1
"Хамт цай ууж суух уу? 10 минут л болно оо"
Хэрвээ хэн нэгэн залуу бүсгүй таныг хамт цай ууя хэмээн дайлж байгаа бол, нэг бол та түүнд таалагдсан, эс бөгөөс ямар нэг зүйлийн талаар ярилцахыг хүссэн гэсэн үг юм. Мэдээж тэдний хандлага, харилцаа, нүдний харц зэргээс нь ямар учиртай болох нь ойлгогдох ч ихэнх тохиолдолд тэд тантай болзох, тэрчлэн илүү дотно танилцахыг хүсэж байгаагийн илрэл ажээ.
2
"Хүрээд ирээ, хоёулаа зүгээр л хамтдаа кино үзье"
Мэдээж ямар ч тэнэг залуу таалагддаг бүсгүйгээ гэртээ уриад, зүгээр л хамт кино үзээд сууна гэж байхгүй шүү дээ. Хэрвээ үнэхээр л кино үзмээр байсан бол кино театр ороход хангалттай. Тиймээс охид минь эрчүүдийн иймэрхүү гэнэн үгэнд итгэлгүй, зүрх сэтгэлээ чагнаарай. Тэр залуу үнэхээр л танд хайртай бол, тэр бүр танд, зөвшөөрөлгүй хүрч чадахгүй. Түүнчлэн хэн хүнээс илүү хүндэтгэлтэй, хүлээцтэй хандах болно.
3
"Чамайг зүгээр л тэврээд хэвтмээр байна"
Хэрвээ та хэн нэгэн залуутай болзож эхлээд, хараахан дотно харьцаанд ороогүй бол, магадгүй залуу тань өөрсдийнхөө харилцаанд илүү дотно зүйлийг авчрах гэж ийнхүү хэлж байж болох юм. Нөгөөтэйгүүр уулзаж, учраад удаагүй байгаа, нэгнээ сайн таньж мэдээгүй хосуудын хувьд иймэрхүү хүсэлтээс татгалзах нь зүйтэй.
4
"Би чамайг хэнд ч өгөхгүй ээ"
Хайртай хүнээсээ ийм үгийг сонссон бүсгүй хүн бүр өөрийн эрхгүй догдолж, хайлж урсах шиг болдог. Мэдээж чихэнд чимэгтэй сайхан үг сонссон хүн сэтгэл нь дүүрээд л, юу ч хийхэд бэлэн болно шүү дээ. Харин эсрэгээрээ сайн таньж мэдээгүй хүнээсээ ийм үгийг сонсвол дөлж, зугтах аюултай юм.
5
"Би үргэлж чамтай хамт..."
Энэ үг магадгүй эрчүүдийн бүсгүйчүүдэд хэлж байсан, бүх цаг үеийн хамгийн хайлж урсмаар үг байх. Хайртай залуу тань ийнхүү хэлвээс мэдээж бүсгүй хүн бүр л дотроо битүүхэн баярлаж, сэтгэл нь догдолно. Харин сайн таньж мэдэхгүй, уулзаад удаагүй залуу ингэж хэлвэл, түүний зорилго тодорхой гэж ойлгож болно.
6
"Чи бол миний мөрөөдлийн бүсгүй"
Мэдээж ингэж хэлсэн залуус бүрийг сэрдээд байх нь утгагүй. Ёстой л бүсгүй таны мэдрэмж, зөн совин, зүрх сэтгэл бүхнийг шийднэ дээ...
7
"Би хүүхдэд их хайртай. Өөрийгөө сайн аав болно гэж боддог"
Хүүхэд гэдэг гэр бүлийн аз жаргал, нандин бэлэг билээ. Хэрвээ тантай уулзаад удаагүй, сайн таньж мэдэхгүй залуу ийнхүү хэлвээс түүний үг худал байх магадлал маш өндөр юм. Түүнчлэн хэдийн 40 нас хол давсан хэдий ч үр хүүхэд, хань ижилтэй болоогүй, ганц бие бол энэ талаар бодоод ч хэрэггүй.
8
"Чамгүйгээр өөрийгөө төсөөлж ч чадахгүй юм."
Мэдээж хэн нэгэн залуу танд үнэхээр хайртай болоод, өөрийн зүрх сэтгэлээ ийнхүү илчилж байж болох юм. Түүний үнэн сэтгэлээсээ хэлж байгаа эсэх нь үйл хөдлөл, үг бүрээр нь танд хүрч байдаг. Тиймээс хэрвээ бүсгүй танд хүчтэй сэтгэгдэл төрөхгүй, худал мэт санагдаж байвал сэтгэл зүрхээ л дагасан нь дээр гэж зөвлөмөөр байна.
9
"Намайг эцэг эхтэйгээ танилцуулаач"
Ямар ч эрэгтэй хүн тухайн бүсгүйтэй дотно харилцаанд ч ороогүй байж, эцэг эхтэй нь танилцах талаар дурсахгүй л болов уу. Тиймээс энэ талаар дахин нэг бодоод үзэхэд гэмгүй бизээ.
10
"Би эрэгтэй, эмэгтэй сайн найзууд байдаг гэдэгт итгэдэг"
Эрчүүдийн 90 хувь нь гэмгүйхэн найз байсан ч тухайн бүсгүйгээ эр хүний нүдээр заавал нэг сонжиж, сонирхож хардаг гэсэн судалгаа байдаг. Тиймээс тэдний хувьд эрэгтэй, эмэгтэй энгийн найз байна гэдэг ховорхон тохиол юм. Мэдээж огт оргүй биш ч, ихэнх эрчүүд зүгээр найзын харилцаатай бүсгүйг ч гэсэн ямар нэгэн байдлаар сонжиж харсан, сексийн тухай төсөөлж бодсон байдаг. Хэрвээ таны болзоот залуу ингэж хэлэх нь олширвол "Friends with Benefits" киног үзээрэй гэж зөвлөмөөр байна.