1
“Strava”
Энэ нь таны гүйлтийн зам, хэмжээ, хурд зэргийг хэмждэг байна. Та гүйж эхлэхдээ “бичих (record)” товчийг дарснаар таны хурд болоод байршил зэргийг тодорхойлж хэр их гүйж, хэр их амрах зэргийг зааж өгдөг байна. Үүний тусламжтайгаар та гүйхэд тохиромжтой хурдаа мэдэж аван, зүрхний цохилтоо ч чагнах боломжтой.
2
“Sworkit”
Хаана ч, хэзээ ч та хүссэн үедээ галбиржуулах болон бялдаржуулах дасгалыг тус аппликэйшнийг ашиглан хийх боломжтой юм. Та өөрийн хийхийг хүссэн сонирхож байгаа дасгалаа сонгоход л хангалттай. Энэ нь хэдэн минут дасгал хийж, хэдэн минут амрах зэргийг нарийвчлан тооцоолж мэдээллэдэг аж.
3
“MapMyRun”
Та гар утсаа интернэтэд холбосон тохиолдолд гүйх замыг тань зааж зааварлаж өгдөг байна. Мөн аль замаар гүйвэл зүгээр вэ, хаагуур явбал зам чөлөөтэй вэ гэх зэрэг мэдээллийг олгодог тул таны цаг завыг хэмнэн, аюулгүй байдлыг тань ч давхар хамгаалж байдаг.
4
“Couch to 5K ”
Бүтэн долоо хоногийн цогц дасгалыг зааварчилж яг л таны фитнес багш мэт байх болно. Бүхий л хөдөлгөөнийг, хугацаагаар зааглан, амрах минутыг хүртэл хэлж өгдөг байна.
5
“Mindbody”
Зөвхөн фитнес дасгал ч биш, йога, дугуй унах, кардио дасгалы гэх мэт олон чиглэлийг багтааж өгснөөрөө онцлог. Та дурын, өөрт таалагддаг чиглэлээ сонгон аппликэйшний дагуу тодорхой зорилго тавин хичээллэх боломжтой болж байгаа юм.
6
“The 7 Minute Workout”
АНУ-ын Флорида мужийн их сургуульд хийсэн судалгаанаас үндэслэн тус аппликэйшнийг бий болгосон байна. Иймд энэ нь хүний биеийн бүтэц, онцлогт нь тааруулж ямар дасгалыг яаж хийхийг заан, зөвлөдөг аж. Өдөрт 12 дасгал хийх ёстой байдаг бөгөөд 1 дасгалаа ердөө 30 секунд хийгээд 10 секунд амарна. Танд ердөө 7 минут байхад л өдрийн нормоо биелүүлэх нь байна шүү дээ.
7
“Motion Traxx”
Таныг дасгалаа хийж байхад урам өгч, улам хурцалж өгөх тусгай "дасгалжуулагч"-ийг хүртэл багтааж өгсөн байна шүү. Тус аппликэйшнийг утсандаа суурилуулахад ямар нэгэн төлбөр нэхэхгүй боловч нэмж дасгал суулгахад төлбөр шаардлагатай гэдгийг санаарай.