харин хамгийн үнэтэй нь 223 мянган долларын ханштай байдаг.
9
Тэрээр өөрийгөө тийм ч муу ээж биш, хүүхдүүдээ бэлэн хөрөнгөн дээр туйлж өсгөх болон эцэг эхээсээ санхүүгийн тал дээр хараат байлгах дургүй хэмээн хэлсэн ч саяхан охиндоо 5000 долларын үнэтэй "Chanel" брэндийн цүнх, харин хүүдээ 200 мянган долларын үнэтэй "Range Rover" маркын машин авч өгсөн байна.
10
Жэми Чуа 2015 онд өөрийн нэрийн "Luminous1" гоо сайхны бүтээгдэхүүнээ худалдаанд гаргасан бөгөөд өдгөө энэ нь хамгийн чанартай, дээдсийн хэрэглээний гоо сайхны бүтээгдэхүүн болжээ.
11
12
13
14
15
16
17
18