10
Майкл Жексон (Michael Jackson)
Попын хаан маань ид залуудаа шоколадан бор арьстай байсан гэдгийг бид бүгд мэднэ. Түүний өөртөө хийсэн өөрчлөлтүүдийг ч гэсэн мэднэ. Харин ингэж өөрийгөө өөрчлөх нь зөв байсан эсэхийг бурхан л мэдэх байх...
9
Дэрил Ханна (Daryl Hannah)
54 настай энэ эмэгтэйн царайны хувиралд дан ганц цаг хугацааг буруутгах уу эсвэл гоо сайхны мэс засалчид ч бас буруутай юу гэдгийг таахад бэрх. Юутай ч байгалийн жамаар хөгшрөөгүй нь илхэн харагдана.
8
Парис Хилтон (Paris Hilton)
Дэндүү задгай амьдрал, элдэв янзын дуулиан шуугианаараа алдартай, баян өв залгамжлагч бүсгүй хэдийгээр гоо сайхны мэс заслыг эсэргүүцдэг гэж өөрөө хэлдэг ч энэ зургуудийг харьцуулаад харахад эргэлзээтэй л санагдаж байна.
7
Лара Флин Боел (Lara Flynn Boyle)
Бид энэ эмэгтэйг хамгийн сүүлд 3Хар Хувцастнууд 23 кинонд нэлээн дажгүй төрхтэйгөөр харсан. Харин тэрнээс хойш нүүрэндээ хэт их засвар хийлгэснээсээ болж 45 настай гэхээргүй харагдаж байх чинь...
6
Жанис Декинсон (Janice Dickinson)
Хамгийн анхны супермодель гэгддэг энэ эмэгтэй гоо сайхны мэс засал хийлгэснээ тэр бүр нуугаад байдаггүй. Гэсэн ч түүний хэт унжсан арьс, нугасны хошуу шиг уруул нь алдаа хийснийх нь илрэл болж байна.
5
Аманда Лепор (Amanda Lepore)
Өнөөгийн хамгийн алдартай трансжендрүүдийн нэг болох энэ "хатагтай" өөрийгөө дэлхий дээрх хамгийн үнэтэй биетэй хүн гэж нэг ярилцлагадаа дурдсан нь бий. Түүний өөртөө хийлгэсэн асар олон өөрчлөлтүүдийн дунд илүү эмэгтэйлэг болохын тулд богино хавиргаа хадуулсан нь ч бас багтана.
4
Донателла Версачи (Donatella Versace)
Алдарт Версаче брэндийн эзэн, ерөнхий загвар зохион бүтээгч 60 настай энэ хатагтайг ийм аймар царайтай эмгэн гэж хэн бодох вэ дээ? Магадгүй түүний нүүрэндээ шахуулсан ботокс уруул хацартаа хийлгэсэн засвар нь нэг л сайн болж өгөөгүй юм шиг ээ.
3
Пете Бурнс (Pete Burns)
"Dead or Alive" хамтлагийн гоцлол дуучин тэрээр дуучин гэхээсээ илүүтэй үргэлж өөрчлөгдөж байдаг царайгаараа алдартай. Тэрээр сүүлд 2006 онд нэгэн реалити шоуны үеэр уруул засах хагалгаа нь бүтэлгүйтсэний улмаас эмчилгээнийхээ төлбөрт насаараа цуглуулсан хөрөнгөө үрсэн хэмээн шуугиан тарьж байлаа.
2
Жозелин Вилдинстейн (Jocelyn Wildenstein)
1940 онд төрсөн энэ эмэгтэй нүүрнийхээ өөрчлөлтөнд нийт 5 сая доллар зарцуулсан гэгддэг. 1999 онд тэрбумтан нөхөр Алек Вилденстэйнээсээ салснаас хойш олон төрлийн мэс засал хийлгэж эхлэсэн бөгөөд эцэстээ "Муур эмэгтэй" гэх хоч хүртэл аваад байгаа билээ.
1
Кайетина Фитз (Cayetana Fitz)
Тэр уг нь Испаны нэгэн гүнлэгийн гүнж байсан аж. Гэсэн 2014 онд 88 насандаа нас барах хүртлээ олон янзын гоо сайхны мэс засал хийлгэсэн ч, хөгшрөлттэй хийсэн тэмцэлд хэн ялсан нь тодорхой харагдаж байна.