Зайрмагны талаар сонирхолтой баримтууд

2016-03-23, 16:07
6,843

Зайрмаг гэхээр хүн бүрт л идэх хүсэл төрдөг болов уу. Тэгвэл зайрмагны улирал ирж байгаатай холбогдуулан танд зайрмагны тухай сонирхолтой баримтуудыг хүргэе. Мэдэж авмаар олон зүйл байгаа шүү.

Зайрмагны талаар сонирхолтой баримтууд

1

Зайрмагийг амттан гэж хүлээж авбал худлаа ойлголт болно. Венесуэлийн Coromoto кафед сармистай, сонгинотой, луувантай, хавчтай, гахайн махтай гэх мэт нийт 709 төрлийн зайрмаг байдаг байна. Мөн та Японоос зайрмагны санаанд оромгүй төрлүүдийг амтлах боломжтой. 

2

Зайрмагтай хоёр улс төрчийн хувь заяа холбоотой байдаг. Нэгдэх нь харамсмаар: 1850 онд АНУ-ын 12 дахь ерөнхийлөгч Закари Тейлор хэт халуунд их хэмжээний зайрмаг  идсэнээр амь насаа алдаж байсан байна. Үүнээс гадна Дартфордод Маргарет Тэтчер хэмээх эмэгтэй байсан бөгөөд  тэрээр зөөлөн зайрмагийг үйлдвэрэлэхээр болж, амжилтанд хүрч чаджээ. 

3

Хэрвээ та Нью-Йорк хотоор аялаж байгаа бол Serendipity рестораныг зориод үзээрэй. Дессертэнд нь танд амтат шоколад, мадагаскарийн ваниль, парисийн жимс, марцианы тоор, алтлаг чихэртэй зайрмагийг өгөх гэнэ. Үүнээс гадна халбагыг нь мөн алтаар хийсэн байх бөгөөд алмаазан чимэглэлтэй байдаг байна. Хоолны дараа та бүх зүйлээ өөртөө авч болох хэдий ч, нэг порц зайрмаг нь 1000 долларын үнэтэй ажээ.

4

Хэрвээ таны тэжээвэр амьтан тань зайрмаг идэхийг хүсвэл өөрийн идэж буй зайрмагнаас өгөх гэж битгий яараарай. Учир нь нохойнд зориулсан тусгай Mimopet зайрмагийг Португалийн мэргэжилтнүүд гаргасан байна. Зайрмаганд элсэн чихэр ороогүй бөгөөд нохойны эрүүл мэндэд тустай витамин агуулагдсан гэнэ. 

5

1919 онд хамгийн анхны модтой зайрмаг АНУ-д үүссэн бөгөөд үүнийг Айова мужийн багш Кристиан Нильсон бүтээжээ. Түүний энэ зайрмагийг 1922 онд патентжуулсан байна. Анх Нильсон өөрөө өөрийнхөө зайрмагийг сурталчилж байсан бөгөөд зүгээр л сурталчилах нь сонирхолгүй санагдаж байсан учир тэрээр зайрмагны талаар богино хэмжээний кино хийж байсан байна. 

6

 

ЗХУ-ын үед хамгийн амттай зайрмаг нь “Каштан” байсан гэнэ. Гаднаа шоколадан бүрхүүлтэй дотроо цөцгийтэй. Мөн “Каштан” хамгийн үнэтэй зайрмагны нэг байсан бөгөөд нэг порц нь 28 копейк-ний үнэтэй байжээ. Мөн хамгийн  хурдан дуусдагаараа алдартай байсан байна. 

7

ЗХУ-ын үед цаасан аяганд зардаг энгийн зайрмаг 10 копейкний үнэтэй. Харин жимсний зайрмаг нь нэг копейк-ээр хямд үнэтэй байсан бөгөөд тухайн үед өөр сонголт байгаагүй гэнэ. Харин 1970 оны дунд үед “Томатное” хэмээх зайрмаг гарсан бөгөөд энэ нь 12 копейкний үнэтэй худалдаалагдаж байсан ч, худалдан авалт муу байсан учир худалдаалагдахаа больсон байна.

8

Иштэй зайрмаг үүссэн түүхээс сонирхуулахад: 1905 онд 11 настай Фрэнк Эппертон тагтан дээрээ аягатай нимбэгний шүүс болон түүнийг хутгаж байсан модтой мартаад орчихжээ. Ингээд өглөө босоод ирэхэд ундаа нь хөлдчихсөн байсан байна. Үүнээс хойш 20 жилийн дараа, Эппертон иштэй хөлдөөсөн ундааг хийх болжээ.

9

АНУ-д зайрмагний хэд хэдэн томоохон үйлдвэр байдаг бөгөөд тэдгээрийн нэг нь Ben&Jerry’s юм байна. Энэ компанийхан Вермонт мужид зайрмагны оршуулгын газар хийсэн бөгөөд үүнд худалдаанд гараад амжилт олоогүй зайрмагуудын талаар бичиж байсан байна. Үүнээс гадна дахин сэргэсэн зайрмагны тухай ч бичиж байжээ.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()