Таны хэн болохыг хэлж өгөх “Африк зурхай”

Дэлхий дээр нийт 40 сая гаруй "вуду" шүтлэгтнүүд байдаг. Вуду нь Африкаас гаралтай шашин бөгөөд одоогоор Гана улсын зүүн хэсэг, Того улсын төв болон өмнөд хэсэг, Бенин улсуудад илүү их нөлөөтэй үлдэж хоцорсон. Гадаад ертөнцөөс өөрийгөө таслах чадвартай вуду шашинтнууд өөрийн гэсэн зурхайтай. Тэдний зурхайд сансар огторгуйн хөдөлгөөнд оролцож байдаг 36 ширхэг сайн ба муу ёрын сүнс байдаг. Та өөрийгөө эртний вуду зурхайгаар сонжиход бэлэн үү?

Таны хэн болохыг хэлж өгөх “Африк зурхай”
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Шарлотт хатагтай (01/01-01/09)

Удирдагч сүнс: Вуду зурхайд Шарлоттийг залуу охидыг ивээгч сүнс гэж үздэг.

Энэ ордонд төрсөн хүмүүс: Нууцлаг боловч, харилцахад маш тааламжтай. Бүх ордуудаас хамгийн эмэгтэйлэг, дур булаам, мэдрэмтгий хүмүүс. Заримдаа маш эмзэг болчихдог. Энэ ордны хүмүүс шөнө төрсөн бол их ичимхий байдаг, харин өдөр төрсөн бол зорилгодоо хүрэх дуртай, нээлттэй нэгэн байдаг. Эрүүл мэнддээ сайн анхаарах хэрэгтэй. Ялангуяа хоолойндоо. 

Өнгө: Бүх төрлийн гэгээлэг, гэрэлтэй өнгөнүүд 

Өргөл барьц: Амттан, лимоны ундаа 

Шарлотт хатагтай (01/01-01/09)

2 Ошоси (01/10-01/20)

Удирдагч сүнс: Тэд бол ой модны эзэд. Өвс ургамал, ан амьтдад амьдрал бэлэглэх, эдгээх чадвартай.

Энэ ордонд төрсөн хүмүүс: Тэд багаасаа ан хийх төрөлхийн чадвартай байдаг. Гэвч ихэвчлэн зугаа цэнгэл хайж, энэ хүслийнхээ төлөө юуг ч золиослоход бэлэн юм. Энэ ордонд төрсөн хүмүүс  амархан амжилтанд хүрдэг.

Өнгө: Оюун ногоон,ногоон

Өргөл барьц: Өвс, ургамал, үндэс, цэцэг

Ошоси (01/10-01/20)

3 Ошал (01/21-01/31)

Удирдагч сүнс: Энэ бурхан нь бүтээн байгуулах, сөнөөх асар их хүчтэй. Бөө нар энэ сүнснээс хүч авч, хайр дурлалын төвөгтэй асуудлыг шийдвэрлэдэг байжээ. 

Энэ ордонд төрсөн хүмүүс: Эрт дээр үед төрсөн Ошалууд, хар энерги ихтэй байсан. Гэхдээ сүүлийн үеийн Ошалууд мөнгө санхүү болон оюун санааны хувьд гайхалтай хүмүүс болж байгаа гэнэ.

Өнгө: Модны өнгө, саарал 

Өргөл барьц: Тосгүй шарсан шанцтай будаа 

Ошал (01/21-01/31)

4 Ошун (02/01-02/10)

Удирдагч сүнс: Домогт өгүүлснээр, Ошун Нигерийн хамгийн тунгалаг голын уснаас гарч ирдэг. Хайр дурлалын ээдрээтэй асуудлыг шийдвэрлэдэг сүнс юм.

Энэ ордонд төрсөн хүмүүс: Энэ ордонд төрсөн бүсгүйчүүд хайр дурлалын тал дээр хамгийн азтай байдаг. Харин эрчүүд нь амьдралд үргэлж азаа туршин, хэцүү зүйлсийг даван туулж амьдардаг гэнэ. Энэ ордны эрэгтэй эмэгтэй хоёул спортоор маш идэвхитэй хичээллэдэг сайхан биетэй хүмүүс байдаг. 

Өнгө: Алтан шар, мөнгөлөг саарал 

Өргөл барьц: Алимны дарс, жимсний шүүс, оргилуун дарс, улаан дарс 

Ошун (02/01-02/10)

5 Емэняа (02/11-02/19)

Удирдагч сүнс: Емэняа бол бүх Ошинуудын ээж юм. Түүний 4 хүүхдээс хүн төрөлхтөн үүссэн гэж үздэг. Тэрээр үр удмаа үлдээх, хайр болон далайг хариуцдаг сүнс юм.

Энэ ордонд төрсөн хүмүүс: Энэ ордонд төрсөн хүмүүс маш учир битүүлэг учир, тагнуулч болоход тохиромжтой. Тэд маш гэнэтийн, цочирдом шийдвэрүүдийг гаргадаг. Менежер зохион байгуулагчийн ажилд хамгаас тохирдог. 

Өнгө: Усан цэнхэр болон цагаан

Өргөл барьц: Давстай ус, нуурын цэцэг 

Емэняа (02/11-02/19)

6 Эрзули (02/20-02/29)

Удирдагч сүнс: Эрзули сүнс хүмүүст өөрийгөө 2 янзаар харуулдаг. Залуухан сээтэгнүүр бүсгүй болон хуял тачаалдаа автсан бүсгүйн дүрээр. Энэ бол Вудугын гоо сайхны охин тэнгэр юм. Түүний бүтэн нэрийг Эрзули Дантор гэдэг. Хүчирхийлэлд автсан эмэгтэйчүүдэд тусалдаг нэг хүүхэдтэй, нас биед хүрсэн өнгөт арьст сайн ээжийн төрхөөр дэлхийд амьдардаг гэнэ. 

Энэ ордонд төрсөн хүмүүс: Эмэгтэй эргтэй бүх хүмүүсийн хайрыг хүртэж чаддаг. Маш мэдрэмтгий, өвдөлтийг тэсвэрлэх чадвар муу ч, хэцүү зүйлстэй олон удаа нүүр тулгардаг. Нэг зүйлийн төлөө тууштай зүтгэж, өөрийгөө түүндээ бүрэн зориулж чаддаг. Эрүүл мэнддээ тэр дундаа хоол боловсруулах эрхтэндээ анхаарах хэрэгтэй. 

Өнгө: Алтан шаргал, хар, цагаан 

Өргөл барьц: Ташуур 

Эрзули (02/20-02/29)

7 Алакэту (03/01-03/10 )

Удирдагч сүнс: Хуял тачаал 

Энэ ордонд төрсөн хүмүүс: Тэр хэн нэгнийг анхааралдаа авсан л бол өвөртөө оруулах нь цаг хугацааны асуудал байдаг. Бусад ордныхон түүний урхинд орсон бол гарч чаддаггүй учир түүнээс ихэд сэрэмжилдэг. 

Өнгө: Модны өнгө, саарал 

Өргөл барьц: Шувууны цус 

Алакэту (03/01-03/10 )

8 Помбэ Гира (03/11-03/20)

Удирдагч сүнс: Тэд бол хайрын зууч

Энэ ордонд төрсөн хүмүүс: Эмэгтэйчүүд нь царайлаг, эрчүүд нь маш дур булаам, нууцлаг залуус байдаг. Тэд төрөлхөөсөө сээтэгнэх авъяастай төрдөг. Үүндээ зориулан ямар ч хувиралгүй худал хэлж чаддаг. Тэдний энэ чадвар маш хөгжсөөн учир худал, үнэн хэлж байгаагаа заримдаа тэд өөрөө ч ялгадаггүй. Шээсний замын өвчнөөс биеэ сэргийлэх хэрэгтэй. 

Өнгө: Ногоон, бүдэг ногоон

Өргөл барьц: Алимны дарс, оргилуун дарс, зөгийн бал 

Помбэ Гира (03/11-03/20)

9 Еэс Капа Прэта(03/21-03/31)

Удирдагч сүнс: Энэ бол хар шидний сүнс. Хар нөмрөгт сүнс ч гэж нэрлэдэг. 

Энэ ордонд төрсөн хүмүүс: Хувиа хичээсэн, зорилгодоо үнэнч хүмүүс байдаг. Маш хянамгай бөгөөд тэвчээртэй. Энэ ордны хүмүүс хууль хүчний байгууллага, хуульч, программист, санхүүгийн ажил хийхэд тохиромжтой. Мэдрэлийн системээ сайн анхаарах хэрэгтэй. 

Өнгө: Хар, хүрэн 

Өргөл барьц: Амьтны яс 

Еэс Капа Прэта(03/21-03/31)

10 Тэйбо, Кандэ хоёр (04/01-04/10)

Удирдагч сүнс: Энэ хоёр сүнс хүүхдүүдийг харж ханддаг. 

Энэ ордонд төрсөн хүмүүс : Тэд яг жоохон хүүхэд шиг бүтэлгүй, түргэн зантай, ичимхий, эрмэлзэлтэй хүмүүс байдаг. 

Өнгө: Ягаан, шаргал 

Өргөл барьц: Бүх төрлийн амттан 

Тэйбо, Кандэ хоёр (04/01-04/10)

11 Лалу (04/11-04/20)

Удирдагч сүнс: Нэг зүйлд автах, шунаг байдлыг илэрхийлдэг. Заримдаа энэ нь галзуу мэт санагдах ч, ямар ч муу санаа байдаггүй. 

Энэ ордонд төрсөн хүмүүс: Хамгийн бүтэлгүй хүмүүс энэ ордонд төрдөг. Тэд инээдтэй зүйл ярихдаа үнэн сэтгэлээсээ хичээж, бүжиглэхдээ хичээснээсээ болоод унаж явдаг хүмүүс. Гэвч тэд гайхалтай тусч зантай. Хэн нэгэн тусламж гуйхад хэзээ ч татгалздаггүй. Маш тухтай, цэвэрхэн орчинд байх нь тэднийг аз жаргалтай болгодог. 

Өнгө: Цагаан, бүрсгэр 

Өргөл барьц: Дал модны навч, гацуурны шилмүүс 

Лалу (04/11-04/20)

12 Шанго (04/21-04/30)

Удирдагч сүнс: Тэр бол аянга цахилгааны бурхан. Шударга ёсыг сахиулж ядууст тусладаг сүнс юм. 

Энэ ордонд төрсөн хүмүүс: Энэ ордонд төрсөн хүмүүс дүрэм журмыг чандлан сахьдаг. Хүмүүс тэднээс тусламж хүсдэг ч тэд хүчээ өөртөө хадгалахыг илүүд үздэг. Өөрийн зорилгодоо үнэнч давуу талтай ч, хувийн амьдрал дээр тийм ч азтай биш. 

Өнгө: Метал, төмрийн өнгөнүүд 

Өргөл барьц: Шарсан төмс, цагаан цэцэг, жижиг хэмжээтэй морьтны дүрс 

Шанго (04/21-04/30)

13 Опин (05/01-05/10)

Удирдагч сүнс: Зэрэгцэн оршиж буй ертөнцүүдийн үүдийг зохицуулагчид. 

Энэ ордонд төрсөн хүмүүс: Маш өглөгч, гал халуун, нээлттэй зүрхтэй хүмүүс. Энэ ордны хүмүүсийн тусламж танд хэзээ нэг өдөр заавал хэрэг болдог тул тэднийг гомдоож болохгүй. Энэ ордныхон цэргийн албан тушаалтнууд болоход тохиромжтой. Тэд оюун ухааныхаа эрүүл саруул байдалд анхаарах хэрэгтэй. 

Өнгө: Шороо болон газрын бүх өнгөнүүд 

Өргөл барьц: Алим, жүрж, гранат, хулуу 

Опин (05/01-05/10)

14 Огун (05/11-05/21)

Удирдагч сүнс: Тэр бол дайн болон байгалийн гамшгийн сүнс. Түүнд итгэж болохгүй бөгөөд заримдаа түүнээс болгоомжлох хэрэгтэй байдаг. 

Энэ ордонд төрсөн хүмүүс: Тэд үргэлж ямар нэг талд зогсож тэмцэлдэхэд бэлэн байдаг. Эсрэг тал илт давуу байсан ч, тэд тэмцэнэ гэсэн зүйлдээ эцсийг нь хүртэл тууштай зогсдог. Тэднийг гэнэдүүлэх, залилах талаар бодоод ч хэрэггүй. Үргэлж эсрэг талынхаа мэхийг урьдчилан тааварлаж байдаг. Тэд гайхалтай нөхөр, аав болж чаддаг. Зүрхэндээ анхаарахгүй бол зүрхний шигдээсээр өвдөх магадлал өндөр. 

Өнгө: Улаан, гүн улаан, үзмэн ягаан 

Өргөл барьц: Амьтны зүрх 

Огун (05/11-05/21)

15 Вара (05/22-05/31)

Удирдагч сүнс: Хайр болон гэр бүлийн аз жаргалын сүнс. Мөн хүмүүсийн хоорондын харилцааг зохицуулж байдаг. 

Энэ ордонд төрсөн хүмүүс: Тэдэнд хүмүүс анхны харцаар дурладаг. Давтагдашгүй сайхан царайтай төрсөн хүмүүс. Гэхдээ тэдний царайнаас оюун ухаан нь илүү хөгжсөн байдаг. Түүний ажилд саад болсон өрсөлдөгчөө маш хурдан замаасаа зайлуулдаг. Тэдний дундаас сайн тамирчид төрөн гардаг. 

Өнгө: Ногоон, бүдэг ногоон 

Өргөл барьц: Ногоон өнгийн лаа, зэс зоос 

Вара (05/22-05/31)

16 Зак (06/01-06/11)

Удирдагч сүнс: Буцаах ямар ч боломжгүй хар шидийн аргуудыг хэрэглэдэг.

Энэ ордонд төрсөн хүмүүс: Хэрэв тэд хүсэх л юм бол ямар ч асуудлыг төвөггүй туулах чадвартай. Тэд өш хонзон авахдаа хамгийн гаргууд байдаг учир түүнээс болгоомжлох хэрэгтэй. Тэд цаг агаар муу байхад дургүй бөгөөд ямар ч тансаг машин байсан хөлөөр алхахыг илүүд үздэг зөрүүд хүмүүс. 

Өнгө: Хар, цусан улаан 

Өргөл барьц: Шинэхэн мах болон цус 

Зак (06/01-06/11)

17 Локо (06/12-06/21)

Удирдагч сүнс: Ов мэхний сүнс 

Энэ ордонд төрсөн хүмүүс: Тэд бурханд гомдоллох дуртай. Ажил хийхээс илүүтэй гэртээ байх нь тэдэнд сайхан санагддаг. Хэдий гаднаасаа зөөлөн харагдавч, өөрийнхөө төлөө тэмцэлд ухардаггүй. Тэд зорилго тавьсан бол түүндээ хүрдэг. Гэхдээ  энэ нь тэднээс маш их хичээл зүтгэл шаарддаг. 

Өнгө: Алтан шаргал оруулгатай хар, алтан шар 

Өргөл барьц: Мах, загасны цус 

Локо (06/12-06/21)

18 Гого (06/22-07/01)

Удирдагч сүнс: Санхүүгийн шударга байдлыг илтгэдэг сүнс

Энэ ордонд төрсөн хүмүүс: Вуду зурхайн хамгийн хүүхэмсэг орд. Дон Жуанууд энэ үед төрдөг. Энэ чанар нь эрэгтэй, эмэгтэй хүмүүст адилхан ажиглагддаг. Тэд залуу насандаа өөрөөрөө бахархах дуртай байдаг. Эрчүүд нь зөвхөн энэ ордны эмэгтэйчүүдтэйгээ сайн зохицдог. 

Өнгө: Алтан шаргал, мөнгөлөг саарал 

Өргөл барьц: Тэгш сайхан хэрчсэн лимон, цитрусын жимснүүд 

Гого (06/22-07/01)

19 Транка-Руас (07/02-07/12)

Удирдагч сүнс: Дайснаас ирж буй элдэв сөрөг зүйлсээс бүх талаар нь хамгаалдаг сүнс. 

Энэ ордонд төрсөн хүмүүс: Чимээгүйхэн амьдрах дуртай, шүүмжлэлд эерэг ханддаг хүмүүс. Тэд үргэлж л ямар нэг юм хийж байдаг. Зүгээр суух нь тэднийг стрессэнд оруулдаг. Тэд гэр бүлийн хамгийн үнэтэй сайн гишүүн байж чаддаг. Тэдний дотоод сэтгэл үнэхээр гайхалтай ч тэд үүнийгээ цөөн хүмүүст нээж харуулдаг. Хөгширсөн ч гэсэн сайхан сэтгэлээ хэзээ ч алддаггүй. Амьсгалын эрхтэн тогтолцоондоо анхаарах хэрэгтэй. 

Өнгө: Хар, гүн хөх 

Өргөл барьц: Махаар хийсэн хоол 

Транка-Руас (07/02-07/12)

20 Элекмэн (07/13-07/23)

Удирдагч сүнс: Энэ бол махчин сүнс. Гэхдээ махчин амьтад болон тэдний идэш хоёрыг хоёуланг нь хамгаалан, тэнцвэрийг сахиж байдаг. 

Энэ ордонд төрсөн хүмүүс: Тэр төрснөөсөө үхэх хүртлээ хаан шиг амьдардаг. Тэд маш олон хүний анхаарлын төвд байдаг. Тэд гайхалтай илтгэгч, улс төрч, удирдах ажилтнууд байдаг. 

Өнгө: Час улаан 

Өргөл барьц: Муудсан мах болон үнэр  орсон загас

Элекмэн (07/13-07/23)

21 Оро (07/24-08/02)

Удирдагч сүнс: Тохиролцоо хийх болон мэдээлэл цуглуулах үүрэгтэй сүнс. 

Энэ ордонд төрсөн хүмүүс: Тэд өөрийн биендээ хүмүүсийг зөвшөөрөлгүй хүргэх дургүй, өөрийн асуудалд нь бас хүмүүс хушуу дүрэхэд дургүй. Энгийн үед маш найрсаг байх ч, түүний дургүйг хүргэвэл тэд маш хурц хариу үйлдэл үзүүлдэг. 

Өнгө: Час улаан, улаан 

Өргөл барьц: Улаан дарс, халуун ногоотой хоол 

Оро (07/24-08/02)

22 Агонгон Гоза (08/02-08/12)

Удирдагч сүнс: Гадаад төрх болон хувцас эдлэлийн сүнс 

Энэ ордонд төрсөн хүмүүс: Тийм ч нийтэч биш. Тэдэнтэй найз нөхөд болох гэрлэх хүртлээ дотносох маш төвөгтэй. Тэд маш хянамгай, хашир, эр зоригтой хүмүүс байдаг. Амьдралд тохиолдсон саад бэрхшээлийг ажралгүйгээр даван туулдаг. 

Өнгө: Хатуу, хүнд өнгөнүүд 

Өргөл барьц: Хүнсний ногоо, жимс 

Агонгон Гоза (08/02-08/12)

23 Рэй (08/13-08/23 )

Удирдагч сүнс: Бүх үл үзэгдэгч сүнснүүдийн удирдагч 

Энэ ордонд төрсөн хүмүүс: Тэд өөрийн зорилгодоо заавал хүрдэг. Уулыг эргүүлэх чадалтай, нэр хүндтэй төрийн өндөр албан тушаалтан, генерал, удирдагч болдог. Тэдэнд атаархдаг хүмүүс маш олон байдаг ч, тэр энэ тухай бодох дургүй. 

Өнгө: Алтлаг, солонгын өнгө 

Өргөл барьц: Халуун чинжүүтэй рум дарс эсвэл цагаан архи 

Рэй (08/13-08/23 )

24 Омулу (08/24-09/02 )

Удирдагч сүнс: Элдэв өвчнийг анагаах шидтэй сүнс. Хэрэв хэн нэгэн түүнийг шоолбол маш хэцүү, хүнд өвчнөөр шаналж үхдэг. 

Энэ ордонд төрсөн хүмүүс: Тэд бясалгал болон иогоор хичээллэх, ууланд авирах дуртай. Уламжлалт анагаах ухааны сайн эрдэмтэд энэ ордонд төрдөг. 

Өнгө: Цагаан, цэнхэр 

Өргөл барьц: Ойн өвс 

Омулу (08/24-09/02 )

25 Обалү (09/03-09/11 )

Удирдагч сүнс:  Омулугийн бага насыг харуулсан сүнс. 

Энэ ордонд төрсөн хүмүүс: Тэрээр шударга ёсыг эрхэмлэгч. Өөрөө ч гэсэн шулуун шударга зантай хүмүүс байх нь элбэг. Тэд үргэлж төвөгтэй асуудалд оролцож байдаг. Тэд өөрийнх нь эрх зөрчигдөж, хүсэл нь хязгаарлагдахад хамгийн ихээр хямарч, сэтгэлээр унадаг. 

Өнгө: Шар, ногоон 

Өргөл барьц: Хүүхдийн тоглоом 

Обалү (09/03-09/11 )

26 Лароеэ (09/12-09/22)

Удирдагч сүнс: Ошун хайрын бурхны захиаг зөөгч, хэл хүргэгч сүнс 

Энэ ордонд төрсөн хүмүүс: Саарал дэлхийг бүх өнгөөр гэрэлтүүлэн будах чадвартай хүмүүс. Тэд хэцүү үеүүдэд ч тайван байж сайхан сэтгэлээр аливаа зүйлд хандаж чаддаг. Түүний зан чанар болон хийсэн ажил нь эргэн тойрныхонд нь үргэлж сайнаар үнэлэгддэг. Ажил дээрээ нэр хүндтэй хүмүүс байдаг. 

Өнгө: Ногоон, бүдэг ногоон, цагаан 

Өргөл барьц: Алимны дарс, улаан дарс, оргилуун дарс 

Лароеэ (09/12-09/22)

27 Исэри (09/23-10/9 )

Удирдагч сүнс: Мэргэ тавьж зөв аргыг олох сүнс 

Энэ ордонд төрсөн хүмүүс: Энэ ордонд төрсөн хүмүүс гадаад төрх , зан араншингаараа бусдаас ялгарч чаддаг. Ямар нэг худалдаа наймаа хийвэл ашигтай ажиллана. Үйлийн үрийн зовлонг маш сайн мэддэг учир зөв амьдралыг эрхэмлэдэг. Үйлчлэгчээс, сайдын алба хүртэл ямар ч ажил хийж чадах хүмүүс. 

Өнгө: Улаан, цагаан 

Өргөл барьц: Хутга, шувууны цус, оливийн тос 

Исэри (09/23-10/9 )

28 Апонаки ( 10/04-10/13)

Удирдагч сүнс: Өнгөрсөн дурсамжыг ахин сэргээж, эргүүлэн авчирдаг сүнс 

Энэ ордонд төрсөн хүмүүс: Тэд хэн нэгэнд өш санадаггүй ч, мартдаггүй хүмүүс. Заримдаа тэдний сайн ой санамж нь хэцүү асуудлаас гарахад тусалдаг. "Маш ноцтой асуудал гэж байдаггүй" гэсэн уриатай. Тэдний урлагын мэдрэмж, ой санамж сайтайг ашиглан кино хийх, театр болон сургуулийн багш зэрэг ажил хийвэл сэтгэлд нь илүү сайхан байдаг. 

Өнгө: Саарал, номин ногоон 

Өргөл барьц: Хуучин эд зүйл 

Апонаки ( 10/04-10/13)

29 Коэвэ Лэ Дунза ( 10/14-10/23)

Удирдагч сүнс: Янаг байдал болон урхины сүнс. Өөрийн хүссэн нэгнийхээ дотоод хүслийг асааж өөртөө татдаг. 

Энэ ордонд төрсөн хүмүүс: Тэд бол төгс хүмүүс. Гоо  үзэсгэлэнгээ хөгширтлөө хадгалж чаддаг. Өөрийнхөө бие болон царайнд хамаг сайхныг цогцлоосон охин тэнгэрүүд энэ ордонд байдаг. Тэд ихэнх тохиолдолд хүссэн хүсээгүй олны танил болж, алдар нэрийг хүртдэг. Амархан стрессэнд ордог сул талтай. 

Өнгө: Шоколад, бөөрөлзгөнө, сүүний өнгөнүүд 

Өргөл барьц: Амттан 

Коэвэ Лэ Дунза ( 10/14-10/23)

30 Айдэ (10/24-11/02 )

Удирдагч сүнс: Энэ сүнс нь бурханд хэл хүргэхдээ илгээмжний аюулгүй байдал, зөгнөлийн бодит байдлыг хариуцдаг. 

Энэ ордонд төрсөн хүмүүс : Тэд юунаас ч айдаггүй бөгөөд зөрүүд хүмүүс. Заримдаа ойлгомжгүй байдал нь бусдад төвөгтэй санагддаг. Гэхдээ тэд хариуцлага гэдгийг хамгийн сайнаар сахиулдаг хүмүүс. Архи дарснаас хол байх хэрэгтэй. 

Өнгө: Саарал, завсрын өнгүүд 

Өргөл барьц: Сарнайн дэлбээ, өндөг

Айдэ (10/24-11/02 )

31 Бриджет эх (11/03-12/13 )

Удирдагч сүнс: Тэр үхснийг амь оруулж, үхлийг хойшлуулж, хар шиднээс үүдсэн өвчнийг эмчлэх чадвартай.

Энэ ордонд төрсөн хүмүүс: Энэ ордны хүмүүст хачин сонин үзэгдлүүд үргэлж тохиолдож байдаг. Тэр ямар ч ажил хийсэн түүнийгээ гайхалтай хийдэг. Үүнийхээ хажуугаар зовж байгаа бүх хүмүүст туслахыг хүсэж явдаг. Ихэвчлэн гэртээ байх дуртай хүмүүс.  

Өнгө: Хар, саарал, цагаан

Өргөл барьц: Лаа, цэцэг 

Бриджет эх (11/03-12/13 )

32 Эмаллиа (11/13-11/22 )

Удирдагч сүнс: Хайр болон гоо үзэсгэлэнгийн сүнс. Түүнийг харсан хэн ч гоо сайхныг хүлээн зөвшөөрч тэдний өмнө бөхийдөг. 

Энэ ордонд төрсөн хүмүүс: Тэд аливаа зүйлийг хамгийн хэцүүгээс нь эхлэн хийх дуртай. Шинээр ямар нэг зүйл хийж эхлэхдээ тэгээс эхлэх дуртай. Тэд ажилдаа улайрвал унтахаа мартдаг. Зүйрлэж хэлсэн үг биш шүү, тэд үнэхээр унтахгүй ажилласаар байдаг хүмүүс. 

Өнгө: Цэнхэр, шаргал 

Өргөл барьц: Улаан дарс, оргилуун дарс 

Эмаллиа (11/13-11/22 )

33 Оруагэ (11/23-12/02 )

Удирдагч сүнс: Хувь тавиланг зохицуулдаг сүнс. 

Энэ ордонд төрсөн хүмүүс: Тэд бол авъяас нь багтаж ядсан урлагийн хүмүүс. Энэ ордонд гайхалтай дуучид, жүжигчид, хөгжмийн зохиолч, яруу найрагчид төрдөг. Тэд гэр бүлтэй болох сонирхолгүй ч, гайхалтай нууц амрагууд болдог. 

Өнгө: Хар, саарал 

Өргөл барьц: Тагтааны цус 

Оруагэ (11/23-12/02 )

34 Марабо (12/03-12/12 )

Удирдагч сүнс: Аз дагуулдаг сүнс

Энэ ордонд төрсөн хүмүүс: Тэд өөрөөсөө үргэлж гэрэл цацруулж хаа явсан газартаа гэрэл цацруулж явдаг. Гомдол тайлах хамгийн шилдэг ярилцагчид байдаг. Энэ ордонд төрсөн хүмүүс сугалаанд үргэлж ямар нэг зүйл хожиж байдаг. 

Өнгө: Улаан, хар улаан 

Өргөл барьц: Алтан эд зүйлс 

Марабо (12/03-12/12 )

35 Бон"-Бон (12/13-12/22 )

Удирдагч сүнс: Бүх сүнснүүдээс хамгийн сайхан сэтгэлтэй нь 

Энэ ордонд төрсөн хүмүүс: Дэлхийг бохир муухай зүйлсээс салгаж чадах хүмүүс энэ ордонд төрдөг. Тэд ойлгомжгүй зан ааш гаргах нь олон. Учир нь хүмүүс түүний ярьж байгаа зүйлийг ойлгоход хүндрэлтэй байдаг. Ийм хүмүүс хэдий бусдаас өөр ч хамгийн гайхалтай хайраар хайрлуулдаг. 

Өнгө: Алтан, солонго, цагаан 

Өргөл барьц: Чихэрлэг жимс болон цагаан өнгийн хүнсний ногоо 

Бон"-Бон (12/13-12/22 )

36 Азака (12/23-12/31 )

Удирдагч сүнс: Тэд хамгийн хүчтэй хар шидийг хийж чаддаг ч, үргэлж өөрийнхөө бие дээр зовлонг нь амсдаг 

Энэ ордонд төрсөн хүмүүс: Нийтэч, харилцахад амархан хүмүүс. Ажилдаа дээрээ ч тэр, амьдралдаа ч тэр танилын хүрээ өргөнтэй, олон найзтай хүмүүс байдаг. Энэ ордны хүмүүс хүний итгэл даадаг, тэвчээртэй чанараараа бусдаас ялгардаг.  

Өнгө: Хар, бор 

Өргөл барьц: Шувууны цус болон мах 

Азака (12/23-12/31 )

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()