Марк Зукерберг Хятадуудад тал засаж байна

2016-03-23, 18:47
7,896

Фэйсбүүкийг үндэслэгч, залуу тэрбумтан Марк Зукерберг саяхан Хятадын төв талбайгаар гүйсэн зураг интернэт ертөнцөөр тараад байсан билээ. Тэр энэ удаа зүгээр ч нэг гүйх гэж Хятадад очсонгүй, харин Хятад дахь фэйсбүүкийн хоригийг цуцлах санаатай очжээ.

Марк Зукерберг Хятадуудад тал засаж байна

Тэрээр түрүүчийн баасан гарагт энэхүү төлөвлөгөөт аяллаа эхлэн, Тянь Анмэний талбай, Цагаан хэрэм, Хориотой хот гэх мэт түүхэн дурсгалт газруудаар явсан байна. Харин дараачийн төлөвлөгөө нь “Alibaba” сайтын үүсгэн байгуулагч Жак Ма-тай уулзаж, өнөөгийн цахим ертөнцийн хөгжил, хөрөнгө оруулалт болон хүмүүсийн эрэлт хэрэгцээний талаар сонирхолтой яриа өрнүүлжээ. Ингэхдээ тэр Хятад хэлээр чөлөөтэй, маш цэвэрхэн ярьж байв.

Марк ярилцлагынхаа үеэр Хятадын инженерчлэл, технологийн хөгжил маш хурдацтай ахиж байгаа учраас ирээдүй нь ч гэсэн гэрэл гэгээтэй байна гэдэгт итгэж байгаагаа илэрхийлсэн байна.

Жак Ма, Марк Зукерберг нар 9 жилийн өмнөх Дэлхийн Эдийн Засгийн чуулга уулзалтын үеэр утасны дугаараа солилцон, холбоотой болж байсан гэдэг. Харин дараахан нь Марк өөрөө түрүүлж залгажээ.

Марк Хятадын ерөнхий сайд Лю Юншаньтай уулзаж, Хятадын технологийн хөгжилд фэйсбүүкийг нэвтрүүлэх бодолтой байгаагаа ч “хөвөнд боосон чулуу” мэт эвтэйхэн цухуйлгаад амжжээ. Хэрвээ Хятад дахь фэйсбүүкийн хориг цуцлагдвал, мэдээж түүнд асар их боломж ирээд зогсохгүй, фэйсбүүкийн хэрэглэгчид огцом нэмэгдэнэ.

Ажил хэргийн бодлогоо ийнхүү Хятад руу чиглүүлэх болсон нь түүний гэр бүлийн хүн Присцилла Чантай ч нягт холбоотой. 2-р сард болж өнгөрсөн Хятадын цагаан сар буюу хаврын баяраар хосууд хятадаар мэндчилгээ дэвшүүлж байсныг санаж байгаа байх. Марк эхнэрээсээ ч цэвэр дуудлагаар ярьж байсан нь энэ орны соёлд хичнээн сайн суралцсаныг илтгэж байлаа.  

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()