9
“Hoboken Hollow”
1984 онд хүүхдүүдийг хулгайлан, хүчээр хөдөлмөр эрхлүүлж байгаа тухай нэгэн мэдээлэл цагдаагийн газарт ирсэн аж. Тус мэдээллийн дагуу 30 гаруй цагдаа 14 км2 талбайтай нэгэн фермийг самнахад асар олон хүний яс болон яргаллын хэрэгслүүд олдсон бөгөөд ямар нэгэн амьд хүн байгаагүй гэдэг. Энэ түүх нь 2006 онд “Hoboken Hollow” гэх нэрээр кино болон олонд дэлгэгдсэн юм.
8
“The Conjuring”
"The Conjuring" бол нэгэн үе хүмүүсийн зүрхийг зогсоох шахсан, олон сая долларын ашиг олж байсан кино билээ. Бодит түүхээс сэдэвлэсэн гэдэг нь тухайн киног илүү үнэмшилтэй болгож өгсөн юм. Найруулагч Жэймс Ван (James Wan) Пэрон (Perron)-ы гэр бүлд тохиолдсон аймшигт үйл явдлаас сэдэвлэн “The Conjuring” киног бүтээсэн байна.
7
“Stuck”
Уг кинон дээр Чантэ Мэллэрд (Chante Mallard) машинаа унан харьж явтал Жержори Бигз (Gregory Biggs) хэмээх орон гэргүй эр урдуур нь орж дайруулан, салхины шилийг нь хагалан орж ирдэг. Бүсгүй түүнийг машиныхаа салхины шилнээс татан гаргаж, эмнэлэгт хүргэн өгсөн ч хожимдсон байжээ. Цагдаа нар бүсгүйг осол гаргахдаа хар тамхи хэрэглэн мансуурлын байдалтай байсан хэмээн дүгнэсэн бөгөөд түүнд 50 жилийн хорих ял ноогдуулсан байна. Тус киног энэхүү аймшигт үйл явдлаас сэдэвлэн бүтээсэн юм.
6
“Texas Chainsaw Massacre”
Тус киног цуврал алуурчин Эд Гейн (Ed Gein)-ий түүхээс сэдэвлэсэн байна. Тэрээр 1957 онд 2 бүсгүйг хэрцгийгээр хөнөөсөн бөгөөд арьсаар нь сандлын бүрээс, гэрлийн бүрхүүл зэргийг хийдэг байжээ. Үүгээр ч зогсохгүй бие эрхтнээр нь тоглож, хэсэг хэсэг болгон элдэв зүйлс хийдэг байсан нь цагдаа нар гэрийг нь нэгжин үзэхэд тодорхой болсон юм. Энэ аймшигт гэмт хэрэгтэн нь 1984 онд зүрхний хорт хавдраар нас барсан байдаг. Мөн түүнийг хүний нүүрний арьсыг өөрийн нүүрэндээ оён, нааж явдаг байсан хэмээх яриа ч байдаг аж.
5
“Borderland”
Адольф Дэ Есүс Констанзо (Adolfo de Jesus Constanzo) нь хар тамхины наймаачин төдийгүй шашны цуглааны тэргүүн байсан юм. 1989 онд түүний цуглааны гишүүн болох Марк Жи Килрой (Mark J. Kilroyy) гэв гэнэт ор сураггүй алга болжээ. Цагдаа нар Килройгийн цогцосноос гадна 14 хохирогчийн цогцсыг Констанзогийн фермд нуусан байхыг олжээ. Энэхүү явдал нь бодит төдийгүй нэг хэсэгтээ л хүмүүсийг гэрээсээ гарж чадахгүй болгосон байдаг. Төд удалгүй дээрх явдлыг кино болгон олонд дэлгэсэн байна.
4
“Open Water”
Нэгэн Америк хос (Том, Эйлэн) нар багын найзуудын хамтаар далайд аялж явтал завь нь харамсалтайгаар живжээ. Харин тэдэнд ямар аймшигтай зүйлс тохиолдож, амьд гарахын төлөө хэрхэн тэмцсэн талаар хэн ч мэдээгүй байсан юм. Тэдний тэр асар их тэсвэр тэвчээр, хайр дурлалыг тус кинонд тод томруунаар харуулж өгсөн байдаг.
3
“The Strangers”
Энэхүү кинонд шинэ газарт нүүж ирсэн залуухан хосуудад тохиолдсон аймшигт явдлын талаар өгүүлдэг. Тэдний гэрт зүс нь үл мэдэгдэх хэдэн хүмүүс ирэн харахын эцэсгүй яргалж тамгалдаг. Хэд хэдэн үүнтэй төстэй явдлуудыг хооронд нь эвлүүлж, нийлүүлж кино болгосон хэмээн тус киноны найруулагч Браян Бэрнито (Bryan Bertino) хэлжээ. Үнэндээ найруулагчид өөрт нь ч бас иймэрхүү явдал тохиолдож байсан гэнэ шүү. Тийм ч учраас бусад кинонуудаас хамаагүй амьд, бодит шинж чанартай болж чадсан юм.
2
“Fire in the sky”
Итгэхэд бэрх хэдий ч 1975 онд Трэвис Валтон (Travis Walton) гэх залуу 5 хоногийн турш харь гарагийнханд барьцаалагдсан байна. Түүний ажлын хамтрагч хэлэхдээ “Ногоон цэнхэр өнгийн гэрэл цацарч ирээд тэнгэр рүү Трэйвисийг аваад явах шиг болсон. Тэр газраас ойролцоогоор 3 метрийн өндөрт өргөгдөж, агаарт хөвж байсан” хэмээжээ. Энэ нь үйл явдал нь олон нийтийн гайхшралыг төрүүлэн, харь гарагийнхан байдаг эсэх дээр багагүй мэтгэлцээн үүсгэж байв. Үүнээс улбаалан кино хийсний дараахан Трэвис өөрийн “The Walton Experience” гэх номоо хэвлэн гаргажээ.
1
“The Exorcist”
1949 онд 13 настай Роланд Доё (Roland Doe) гэх бяцхан хүүгийн авга эгч нь нас баржээ. Тэрээр эгчдээ ихэд хайртай байсан тул “Ouija” тоглоомыг ашиглан түүнтэй холбоо тогтоох гэж оролдсон байна. Гэтэл үүнээс хойш тэдний гэрт хачирхалтай зүйлс тохиолдох болж, элдэв чимээ гаран, тавилганууд нь хөдөлж, хүүгийн бие дээгүүр зүссэн зураасууд ч гарч эхлэв гэнэ. 1973 онд тус аймшигт явдлаас сэдэвлэн “The Exorcist” киног бүтээсэн нь аймшгийн киноны төрөл жанрт хувьсгал авчирсан гэхэд болно.
“A Nightmare on Elm Street”
Тус киноны найруулагч Вэс Кравэн (Wes Craven) киноныхоо санааг нэгэн сониноос уншиж байжээ. 1970-аад оны “LA Times” сонинд Өмнөд Ази гаралтай нэгэн залуу зүүдэндээ алагдсан тухай бичсэн байв. “A Nightmare on Elm Street” кинонд хэсэг бүлэг залуус зүүдэндээ алуурчинд хөөгдөн, амь насаа алдацгаана. Үүнээс сэргийлэх үүднээс тэд нууцыг олж мэдэхээр хайж эхэлдэг бөгөөд тэр болтлоо унтахгүй байхыг хичээдэг аж. Гэвч хүний бие физиологийн амин чухал хэрэгцээ болсон нойрыг хүсээд ч болиулж чадахгүй нь хяслантай.