1
Франц
Тус улс нь биеэ үнэлэх явдлыг хуулиар хүлээн зөвшөөрдөг ажээ. Гэхдээ тэднийг зуучлах болон биеэ үнэлэгчдийн газарт ажиллуулахыг хориглодог. Тиймээс биеэ үнэлэгчид тус тусдаа л ажиллах боломжтой. Мөн хэт задгай хувцаслаж явахыг ч хуулиндаа хориглодог билээ.
2
Нидерланд
Олон жилийн турш Нидерландад биеэ үнэлэх явдлыг хориглодог боловч зөвхөн тахир дутуу хүмүүст биеэ үнэлэгчдийг хөлслөхийг зөвшөөрдөг байсан билээ. Харин 1992 оноос эхлэн засгийн газар нь сар бүр 40 долларыг хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд бэлгийн ажилдаа зориул хэмээн тэтгэмж болгон өгдөг байна.
3
Герман
Биеэ үнэлэгчдийг зуучлах явдлыг хатуу хориглодог боловч ганцаарчилан болон цэнгээний газар биеэ үнэлэхийг эсэргүүцдэггүй байна. Мөн бэлгийн харьцаанд орж байгаа үйлчлүүлэгчид заавал бэлгэвч хэрэглэхийг шаарддаг аж.
2011 онд Герман улс нь биеэ үнэлэгчидэд зориулан гудамж гаргаж өгсөн байна. Тус гудамж руу орохыг хүссэн хүмүүс 6 доллар төлдөг аж. Оройны 20 цагаас өглөөний 6 цаг хүртэл биеэ үнэлэгчдийн гудамжинд хөл хөдөлгөөн тасардаггүй гэнэ.
4
Бельги
Бельги улсад эмэгтэйчүүдийг гэртээ болон ажлын байрандаа биеэ үнэлэхийг зөвшөөрдөг бөгөөд гудамжинд хэт задгай хувцаслах, тачаангуй байрлал авч зогсох зэргийг хориглодог байна. Харин тус дүрмийг зөрчсөн тохиолдолд 130 долларын торгуул ноогдуулдаг ажээ.
5
Итали
Итали улс нь Бельги улсаас арай ондоо буюу гудамжинд, олон нийтийн газар зогсож, биеэ үнэлэхийг хүлээн зөвшөөрдөг гэнэ. Харин тэднийг шөнийн цагаар дугуй болон машин зэрэгт мөргүүлж, гэмтэх зэргээс сэргийлэн гэрэл цацруулагч хантааз өмсөхийг шаарддаг байна. Хэрэв өмсөөгүй зөрчсөн тохиолдолд 560 доллараар торгодог аж.
6
Финлянд
Финлянд улсад эмэгтэйчүүд гудамжинд биеэ үнэлэх нь хуулиараа хориотой, харин байр түрээслэн түүнийхээ төлбөрийг биеэрээ төлж болно гэсэн нэмэлт заалт байдаг байна. Үүнийг биеэ үнэлэх явдал гэж үздэггүй бөгөөд нэгэн төрлийн бизнес аж. Улсаас шаарддаг ганц зүйл нь үйлчлэгч болон үйлчлүүлэгч нар насанд хүрсэн байх ёстой гэнэ.
7
Европын холбооны улсууд
2015 оны намар Европын хууль зүйн шүүхээс цэнгээний газар ажиллуулж буй тохиолдолд заавал ажилчдынхаа гарал үүслийг мэдэж, гэрээ байгуулсан байх ёстой хэмээсэн шийдвэр гаргажээ. Үүний дараахан Амстердам хотноо цэнгээний газар ажилуулдаг нэгэн эр Болгари болон Унгар улсуудаас биеэ үнэлэгчид аван ажилуулсанаа мэдээгүй төдийгүй ямар нэгэн гэрээ байгуулаагүй байж таарчээ. Удалгүй түүнийг хууль зөрчсөн хэмээн шүүхэд дуудан, хуулийн дагуу шийтгэсэн аж. Тус хууль нь бусдыг хүчээр биеийг нь үнэлүүлэх, тэдний эсрэг гарч болзошгүй гэмт хэрэг зэргээс урьдчилан сэргийлдэг байна.