1
Учир нь мэдэгдэхгүй олон утасны дугаарууд
Мэдээж тухайн хүн өөрийн утсандаа хэний дугаарыг яаж хадгалах нь өөрийн дур. Магадгүй тэрээр өөрийн ээжийг “Маамаа”, эсвэл огт танихгүй нэрээр ч хадгалахыг үгүйсгэхгүй. Тиймээс урьдаар нэрэнд хууртаж, хэл ам гаргаад байлгүй утасны дугаарыг сайн нягталж харах хэрэгтэй. Магадгүй та түүний ээж рүү нь элдэв заналхийлсэн зурвасыг илгээчих ч юм билүү. Харин таны найз бүсгүй "ээж" хэмээн хадгалсан дугаар руугаа илт сээтэгнэсэн, замбараагүй үгтэй зурвасыг илгээгээд байвал байдал өөрөөр эргэх болно.
2
Таны урьд нь харж байгаагүй нүцгэн зургууд
Найз бүсгүйн тань утсан дээр түүний хагас нүцгэн, эс бөгөөс бүр чармай нүцгэн зураг байх нь магадгүй таны хувьд тийм ч том асуудал биш. Эрсдэлтэй нь хэн нэгэн түүний утсыг хакердаж, тэдгээр зургийг олонд дэлгэж болох юм. Гэлээ ч тэрээр олны танил биш учир тиймэрхүү зүйлсээс айх нь утгагүй хэрэг. Магадгүй энэхүү зураг нь танд гайхалтай санагддаг байлаа гэхэд, таны урьд өмнө хэзээ ч үзэж байгаагүй, дэндүү ил гэмээр задгай зургууд гараад ирвэл та яах вэ? Тэрээр өөрийн сайхан бие галбирыг зурганд буулгах дуртай эсвэл өөр хэн нэгэнд зориулж авахуулсан ч байж болно шүү дээ. Тиймээс үүнд анхаарах нь чухал юм.
3
Худал хэлэх
Найз бүсгүй тань гадагшаа гарахдаа эмээ өвөө дээрээ очино гэх мэт худал зүйлсийг хэлж, дараа нь тэр нь илэрч байсан уу? Та хоёр урт удаан хугацаанд үерхсэн, магадгүй та хэт хартай, түүнийг гарах орох болгоныг асууж лавладаг бол танд ийнхүү худал хэлэх нь ойлгомжтой. Гэвч тэрээр найзуудтайгаа гадагшаа агаарт гарна гэж хэлчихээд, өөр хэн нэгэнтэй цагийг өнгөрөөж байгаад ирвэл, энэ харин том асуудал шүү. Магадгүй та хоёрын дунд иймэрхүү үл ойлголцол болсон бол урьдаар түүнийг яагаад худал хэлэх болсон, тайлбар шалтгааныг нь сонсож, харилцан ярилцаарай.
4
Хууль бус мэдээлэл
Магадгүй таны найз бүсгүйн ямарваа гэмт хэргийн гэрч болчихсон, түүний утаснаас хууль бус мэдээлэл сэлт олдвол юун түрүүнд түүнтэй ярилцаж, тодорхой мэргэжилтнүүдэд түүнийгээ даатган, өөрсдийн аюулгүй байдлыг хамгаалуулах хэрэгтэй.
5
Хуучин найз залуугийн зурвас
Хэрвээ таны найз бүсгүй өнөөг хүртэл хуучин найз залуутайгаа холбоотой байдаг бол түүнд олигтойхон том шалтгаан байгаа гэж найдъя. Ялангуяа тэрхүү харилцааг нь та мэддэггүй, найз бүсгүй тань салсан залуутайгаа ийнхүү холбоотой байсаар байгаа бол энэ үнэхээр онцгүй явдал шүү. Тэд салсан ч магадгүй сайн найзууд байхаар шийдсэн юм бил үү? Тийм нөхцөлд ч танд тун эвгүй байх нь ойлгомжтой шүү дээ.
6
Бүсгүйчүүдтэй сээтэгнэсэн зурвасууд
Хэрвээ таны найз бүсгүй тань хэн нэгэн бүсгүй рүү сээтэгнэсэн зурвас текстийг явуулж, найзын харилцаанаас илүү санагдвал үнэхээр ноцтой асуудал үүсэх болно. Хайртай бүсгүйгээ эр хүнд биш, бүсгүй хүнд алдах шиг ичмээр зүйл үгүй. Тиймээс та түүнд өөрийгөө ямар сайн залуу гэдгээ бас түүнд хайртай гэдгээ үргэлж мэдрүүлж байгаарай.
7
Олон нийтийн сүлжээгээр танилцах
Сүүлийн үед хүмүүс сошиал ертөнцөөр хоорондоо танилцаж, болзох нь ихэсчээ. Иймэрхүү харилцаа ихэнхдээ төдийлөн удаан үргэлжилдэггүй ч, ийнхүү танилцаад амьдралаа холбосон хүмүүс ч цөөнгүй. Тиймээс хэрвээ найз бүсгүй тань ийнхүү бусадтай цахим ертөнцөөр танилцаад эхэлвэл, түүнд тавих анхаарал халамжаа ихэсгэсэн нь дээр юм.
8
Таны тухай сөрөг мэдээллүүд
Хэн нэгний тухай сөрөг бодол, мэдээллүүд цагийн аясанд мартагддаг. "Гэхдээ муу нэрийг хусавч арилахгүй, сайн нэрийг хүсэвч олдохгүй" гэгчээр тийм ч хурдан мартагдахгүй. Хэрвээ таны найз бүсгүй таны талаар, найз бүсгүйчүүддээ муугаар ярьдаг бол тэр танд үнэхээр сэтгэл дундуур байдаг болоод л тэр шүү дээ. Тиймээс түүнийг буруутгах биш өөрийгөө нэг чагнаад, анзаараад үзээрэй.
9
"Түгжээтэй" мэдээллүүд
Хэн бүхэнд л нууц байдаг. Гэхдээ хосуудын хоорондох нууц бүхэн тэдний харилцааг холдуулж байдаг гэдгийг санаарай. Тиймээс хэрвээ таны найз бүсгүй өөрийн утсан дээр ийнхүү түгжсэн мэдээлэл оруулсан бол, учир шалтгааныг нь асууж лавлаарай. Мөн та үүнд нь сэтгэл зовнихгүй, та хоёрын дунд үүнээс болж үл ойлголцол үүсэх ёсгүй юм.
10
Фэйсбүүкийн тааламжгүй зурвасууд
Хэрвээ найз бүсгүй тань хэн нэгэн залуутай Фэйсбүүкээр урт удаан дотно яриаг өрнүүлсэн байвал, том биш ч гэлээ асуудал юм. Тиймээс таны хайртай бүсгүйг дэгээдэх гээд байгаа залууг өөрийн найз бүсгүйгээ хайрлах хайр халамжаараа нухчин дарах хэрэгтэй.
11
Таны хувийн мэдээллийг олонд дэлгэх
Магадгүй таны нүцгэн зургийг тэрээр цахим ертөнцөд дэлгэж ч болох юм. Энд юун түрүүнд нэг дүрэм мөрдөгдөх ёстой. Юу гэвэл, унтлагын өрөөнд байна уу, олон нийтийн газарт байна уу хамаагүй, та хоёрын дунд болсон явдал та хоёрынх хэвээр л үлдэх ёстой. Тиймээс та хоёрын дунд болсон зүйлс, хэн нэгний амны зугаа болох учиргүй шүү.
12
Сэтгэл зүйчийн дугаар
Хосууд маргаж, муудалцахыг алийг тэр гэхэв. Тэр бүрт эмзэглэж, тунин, жижиг зүйлийг л дэврүүлээд байдаг бол онцгүй зан юм. Тиймээс ийм зүйл тохиолдвол юун түрүүнд найз бүсгүйтэйгээ сайн ярилцаж, үл ойлголцлоо арилгах хэрэгтэй. Ямар ч асуудлын үндэс нь үл ойлголцлоос болж үүсдэг гэдгийг санаарай.
13
Тантай хэзээ ч нийлэхгүй үзэл бодлууд
Хүн бүр л өөрийн гэсэн дахин давтагдашгүй үзэл бодол, дотоод оршихуйтай. Тиймээс ч хосууд хоорондоо үзэл бодол зөрчилдөх, маргах асуудлууд бишгүй л тохиолдоно шүү дээ. Тэр бүрийд хоорондоо сайтар ярилцваас иймэрхүү асуудлууд дахиж тулгарахгүй юм.
14
Мөрдөгчийн дугаар, зураг
Таныг ийнхүү мөрдөх, тагнах нь маш таагүй үйлдэл юм. Таны найз бүсгүйдээ хандах хандлага дутуу дулимаг, эс бөгөөс та хоёрын дунд нандин харилцаа, итгэлцэл байхгүй болж буйгийн шинж билээ. Тиймээс энэ тал дээр даруй арга хэмжээ авч, сайтар ярилцах нь зүйтэй.
15
Хэн нэгэн залуугийн нүцгэн зураг
Хэрвээ найз бүсгүйн тань утсан дээр танихгүй эрийн нүцгэн шалдан эрийн халуухан зургууд гараад ирвэл та яах вэ? Зарим залуучууд юу ч болоогүй мэт тоохгүй өнгөрөөнө. Харин үлдсэн хэсэг нь магадгүй түүнээс болж салж сарних дээрээ ч тулдаг байх магадлалтай. Гэхдээ яагаад ийм зураг хадгалах болсон, тухайн залуу түүнтэй яг ямар холбоо хамаатай болохыг эвтэйхэн асууж тодруулаарай.
Танд энэхүү мэдээлэл таалагдсан бол доорх линкээр орж үзнэ үү.
~ Найз бүсгүйн тань утсан дээр хэзээ ч байх ёсгүй дугаарууд ~