Дэлхийн хамгийн халуухан ихрүүд

Хорвоо дээр хүн болж мэндэлнэ гэдэг асар их аз тохиол билээ. Тэр дундаа зовлон жаргалаа хуваалцах, заяа төөрөг нэгт ихэртэй болж төрнө гэдэг юутай ч зүйрлэшгүй аз юм. Тэд багаасаа адил хувцаслаж, хүмүүсийн анхаарлыг эрхгүй татан, харин хожмоо өөрсдийн зам мөрөө хөөн, салан одоцгоодог. Гэтэл багаасаа хамт явсаар, хамт амжилтанд хүрч, дэлхий даяар нэр алдраа түгээж, эрчүүдийн харцыг булаасан тачаангуй ихрүүд ч цөөнгүй байдаг. Ингээд та бүхэндээ дэлхийн хамгийн халуухан, алдар хүндтэй ихэр эгч дүүсийг танилцуулж байна. 

Дэлхийн хамгийн халуухан ихрүүд

1 Хэрбэртийн ихрүүд, Австрали

Өдгөө 16 настай үзэсгэлэнт ихэр охид бол загварын ертөнцөд цахиур хагалж буй залуухан моделиуд юм. Тэд багаасаа л нэг сургууль, нэг ангид суралцаж, нэг загварын агентлагт явдаг байжээ. Охидыг Рэнэ (Renee) болон Элиша Хэрбэрт (Elisha Herbert) гэдэг бөгөөд өөрсдийн олон нийтийн сүлжээндээ хэдэн мянган дагагчтай гэнэ. Тэд өөрсдийн усны хувцастай халуухан зургуудаа инстаграм хуудаснаа байршуулж олон залуусын зүрхийг булгилуулж, охидын атаархлыг төрүүлсээр байна.

Хэрбэртийн ихрүүд, Австрали

2 Беллагийн ихрүүд, Америк

Тэд бол "WWE"-ийн холбоотой (нохой зодооны тулаан) гэрээ байгуулсан чадварлаг тулаанчид төдийгүй кино урлаг, загварын ертөнцөд ч байр сууриа эзлээд амжжээ. Тэднийг Брай (Brie) болон Ники (Nikki) гэдэг бөгөөд өдгөө хоёул гэр бүл зохион өөр өөрсдийн насны ханиа олсон байна. АНУ-ын Аризона мужаас гаралтай тачаангуй охид анх телевизийн реалити шоунд оролцож олонд танигдаж байсан аж.

Беллагийн ихрүүд, Америк

3 Кримминсийн 3 ихэр, Ирланд

Элисон (Alison), Никол (Nicola), Лора Кримминс (Laura Crimmins) гэх эдгээр 3 үзэсгэлэнт бүсгүйчүүд 29 настай бөгөөд 16 наснаасаа эхлэн загвар өмсжээ. Мөн тэд телевизэд ажиллах, зураг авах, зар сурталчилгаанд ч тоглож байв. Харин одоогоор Ирланд болон АНУ-д загвар өмсөгчийн чиглэлээрээ ажиллаж байгаа билээ.

Кримминсийн 3 ихэр, Ирланд

4 Давалосийн ихрүүд, Колумб

Гайхалтай сайхан өгзөгтэй гэдгээрээ олон эрсийн ой тоонд шингэсэн ихэр охид 10 настайгаасаа загвар өмсөгчийн карьерээ эхлүүлжээ. Өдгөө алдар нэрээ дэлхийд цуурайтуулан яваа бүсгүйчүүдийг Камила (Camila) болон Мариана Давалос (Mariana Davalos) гэдэг. Охид адилхан мэргэжилтэй боловч сонирхлын хувьд өөр аж. Камилагийн хувьд илүү нээлттэй, зураг авахуулах , нүүр будалт, хувцас загварт сонирхолтой бол Мариана зан араншингийн хувтд илүү дотогшоо, бусадтай харилцаа үүсгэхдээ бага зэрэг асуудалтай ажээ.

Давалосийн ихрүүд, Колумб

5 Фэрэсийн ихрүүд, Бразил

Биа (Bia) болон Бранс Фэрэс (Branca Feres) нар бол алдартай усанд сэлэгч, загвар өмсөгч, жүжигчид юм. Тэд 7 настайгаасаа эхлэн усанд сэлэлтээр хичээллэж, дэлхийд нэрээ цуурайтуулж байсан боловч 2011 онд спортоо орхих болсноо зарласан билээ. Өдгөө 28 настай бүсгүйчүүд бусад мэргэжлээрээ ажиллан амжилттай яваа аж.

Фэрэсийн ихрүүд, Бразил

6 Грушины ихрүүд, Орос

Аня (Anya) болон Кристина (Kristina) нар нь Оросын алдартай “DJ” охид аж. Гэвч тэдний хувийн амьдралын талаар хэн ч мэддэггүй бөгөөд охид өөрсдийн талаар олон нийтийн сүлжээнд зарлаад байдаггүй нь сайшаалтай. Тэр ч бүү хэл Фэйсбүүкийн нүүр хуудасны зургаа хүртэл жүжигчин Анжелина Жолигоор чимдэг байна. Ямартай ч өдгөө 23 настай ихэр охид Мексик хотод урилгаар яваа гэнэ.

Грушины ихрүүд, Орос

7 Рыбка ихрүүд, Австрали

Австралийн Пэрт хотоос гаралтай уран нугараач, бүжигчин, акробатчин бүсгүйчүүд өдгөө ердөө 20 настай. Саманта (Samantha) болон Тийган Рыбка (Teagan Rybka)  нар 3 настай байхаасаа эхлэн агаарын гимнастикаар хичээллэн, 6 нас хүрмэгцээ бүжгийн спортод орсон байдаг. Тэдний ээж гимнастикчин тул охиддоо зааж зөвлөн 2013 онд "Авьяаслаг Австраличууд" тэмцээнд оролцуулж, олныг бишрүүлж байсан аж.

Рыбка ихрүүд, Австрали

8 Аска ихрүүд, Нидерланд

Хүн ам цөөтэй Нидерланд улсын цор ганц 4 ихэр охид байдаг нь Тэсса (Tessa), Эсмэ (Esme), Бо (Bo), Лиза (Lisa) нар юм. Охид “De Vierling” гэх реалити шоунд оролцон олны танил болж байжээ. Өдгөө  23 настай охид дөрвүүлээ найз залуутай болсон байна. Лиза үсчний салонд ажилладаг бол бусад нь одоогоор суралцаж байгаа гэнэ.

Аска ихрүүд, Нидерланд

9 Бадура ихрүүд, Арабын Нэгдсэн Эмират

Польш гаралтай боловч багаасаа Арабд суурьшсан тачаангуй, дур булаам эгч дүүс болох Клауди (Klaudia) болон Лора (Laura) нар нь Дубай болон Англи улсын хооронд ирэн очин амьдардаг. Учир нь охид Англид урлаг, дизайны чиглэлээр суралцдаг бөгөөд зав чөлөөтэй үедээ Дубайд ирдэг байна. Алдарт “Playboy” сэтгүүлд ч зургаа авахуулж, моделиор ажиллаж байсан аж.

Бадура ихрүүд, Арабын Нэгдсэн Эмират

10 Окапэйк ихрүүд, Польш

Александра (Alexsandra), Изабелла (Izabela), Моника (Monika) гэх 3 ихэр бүсгүй нь хамтран “Alizma” хийл хөгжмийн хамтлагийг үүсгэн байгуулсан юм. Анх тэд АНУ-ын Вашингтон хотод сурагч солилцоогоор очин урлагийн чиглэлээр суралцжээ. Охид дэлхийг тойрон аялан тоглолтоо хийж, “Авьяаслаг Америкчууд”, “Ханна Монтана” болон “Last Call with Carson Daly” зэрэг тэмцээнүүдэд амжилттай оролцож байсан аж.

Окапэйк ихрүүд, Польш

11 Тайлорын ихрүүд, Америк

Өдгөө 25 настай авьяаслаг, чадварлаг ихэр охид “Red Roots” рок хамтлагийн гишүүд юм. Ника (Nika), Николь (Nicole), Натали Тэйлор (Natalie Taylor) нар 5 настай байхдаа сүмийн найрал дууг дуулдаг байсан бөгөөд хийл, гитар, мандолин зэрэг хөгжмүүдийг тоглож сурчээ. Охид одоогоор 3 цомог гаргасан бөгөөд, энэ онд 4 дэхь цомгоо сонсогчиддоо хүргэхээр бэлдэж байгаа аж. 

Тайлорын ихрүүд, Америк

12 Кимийн ихрүүд, Солонгос

Жин А (Jin Ah), Сүн А (Sun Ah), Мин А (Min Ah) нар нь Өмнөд Солонгосын “Infinity of Sound” хэмээх хамтлагийн хөгжимчид болон дуучид билээ. Авьяаслаг төдийгүй өхөөрдөм хөөрхөн бүсгүйчүүд гадаад орнуудын алдартай дууг өөрийн хэлнээ хөрвүүлэн дуулдаг гэдгээрээ алдартай. Эгч дүүс Солонгосын Урлагийн их сургуулийг мастер зэрэгтэй дүүргэсэн аж.

Кимийн ихрүүд, Солонгос

13 Абу Кадрагийн ихрүүд, Саудын Араб

Араб улсад төрж өссөн ихэр охид болох Сама (Sama) болон Хаяа Абу Хадра (Haya Abu Khadra) нар нь алдартай загвар өмсөгч нар юм. Охид багаасаа л олны нүдэнд өртөн, ирээдүйтэй хэмээн үнэлэгдэж байсан бөгөөд тэдний ээж дээд зэрэглэлийн хувцасны дэлгүүртэй тул охид ээжийнхээ нэрийн брэндийн модель болдог байжээ. Өдгөө тэд АНУ-ын Өмнөд Калифорнийн их сургуульд Кино, Урлаг чиглэлээр суралцаж байгаа төдийгүй цаашдаа загвар өмсөгчийн карьераа улам өндөрт гаргахад гайхах хүн үгүй аж.  

Абу Кадрагийн ихрүүд, Саудын Араб

14 Тангийн ихрүүд, Канад

Тэдний аав нь Хятад, ээж нь Украйн аж. Эрлийз ихэр охид үзэсгэлэнтэйн дээр авьяаслаг тул Канад болон Азид загвар өмсдөг байна. Тэднийг Жэйд (Jade), Жөүли (Joelle), Мариа (Mariah) гэх бөгөөд царайны хувьд адил боловч ааш зангийн хувьд тэс өөр гэнэ. Жэйд тайван болоод гэнэн, Жөүли ичимхий, харин Мариа нээлттэй аж.

Тангийн ихрүүд, Канад

15 Пифромын ихрүүд, Бахам

Тэд АНУ-ын Флорида мужид төрөн, Бахамд өсөн, харин одоогоор Калифорнийн их сургуульд суралцаж байгаа билээ. Ихрүүдийг Жоди (Jodi) , Катерина (Catherina), Кристина (Christina), Жанелла (Janelle) нар хоорондоо андуурам адилхан бөгөөд сонирхол нь ч ижил ажээ. Бурхан тэдэнд сайхан хоолой заяасан тул тэд “FourEver1” гэх хамтлаг байгуулан, уран бүтээлэн туурвин яваа юм.

Пифромын ихрүүд, Бахам

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()