Та үүнийг мэдэх үү?

Ихэнхи улс орнуудад голчлон согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох, жолооны үнэмлэхгүй замын хөдөлгөөнд оролцох, улаан гэрлээр явах зэргийг хориглох гэхчилэн нийтлэг дүрмүүдийг баримталдаг. Харин үүнээс гадна хачирхалтай замын хөдөлгөөний дүрэмтэй улсууд ч бас байна. Иймд танд тус сонирхолтой дүрмүүдийг танилцуулъя.

Та үүнийг мэдэх үү?
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Япон

Бороо орж, шавар шалбааг, ус тогтсон үед замын хажуугаар явган явна гэдэг маш эрсдэлтэй. Байнга л сонор сэрэмжээ дээд цэгт нь тулгаж явахгүй бол хаанаас ч юм машин гарч ирээд таныг шалбаагаар булж орхино. Харин энэ бүдүүлэг явдал нь Япон улсад хууль бус байдаг байна. Ямар нэгэн жолооч санаатай болон санаандгүйгээр явган зорчигч руу ус, шавхай үсрүүлвэл хуулийн дагуу хариуцлага хүлээж, мөнгөн торгууль төлдөг байна.

Япон

2 Хятад

Хятад улс нь асар их хүн амтай тул байнга л чихэлдэж, шахалдах нь ойлгомжтой. Харин явган зорчигч нар ямар ч шалтгаангүйгээр хөдөлгөөнөө зогсоох нь хууль бус байдаг. Учир нь тэнд маш олон хүн явдаг тул ганцхан хүний хайнга байдлаас болж хэдэн цагийн түгжрэл үүсэх аюултай.

Хятад

3 Коста Рика

Коста Рикад багахан хэмжээний шар айраг уусан үедээ тээврийн хэрэгсэл жолоодоход ямар ч асуудалгүй. Харин хэтрүүлэн хэрэглэсэн буюу жолоочийн цуснаас 0,75%-ийн алкохол илэрвэл, ямар нэгэн яриагүй шууд шоронд хорьдог гэнэ.

Коста Рика

4 Тайланд

Тус улсад тээврийн хэрэгсэл жолоодож буй тохиолдолд заавал цамц өмссөн байх хэрэгтэй. Хэрэв жолооч цээж нүцгэн яваа бол 10 доллараар торгуулна. Хичнээн халууцсан ч бай, эсвэр өөр ямар ч шалтгаантай байсан цээж нүцгэн машин барихыг огт харгалзаж үздэггүй гэнэ.

Тайланд

5 Кипр

Тээврийн хэрэгсэл барин явахдаа ямар нэгэн зүйл идэж, уух нь хууль бус аж. Ингэснээр анхаарлаа замын хөдөлгөөнд бус идэх, уух зүйлдээ хандуулж, осол гаргах аюултай гэж үздэг байна.

Кипр

6 Өмнөд Африк

Африк тивийхэн бол эрт үеэс л ан амьтан, эх дэлхийгээ хайрлаж ирсэн ард түмэн билээ. Үүний нэгэн адилаар зам хөндлөн гарч яваа амьтдыг сигналдаж үргээх бус, явж дуусахыг нь тэвчээртэйгээр хүлээх ёстой байдаг байна.  

Өмнөд Африк

7 Франц

Жолооч нарыг машиндаа, согтолтын түвшин шалгах төхөөрөмж авч явахыг шаарддаг байна. Хэрэв үүнийг зөрчвөл 12 долларын торгуульд унадаг аж.

Франц

8 Германы хурдны зам

Тус хурдны замд хурдны дээд хэмжээг тогтоогоогүй байдаг тул миллээ хэд ч хүргэж болно. Харин анхаарах ёстой ганц зүйл нь түлшний банкаа дүүргэсэн байх шаардлагатай. Хэрэв тус дүрмийг баримтлаагүй тохиолдолд хуулийн дагуу хариуцлага хүлээдэг гэнэ шүү.

Германы хурдны зам

9 Орос

Цэвэр цэмцгэр байдлыг эрхэмлэн, хот тохижолт, цэмцгэр байх тал дээр илүүтэй анхаарах үүднээс хөдөлгөөнд оролцож байгаа машин бүрийг шавар шавхайгүй цэвэрхэн байхыг шаарддаг. Хэрэв бохир машинтай замын хөдөлгөөнд оролцвол 60 долларын торгууль төлөх хэрэгтэй болно.

Орос

10 Мексик

Мексик улсад эмэгтэй жолооч нарыг нүүрээ будахыг  хориглодог байна. Хэрвээ тэд жолоо баримаар байвал будгаа арилгах хэрэгтэй гэнэ. Учир нь ийнхүү нүүрээ будсан үзэсгэлэнтэй бүсгүйчүүд, тээврийн хэрэгсэл барьж яваа эрчүүдийн харцыг булааж осол гарах аюултай гэж үздэг аж.

Мексик

11 Америк

АНУ-ын Алабама мужид нүдээ боолттой болон хөл нүцгэн машин жолоодохыг хориглодог ажээ. Нүдээ боогоод машин барих хүн бас байдаг аа?

Америк

12 Дани

Хойд Европын Дани улсад замын хөдөлгөөнд оролцохын өмнө машины аль нэг хэсэгт бага насны хүүхэд нуугдсан эсэхийг шалгаж байх хэрэгтэй байдаг ажээ. 

Дани

13 Швед

Үзэсгэлэнт байгаль, амар амгалан байдлаараа алдартай Швед улсад өдрийн цагаар ч, холын гэрлийг асааж явах хэрэгтэй гэнэ.

Швед

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()