1
Уучлалт гуйгч
Уучлалт гуйх гэдэг нь нэлээд хэцүү зүйлсийн нэг билээ. Тиймээс хэрвээ өөрийн хийсэн буруу үйлдэл дээр уучлалт гуйж чадахгүй бол хэн нэгэн таны өмнөөс уучлалт гуйх юм байна. Энэ үйлчилгээ Японд үүссэн бөгөөд 96 доллар төлж утсаар уучлалт гуйлгаж, харин 240 доллар төлөөд нүүр тулан уучлалт гуйлгах боломжтой юм байна.
2
Шарталтын автобус
Их уусны дараа хэцүү байвал Лас-Вегаст тусгай автобус үйлчилгээ үзүүлдэг байна. Энэ автобусанд шарталтаас гарах бүхий л хэрэглэл байдаг. Жишээлбэл: дусал, дотор муухайрахын эсрэг эм гэх мэт.
3
Гөлөг түрээслэх
Хэрвээ та гэрийн тэжээвэр амьтантай болох тал дээр эргэлзэж байвал гөлөг аваад түрээслэн туршиж болох юм. Ийнхүү гөлөг түрээслэхэд нэг цагийн 15 доллар байдаг аж. Харин таалагдвал нэмэлт мөнгө төлөөд өөртөө үлдээж болох юм байна. Энэ үйлчилгээ Юта мужид хэрэгжиж байгаа гэнэ.
4
Тахиа түрээслэх
Харин нохой биш тахианы талаар бодож байвал, Австралийн нэгэн компани энэ үйлчилгээг үзүүлж байгаа аж.
5
Папарацци
Хэрвээ та гудамжаар зүгээр л алхахыг хүсэхгүй харин дүүрэн шүтэн бишригч, папараццийн дуранд өртөхийг хүсэж байвал “Celeb 4 a Day” хэмээх компани энэ үйлчилгээг явуулж байгаа аж. Ийнхүү 500 доллар төлөөд нэг өдрийн турш од байх боломжтой гэнэ.
6
Үдэшлэгийн одой хүн
Үдэшлэгийн үеэр хэн нэгнийг гайхшруулахыг хүсвэл одой хүнийг урьж болох юм. Энэ үйлчилгээг АНУ болон Их Британид хэрэгжүүлж байгаа аж.
7
Эмээ
Австралид “Эмээгийн түрээс” хэмээх үйлчилгээг хэрэгжүүлж байгаа гэнэ. Энэ үйлчилгээг авбал тань дээр мэргэжлийн эмээ ирэх юм байна.
8
Чандраар хийсэн хөрөг зураг
Хэрвээ та Виржиния мужид амьдардаг бол нас барсан ойр дотныхоо хүний чандраар хөрөг зураг хийж болох юм байна. Үйлчилгээ 127 долларын үнэтэй.
9
Цаазаар авах ялтанд зориулсан хоол
Торонтод “Сүүлийн өдрийн зоог” хэмээх хоолыг хийдэг байна. Хоолны хамт DVD болон цаасан маскийг өгдөг юм байна.
10
Түр зуурын найз
Хэрвээ танд найз хэрэгтэй бол RentAFriend компанид хандаж болох аж. Цагийн хөлс нь 10 доллар байх гэнэ.
11
Цагийн гадаад иргэн
Зарим нэгэнд нь найз хэрэгтэй байдаг бол заримд нь гадаад хүн хэрэгтэй байдаг байна. Япон компани энэ үйлчилгээг санал болгож байгаа бөгөөд хэсэг хугацааг гадаад хүнтэй өнгөрүүлэх боломжтой.
12
Дараалалд зогсогч
Дараалалд зогсоно гэдэг тийм ч таатай зүйл биш. Тиймээс Нью-Йоркт таны дарааллыг манаж зогсох үйлчилгээ байдаг байна. Нэг цаг болоход 25 доллар, харин дараагийн 30 минут бүр 10 доллар төлнө.
13
Найрагч залуу
Үдшийг зугаатай өнгөрүүлж ямар нэгэн бүсгүйтэй танилцахыг хүсэж байна уу? Магадгүй та ичимхий, ярианы баялаг муутайгаасаа болоод бүтэлгүйтээд байна уу. Тэгвэл нэгэн Америкийн компанийхан таны өмнөөс эхний алхмыг хийх гэнэ.
14
Рестораны байдлыг мэдэх
Та ямар нэгэн ресторанд орохыг хүстэл хэр их хүнтэй байгаа болон дотор орчин ямар бол гэдгийг нь мэдэхийг хүсдэг. Энэ үед iPhone-ий "Crowdmug" хэмээх програмыг ашиглагч нэгэн тань руу рестораны дотоод байдлын зургийг илгээх боломжтой юм байна. Ингээд л та орох үгүйгээ шийдэх болно.
15
Нохой болон муурны баас цэвэрлэгч
Хэрвээ та гэрийн тэжээвэр амьтныхаа ялгадасыг цэвэрлэхээс залхаж байвал энэ үйлчилгээг авч болох юм.