1
Түргэн хоол
Түргэн хоол мэдээж эрүүл мэндэд тийм ч сайнаар нөлөөлөхгүй нь лавтай. Гэхдээ та урьд өмнө, үүнийг арай ч хорт хавдар тусгах хэмжээний хортой гэж дуулаагүй л биз дээ. Эдгээр хүнсэнд агуулагдах нөөшлөгч, будагч бодисууд хүн бүрт харилцан адилгүй үйлчилдэг. Ходоод гэдэс хямруулахаас авахуулаад, хорт хавдарын эсийг ч үүсгэх эрсдэлтэй. Түүнчлэн жин нэмэх, төрөхийн хүндрэл үүсэх, зүрхний шигдээс тусах гээд таны биед нөхөж баршгүй хохирол учруулдаг.
2
Боловсруулсан загасны мах
Ялангуяа бидний өдөр тутамдаа болон амралт зугаалгаар явахдаа түгээмэл хэрэглэдэг лаазалсан загасны махны найрлаганд амархан муутгахгүй бодис, биед хортой амтлагч ордог байна. Тиймээс лаазалсан бүтээгдэхүүнийг өдөр болгон биш, хааяа нэг идсэн нь хор хөнөөл багатай. Ходоод хогийн сав биш учраас, бид өөртөө хэрэгтэй, эрүүл аюулгүй хүнсийг сонгон хэрэглэх нь зүйтэй юм.
3
Цагирган боов
Манайд төдийлөн эрэлттэй биш ч эхнээсээ зарагдаад эхэлсэн тул энэхүү жагсаалтанд оруулах нь зүйтэй. Энэхүү амтат цагирган боов буюу донатыг хийхийн тулд дээд зэргийн нарийн ширхэгтэй гурил, хөөлгөгч, сахарын пудр, бусад бал бурам, амттангууд орно. Тэдгээр зүйлс нь ходоодны хананд наалдаж, өнгөр үүсгэн, ходоод гэдэс шархлуулах, чихрийн шижин, цаашлаад хорт хавдар үүсгэх эрсдэлтэй байдаг. Тиймээс бага насны хүүхдүүддээ их идүүлэхгүй байх нь зүйтэй.
4
Паста (Лаазалсан улаан лоолийн нухаш)
Лаазалсан бүтээгдэхүүнд нөөшлөгч, хүнсийг амархан муутгахгүй бодис агуулагддаг хэмээн дээр дурьдсан. Тиймээс аль болох лаазалсан бүтээгдэхүүн авалгүй, эрүүл хөрсөнд тарьж ургуулсан, үндэснийхээ улаан лоолийг хэрэглэвэл зохимжтой. Учир нь тэдгээр зүйлсэд элдэв хортой химийн бодис, бордоо агуулагдаагүй эрүүл байх магадлал өндөртэй юм. Эсвэл өөрсдөө ч тарьж, ургуулах бүрэн боломжтой.
5
Хиам
Хиам бол дахин боловсруулсан, химийн найрлага ихтэй хүнсний бүтээгдэхүүн учраас ходоодны үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлдөг. Хааяа хэтрүүлээд идсэн үед ходоод гэдэс хямарч, хордлогонд орох үе цөөнгүй. Тиймээс ялангуяа бага насны хүүхдэд аль болох хиамыг идүүлэхгүй байх нь зөв. Учир нь бяцхан хүүхдүүдийн ходоод хиамыг бүрэн боловсруулж чаддаггүй, эмзэг байдаг.
6
Богино долгионы зууханд хийсэн эрдэнэшиш
Америкчууд л гэхэд жилд 51 кг боловсруулсан эрдэншиш буюу попкорн иддэг ажээ. Тиймээс ч илүүдэл жин, таргалалтын асуудлаараа дэлхийд дээгүүр бичигддэг юм. Тэд энэхүү хүнсийг биед хоргүй, харин ч ашиг тустай хэмээн итгэдгээс ийнхүү өдөр тутамдаа ихээр хэрэглэдэг байна. Ялангуяа богино долгионы зууханд халааж болгосон эрдэнэшиш нь таны бодож байгаагаас ч илүү хортой юм.
7
Бохир жимс, ногоо
Та арай аливаа жимс хүнсний ногоог дутуу угааж, эсвэл бүр угаахгүй хэрэглэдэг юм биш биз... Эдгээр дутуу угаасан жимс, хүнсний ногоонд 47 төрлийн хортой нян бактер үржсэн байдаг. Тиймээс цаашид эдгээр зүйлсийг маш сайн ариутгаж байж хүнсэндээ хэрэглээрэй.
8
Шарсан төмс
Нэгэн судалгаанд, хэрвээ хүн өдөрт нэг уут шарсан төмсийг тогтмол идвэл, жилд дунджаар 2 кг жин нэмнэ гэжээ. Учир нь төмсөнд агуулагдах илчлэгийн хэмжээ таныг таргалуулахад хангалттай юм. Эдгээр уут шарсан төмсөнд, өөх тос, амт, үнэр оруулагч, хэт их натрийн хэмжээ, болон бусад хортой бодисууд агуулагддаг байна.
9
Хийжүүлсэн ундаа
Бид хийжүүлсэн ундааг ихээр уувал, кальцийн дутагдалд орж, яс сийрэгжинэ хэмээн ярьдаг. Энэ ч үнэн юм. Учир нь бидний уудаг хийжүүлсэн ундаанд маш их ислэг бодисууд агуулагддаг. Түүнчлэн сахараас болж цусан дахь сахарын хэмжээн ихсэж, хэт таргалалт үүсэх магадлал өндөртэй юм. Харин их хэмжээний хоол идсэний дараа хоол шингэхгүй эвгүйрхээд байвал, 1 аягыг уухад гэмгүй ажээ.
10
Химийн бордоотой жимс, ногоо
Бидний өдөр тутамдаа хэрэглэж байгаа жимс хүнсний ногоог ямар нөхцөлд, хэрхэн ургуулдаг нь бас л эргэлзээтэй. Тиймээс гадны импортын хүнсний ногооноос илүүтэй дотоодын ургацын ногоо, боломжтой бол өөрсдөө тариалах нь харьцангуй эрүүл билээ.