Тэрбумтнууд 25 насандаа юу хийж байсан бэ?

Эдгээр хүмүүс багаасаа өөрсдийн сонирхол, хүслээ дагаж, хэцүү бэрхэд бууж өгөлгүй явсаар өдгөө дэлхийд нэрээ гаргасан тэрбумтан, алдартнууд болоод буй билээ. Хүн хичээж, хөдөлмөрлөж байж сая нэг амжилт олдог гэдгийн томоохон жишээ болсон эрхмүүд ид хийж бүтээх 25 насандаа юу хийж байсан тухай танд дуулгая. Магадгүй танд эрч хүч, урам зориг орж, амьдралынхаа хамгийн том алхмыг хийж ч болох шүү дээ. 

Тэрбумтнууд 25 насандаа юу хийж байсан бэ?
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Стив Жобс тэрбумтан болсон

Стив Жобс (Steve Jobs) бол дэлхий дахинд нэр алдраа дуурсгасан алдарт “Apple” компанийн үүсгэн байгуулагч гэдгийг та бид сайн мэднэ. 1980 оны 12-р сард гэхэд “Apple” комьютерийн нийт хөрөнгө зах зээлд 1.2 тэрбум доллараар үнэлэгдэж байв. Энэ үед Стив Жобс ердөө л 25 настай байжээ.

Стив Жобс тэрбумтан болсон

2 Лари Эллисон програмистаар ажилладаг байв

Америкийн алдарт комьпютер технологийн компани болох “Oracle”-ийн үүсгэн байгуулагч Лари Эллисон (Larry Ellison) 22 насандаа сургуулиа орхин, хувиараа комьпютер программ чиглэлээр суралцаж өдгөө энэ их амжилтанд хүрсэн билээ. Харин 25 насандаа тэрээр “Amdahl” компанид програмистаар ажиллаж туршлага хуримтлуулж байгаад өөрийн компаниа байгуулж байсан юм.

Лари Эллисон програмистаар ажилладаг байв

3 Жефф Безос банкинд ажилладаг байсан

Дэлхийн хамгийн том цахим худалдааны сайь “Amazon.com”-ын үүсгэн байгуулагч, ерөнхий захирал тэрээр 24 насандаа “Bankers Trust” банкинд програм хангамжийн мэргэжилтэнээр ажилладаг байв. Харин 2 жилийн дараа гэхэд Жефф Безос (Jeff Bezos) тус компаний дэд ерөнхийлөгч болсон байлаа.

Жефф Безос банкинд ажилладаг байсан

4 Элон Маск анхны компаниа байгуулсан

Элон Маск (Ellon Musk) 25 насандаа өөрийн анхны интернэт компани болох “Zip2”-г байгуулж байжээ. 4 жилийн дараа гэхэд тус компанийг “Compaq” компани 306 сая доллароор худалдаж авсан бөгөөд удалгүй тэрээр “PayPal”-ийг байгуулсан аж. Харин өдгөө тэрээр  “CTO of SpaceX”-ы үүсгэн байгуулагч, ерөнхий захирал, барилгын материал үйлдвэрлэгч “Tesla Motors” компаний хамтран үүсгэн байгуулагч, ерөнхий захирал, эрчим хүч үйлдвэрлэгч компани болох “Solar City”-ийн хурлын дарга төдийгүй “ Zip2” болон “PayPal” компанийн хамтран үүсгэгч гэх энэ олон цолын эзэн болжээ.

Элон Маск анхны компаниа байгуулсан

5 Мэрисса Мэер “Google” компанийн тэргүүний 20 ажилчны нэг байсан

Тэрээр “Yahoo” компанийн ерөнхий захирал бөгөөд 24 насандаа “Гүүгл” компанийн урдаа барьдаг 20 ажилчдын нэгээр шалгарч, мөн хамгийн анхны эмэгтэй инженер болсон юм. Мэрисса Мэер (Merissa Mayer) нь “Гүүгл”-д 13 жилийн турш ажилласны эцэст “Yahoo”-ийн ерөнхий захирлын суудалд шилжжээ. 

Мэрисса Мэер “Google” компанийн тэргүүний 20 ажилчны нэг байсан

6 Марк Зукерберг “Facebook”-дээ 300 сая хэрэглэгчтэй болсон

Өдгөө бидний өдөр тутамдаа хэрэглэдэг “Facebook”-ийг үндэслэгч Марк Зукерберг (Mark Zucherberg) 25 нас хүртлээ 5 жилийн турш тасралтгүй зүтгэж байж, сая нэг амжилт гаргаж, дэлхийн хамгийн залуу тэрбумтнуудын нэг болж байсан юм. Энэ нь түүний оргил үе гэж хэлж болох бөгөөд дараа жил нь тэрээр “Time” сэтгүүлээс жил бүр гаргадаг “Жилийн шилдэг хүн” хэмээх цолыг хүртсэн байна.

Марк Зукерберг “Facebook”-дээ 300 сая хэрэглэгчтэй болсон

7 Эрик Шмидт комьпютерийн шинжлэх ухаанд хувьсал хийсэн

Тэрээр 6 жилийг Калифорний их сургуульд сурж өнгөрөөсөн бөгөөд мастер, докторын зэргүүдээ хамгаалан төгссөн байна. 27 насандаа сургуулиа төгссөн “Alphabet” компанийн ерөнхий захирал Эрик Шмидт (Erik Schmidt) “Xerox PARC” лабротарид судалгаа хийж  комьпютерийн ертөнцөд дэвшил гаргасан билээ.

Эрик Шмидт комьпютерийн шинжлэх ухаанд хувьсал хийсэн

8 Шерил Сандберг “Харвард”-ын их сургуулийг төгссөн

Өдгөө “Facebook” компанийн үйл ажиллагаа эрхэлсэн захирлаар ажилладаг тэрээр 25 насандаа “Харвард”-ын их сургуулийг бакалавр зэрэгтэй төгсөж байжээ.  Дараа нь дэлхийн банкинд ажиллаж байсан бол сүүлд 1996-2001 онд ерөнхийлөгч Билл Клинтоны нарийн бичгээр ажиллаж байсан аж. Харин 2008 оноос эхлэн Марк Цукербэргтэй хамтран “Facebook” компанийг удирдах болжээ.

Шерил Сандберг “Харвард”-ын их сургуулийг төгссөн

9 Билл Гэйтс томоохон гэрээ байгуулсан

"Дэлхийн хамгийн баян хүн" хэмээх нэрийг 17 жилийн турш авч яваа, “Microsoft” компанийг үүсгэн байгуулагч түүнийг танихгүй хүн гэж үгүй. Билл Гэйтс (Bill Gates) 21 насандаа өөрийн компаниа байгуулж, 25 насандаа электрон техникийн томоохон компани болох “IBM”-тэй гэрээ үзэглэсэн байна. Үүнээс эхлэн түүний амжилт түгэн, дэлхий дээр түүнийг танихгүй хүн гэж үгүй болжээ.

Билл Гэйтс томоохон гэрээ байгуулсан

10 Ларри Пэйж, Сергей Брин нар “Google”-ийг үүсгэн байгуулсан

1998 онд буюу залуус ердөө 25 настай байхдаа дэлхийн технологийн хөгжлийн ноён оргил “Google” компанийг үүсгэн байгуулсан юм. Тэдний анхны хөрөнгө оруулалт л гэхэд 100 мянган доллар байсан аж.

Ларри Пэйж, Сергей Брин нар “Google”-ийг үүсгэн байгуулсан

11 Эван Шпигель 2.1 тэрбум долларын хөрөнгөтэй болов

Тэрээр Станфордын их сургуульд суралцаж байхдаа буюу 21 насандаа анх “Snapchat”-ийн санааг бодож олжээ. Гэхдээ энэ нь тухайн үед олны анхаарлыг татаж чадсангүй. Тиймээс 3 сарын дараа тус аппликэйшнээ “Picaboo” хэмээх шинэ нэрээр гаргасан бөгөөд сүүлд дахин “Snapchat” болгож өөрчилсөн байна. Тэрээр өдгөө л дөнгөж 25 нас хүрч байгаа бөгөөд 2.1 тэрбум долларын хөрөнгийг эзэмшдэг ажээ. 

Эван Шпигель 2.1 тэрбум долларын хөрөнгөтэй болов

12 Майкл Дэллийн компани нэрд гарсан

Майкл Дэлл (Micheal Dell) нь 19 насандаа комьпютерийн хэрэгслүүд зарж эхэлсэн байна. Харин жилийн дараа гэхэд тэрээр сургуулиасаа гаран, бүхий л анхаарлаа комьпютерт төвлөрүүлэн “Dell” компанийг үүсгэн байгуулсан юм. 1988 онд буюу түүнийг 23 нас хүрэхэд компани нь олонд танигдан, 30 сая долларын ашиг олж байжээ.

Майкл Дэллийн компани нэрд гарсан

13 Жек Дорсэй “Твиттэр”-ийг санаачилсан

Нью-Йоркийн их сургуульд сурч байсан Жэк Дорсэй (Jack Dorsey) 20 насандаа сургуулиа орхин “Dispatch Management Services”-д ажилд орсон байна. Харин үүнээс 4 жилийн дараа тэрээр “LiveJournal” олон нийтийн сүлжээнд ажилд орж, туршлага хуримтлуулснаар “Twitter” олон нийтийн сүлжээг үүсгэн байгуулсан юм.

Жек Дорсэй “Твиттэр”-ийг санаачилсан

14 Сэтя Надэлла “Microsoft”-д нэгдсэн

Тэрээр 22 насандаа Милвакигийн Винскозин их сургуулийг Комьпютерийн шинжлэх ухаан чиглэлээр мастер зэрэгтэй төгссөн байна. Үүнээс ердөө 2 жилийн дараа “Microsoft”-д нэгдэн, өдгөө харин ерөнхий захирлын суудалд суусан билээ.

Сэтя Надэлла “Microsoft”-д нэгдсэн

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()