1
Зөөгч
Эшли Жонсон бол Хойд Каролинагийн 22 настай зөөгч билээ. Тэрээр үйлчлүүлэгчдийнхээ талаар “Facebook” хуудасдаа муулж бичдэг байсны дээр байгууллагынхаа нэрийг хүртэл дурддаг байжээ. Үүний үр дүнд тэрээр нэг л өдөр “Үйлчлүүлэгчийг үл тоомсорлосон” хэмээх шалтгаанаар ажлаасаа халагдсан байна.
2
Иргэдийн төлөөлөгч
Их Британийн шүүх хурлын иргэдийн төлөөлөгчдийн хуралд сууж байсан нэгэн иргэн "Facebook" хуудаснаа шүүх хурлын явцыг өөрийн бодолтой хослуулан бичсэн байна. Тэрээр өөрийн найзуудыг үүнд ямар нэгэн хариулт өгөөсэй хэмээн хүсчээ. Гэтэл үр дүнд нь юу болсныг та төсөөлж байна уу?
3
Толгойн өвчин
Швейцарийн нэгэн эмэгтэй толгой өвдөж байна хэмээн ажлаасаа чөлөө авсан байна. Толгой таллаж өвдөхөд ажил хийнэ гэдэг амар зүйл биш, ялангуяа компьютерын ард суух нь нэн тохиромжгүйг хүн бүр л мэднэ. Ингээд хэсэг хугацааны дараа менежер нь өвчтэй бүсгүйг онлайн байгааг харжээ. Маргааш нь бүсгүйг ажилдаа ирэхэд нь “Итгэл даагаагүй” гэсэн шалтгаанаар ажилаас нь халсан байна.
4
Онгоцны үйлчлэгч
"Virgin Atlantic" нислэгийн компанийн 13 ажилтан өөрсдийн цахим хуудаснаа “Нисгэгчдийн өрөөнд их жоом байдаг, зарим зорчигч нар төдийлөн сайхан ааштай байдаггүй, онгоцны хөдөлгүүрийг хэд хэдэн удаа засварлсан” гэх зэрэг компанийхаа тухай шүүмжлэлүүдийг бичсэнээр байгууллагынхаа нууцлалыг цахим хуудсанд тараасан шалтгаанаар ажлаасаа халагджээ.
5
Сэтгэл санааны гүн хямралд орсон гэх зальжин арга
атали Бланшар “Сэтгэл санааны гүн хямралд орсон” гэдгээр тэтгэлэг авдаг байжээ. Гэтэл даатгалын компанийхан түүний цахим хуудас дах арал дээр амарч байгаа болон шөнийн клубт бүжиглэж буй гэрэл зургуудыг олсон байна.
6
Багш
Нью-Йоркийн дунд сургуулийн нэгэн багш Facebook-ээр сурагчидтайгаа сээтэгнэсэн хэргээр ажлаасаа халагджээ. Тэрээр нэгэн эмэгтэй сурагчийнхаа зурагны дор “Секси харагдаж байна” хэмээн бичсэн аж.
7
Сайд
Шинэ Зеландын нийгмийн хөгжлийн яамны сайд Тина Диконсон “Facebook” хуудаснаа: “ Яамны ажилчид дэмий цаг үрсэн зүйл хийж, бусдад буруугаа тохож, бичиг хэргийн зүйлсийг хулгайлж суухаас өөр зүйл хийдэггүй” хэмээн бичсэн байна. Үүнээс болоод түүнийг ажлаас нь халжээ.
8
Гэлэнмаа
Гэлэнмаа Мария Иисус Галанийг өөрийн цахим хуудсандаа ихэнх цагийг өнгөрүүлдэг хэмээн үзэж сүмээс хөөжээ.
9
Багийн бэлгэ тэмдэг
“Pittsburgh Pirates” бейсболын багийн бэлгэ тэмдэг болсон Эндрю Курц өөрийн багийн ахлахын талаар “Facebook” хуудаснаа муу сэтгэгдэл бичсэнээр багаасаа хөөгдсөн байна.