Улс орнуудын хамгийн хачирхалтай хууль дүрэм

2016-03-22, 16:51
7,799

Зарим улс орнуудын удирдлагууд энгийн зүйл дээр хорио тогтоосон байх юм. Магадгүй манай оронд хэвийн зүйл нь бусад оронд хэвийн бус байх магадлалтай. Тиймээс хэрвээ ямар нэгэн оронд аялах гэж байгаа бол тухайн орны хууль журмыг судалсан нь зүйтэй болов уу. Үүнээс гадна төрийн эрх баригчид яагаад тухайн заалтыг хориглосон талаараа тайлбарлсан байна.

Улс орнуудын хамгийн хачирхалтай хууль дүрэм

1 Бурунди: гүйлт

Шашны бүлгэмүүдийн хоорондын өрсөлдөөн 10 гаруй жилийн өмнө намжсан бөгөөд Бурундигийн иргэд бөөнөөрөө гүйх болсон байна. Нэг талаас олон жилийн турш хуримтлагдсан энергээ гаргах нөгөө талаар ямар нэгэн аюул тохиолдвол хариу үйлдэл үзүүлэх боломжийг, ур чадварыг эзэмших зорилготой байсан аж. Харин 2014 онд Бурундигийн ерөнхийлөгч гүйхийг хориглосон байна. Тэрээр иргэд ийнхүү гүйх замаар тэсрэх бодис тавьж байна хэмээн үзэж байгаа гэнэ. 

Бурунди: гүйлт

2 Туркменистан: Фонограммтай дуулах

Томоохон тоглолт, телевизийн нэвтрүүлгийн үеэр энэ хориог илүү их ашигладаг байна. 2005 онд ерөнхийлөгч Сапармурат Ниязов үндэсний уламжлалаа хадгалан үлдэхийн тулд фонограммтай дуулахыг хориглосон байна. 4 жилийн дараа тэрээр дуурь болон балетыг мөн хоригложээ. “Би балет ойлгодоггүй учир энэ надад ямар ч хэрэггүй” хэмээн ерөнхийлөгч нь ярьсан байна. 

Туркменистан: Фонограммтай дуулах

3 Хятад: Засгийн газрын зөвшөөрөлгүйгээр лам болох

2007 оноос Хятадад Засгийн газрын зөвшөөрөлгүйгээр лам болох, Буддагийн залгамжлагчид өргөмжлөхийг хориглодог аж. 

Хятад: Засгийн газрын зөвшөөрөлгүйгээр лам болох

4 Румын: «Скрэббл»

1980 онд Румыний тэргүүн Николае Чаушеску “Скрэблл” тоглоомыг тоглохыг хориглосон бөгөөд энэ тоглоом нь “дэлбэрэх” аюул учруулдаг байна. Гэхдээ энэ тоглоомыг тоглох хориог цуцалсан бөгөөд “Скрэббл”-ийн холбоо байдаг учир тэмцээн зохиогдсоор байгаа гэнэ. 

Румын: «Скрэббл»

5 АНУ: «Киндер сюрприз» өндгөн шоколад

«Киндер сюрприз» дэлхийн бүхий л орнуудад алдартай амттан боловч АНУ-д энэ шоколадыг зарахыг хориглодог байна. Учир нь шоколаданд их хэмжээний жижиг тоглоом байдаг бөгөөд хүүхдүүд үүнийг залгих магадлалтай гэнэ. 

АНУ: «Киндер сюрприз» өндгөн шоколад

6 Иран: Эрчүүд нь үсээ боох

2010 онд Ираны засгийн газар эрчүүдийн үсний засалтыг тогтоосон журам гаргасан бөгөөд үүнд үсээ боох, үснийхээ хоёр талаас богиносгох, ямар нэг хавчаараар тогтоохыг хориглосон байна. 

Иран: Эрчүүд нь үсээ боох

7 Австрали: Хэт жижиг хөхтэй хүн порно кинонд тоглох

Австралийн зарим улс төрчдийн үзэж байгаагаар хэт жижиг хөхтэй эмэгтэй порно кинонд тоглох нь гаж донтонгуудын тоог ихэсгэх магадлалтай гэжээ. Австралийн амжилт баталгаажуулах байгууллага үүнтэй холбоотой баримтыг бүртгэхээс татгалзаж байгаа гэнэ.

Австрали: Хэт жижиг хөхтэй хүн порно кинонд тоглох

8 Сингапур: Бохь зажилах

1990-ээд оны үед иргэдийн амжиргааны түвшин нь доогуур байсан учир бохь худалдаж авах боломжгүй байсан байна. Харин эмчийн жороор бохь авч болдог байжээ. Энэ хууль 1992 онд батлагджээ. Ийнхүү хууль батлагдах болсон бас нэг том шалтгаан нь нэгэн эрэгтэй галт тэрэгний хаалган дээр бохь нааснаас болж хаалга нь хаагдаагүй байна. Үүнээс болоод нэг хүн унаж нас барсан ажээ. 

Сингапур: Бохь зажилах

9 Филиппин: Клэр Дэйнс

Жүжигчин Клэр Дэйнс Манила хотын талаар нэгэн ярилцлага өгсөн бөгөөд ярилцлагандаа тэрээр хотыг нэлээд шүүмжилсэн байна. Үүнээс хойш Манила хотод Дэйнсийн тоглосон бүхий л киног үзүүлэхийг хориглосон аж. 

Филиппин: Клэр Дэйнс

10 Франц: Red Bull

2008 оныг хүртэл Red Bull-ыг Францад худалдаалахыг хориглодог байсан байна. Учир нь энэ ундааны найрлаганд таурин хэмээх химийн бодис орж байсанд оршино. 

Франц: Red Bull

11 Хятад: Цаг хугацаагаар аялах

Үнэн хэрэгтээ энэ нь цаг хугацаатай холбогдолтой ямар нэгэн телевизийн шоу, киног үзүүлэхийг хориглосон явдал юм. Энэ нь хөнгөн хийсвэр байдалд нөлөөлнө хэмээн Хятадын удирдлагууд үзсэн байна. 

Хятад: Цаг хугацаагаар аялах

12 Өмнөд Африк: Ерөнхийлөгчийн байшингийн зураг

Өнгөрсөн онд Өмнөд Африкийн засгийн газраас Ерөнхийлөгч Жейкоб Зумагийн байшингийн гэрэл зургийг дарах, цахим ертөнцөд нийтлэхийг хориглосон байна. Гэхдээ олон сэтгүүлүүд энэ хорьгийг төдийлөн тоогоогүй бөгөөд Ерөнхийлөгчийн байшингийн зургийг хэвлэж байсан ажээ. 

Өмнөд Африк: Ерөнхийлөгчийн байшингийн зураг

13 Хойд Солонгос: Цэнхэр жийнс

Цэнхэр өнгийг АНУ-тай холбож үзэж байгаа учир Хойд Солонгосынхан цэнхэр жийнс өмсөхийг хориглосон бололтой. 

Хойд Солонгос: Цэнхэр жийнс

14 Монако: Монако иргэд казино тоглох хориотой

Хэдийгээр “Монте-Карло” казино нь Монакогийн бэлгэ тэмдэг болдог ч монакочууд орох хориотой байдаг байна. Ийнхүү хориглох болсон шалтгаан нь 1860 онд Монакогийн хунтайж Монако Карл III байсан бөгөөд тэрээр иргэдээ бүх мөнгөө казинод алдаж дуусна хэмээн үздэг байжээ. Харин гадаадынхан хүссэнээрээ тоглох боломжтой. 

Монако: Монако иргэд казино тоглох хориотой

15 Их Британи: Парламентын тэнхимд нас барах

Яагаад парламентын тэнхимд нас барах хориотой талаар төдийлөн тодорхой мэдээлэл байдаггүй бөгөөд оршуулгын үйл ажиллагааг улсаас даадаг байна. 

Их Британи: Парламентын тэнхимд нас барах

16 Герман: хурдны замаар түлшгүй явах хориотой

Хэрвээ хурдны зам дээр таны түлш дуусчихвал явганаар шатахуун түгээх газар руу хүрнэ гэж битгий бодоорой. Учир нь хурдны зам дээр явган явах мөн л хориотой байдаг. 

Герман: хурдны замаар түлшгүй явах хориотой

17 Филиппин: Фрэнк Синатрын "My Way" дууг дуулахыг хориглоно

Ихэнхи караоке баранд Фрэнк Синатрын дууг тавихыг хориглодог байна. Учир нь энэ дуу 6 хүний амь насыг авч одсон гэнэ. Энэ дуу нь нэлээд хүнд хэлбэрийн дуу байсан гэнэ. 

Филиппин: Фрэнк Синатрын "My Way" дууг дуулахыг хориглоно

18 Тайланд: “Anna and the King” кино

Бүтээгчид нь энэ киног хатан хааны гэр бүлийн талаар мэдээллийг гаргаж, улсын түүхийг өгүүлнэ хэмээн үзсэн байна. 1930 оны хуулиар Тайландын ламтныг үл хүндэтгэсэн байдалтай гаргасан уг киног гаргахыг хориглож байсан бөгөөд найруулагчид нь шоронд орох магадлалтай байжээ. 

Тайланд: “Anna and the King” кино

19 Өмнөд Солонгос: Шөнө дундаас хойш онлайн тоглоом тоглох

16–аас доош насны хүүхдүүдийг шөнө дундаас өглөөний 6 цаг хүртэл онлайн тоглоом тоглохыг хориглож байсан байна. Саяхан эцэг эхчүүдийн саналаар энэ хориог авахаар болжээ. Хуулийг гаргах болсон гол зорилго Солонгосчуудын цахим донтолтыг арилгах зорилготой байсан байна. 

Өмнөд Солонгос: Шөнө дундаас хойш онлайн тоглоом тоглох

20 Япон: Клубт бүжиглэх

Хэдийгээр Токио шөнийн амьдралаараа алдартай ч шөнийн клубт бүжиглэхийг хориглодог байна. 1948 онд энэ хууль батлагдсан бөгөөд тусгай зөвшөөрөлтэй газар шөнө дунд хүртэл л бүжиглэж болдог аж. 2020 онд болох Токиогийн Олимпоос өмнө энэ асуудлыг шийдвэрлэх зорилготой байгаа гэнэ. 

Япон: Клубт бүжиглэх

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()