Супер баатруудын анхны хувилбар

Өнөө үед телевиз, интернэт гээд л хаа сайгүй супер баатрууд дүүрэн байдаг болж. Marvel-н гайхалтай кинонууд Avengers, Captain America гээд л ар араасаа гарч байна. Харин DC яаж зүгээр суух вэ Batman vs Superman киногоо гаргах гэж байна. Гэхдээ яг хамгийн анхны супер баатар хэн байв? Хамгийн анхны эмэгтэй супербаатар хэн байв? Хамгийн анхны хар арьст супер баатар хэн байв? гэх мэтчилэн асуултын хариултыг мэдмээр байна уу? Хариулт нь таныг гайхшруулах вий. Эдгээр баатруудад тавигдах гол шаардлага нь тэд ямар нэгэн супер хүч чадвартай байх, нууц нэр, өмсгөлтэй түүнийхээ хажуугаар энгийн амьдралтай байх, ямар нэгэн элэглэсэн аль эсвэл хошин дүр биш байх ёстой зэрэг болно.

Супер баатруудын анхны хувилбар
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Анхны супербаатар - "Пүршин өсгийт Жек"

Таны бодолд хамгийн түрүүнд орж ирж байгаа супербаатар Супермэн үү? Тэр яах аргагүй хамгийн анх комик номонд гарсан супербаатар мөн л дөө(анх 1938 оны 4 сард Action Comic # -т гарсан). Супербаатар гэдэг үг ч түүний нэрнээс гаралтай гэдэг. 

Гэсэн ч түүнээс өмнө нууцлаг өмсгөлтэй баатрууд сонин хэвлэлд олонтаа хэвлэгдэж байж. Lee Falk-н 1936 онд хэвлүүлж байсан баг зүүсэн, гэмт хэрэгтэй тэмцэгч Phantom, 1919 онд The Curse of Capistrano цуврал өгүүллэгэд гарч эхлэсэн Зорро гээд дурдаад байж болно. 

Гэхдээ бидний шаардлагыг хангасан анхны дүрийг олохын тулд 19-р зууны Британид очих хэрэгтэй болно. Тухайн үед ус нэвтэрдэггүй хувцастай, эвэртэй дуулга өмссөн гялалзсан нүдтэй дүрээ нууцалсан этгээдийн тухай яриа гарах болжээ. 

Пүршин өсгийт Жек хаанаас ч юм гарч ирээд залуу бүсгүйчүүдийг татаж чангаан хөх дөлөөр тургиж хүмүүсийг айлгаад дараа нь асар их хүчээр байшингийн дээвэр өндөр хашлага дээгүүр үсрэн оддог байж. Түүний тухай эхний хэдэн зохиолууд түүнийг гэмт хэрэгтэн шигээр харагдуулж байсан ч 1867 онд хэвлэгдсэн "Пүршин өсгийт Жек: Лондоний Аймшиг" зохиолд түүнийг хэлмэгдэж нэр төрөө алдсан язгууртан эрхэм бөгөөд баячуудыг дээрэмдэж ядуусыг тэтгэдэг нэгэн болгож дүрсэлсэн байдаг.  Түүний дараагаас тухайн үеийнхээ хямдхан сэтгүүлүүдэд 40 хэсэгтэй цуврал болгон хэвлүүлсэн байдаг ажээ.

Анхны супербаатар - "Пүршин өсгийт Жек"

2 Анхны эмэгтэй супербаатар - "Фантома"

1941 оны 12 сард All Star Comics #8-д анх олны хүртээл болсон Гайхамшигт эмэгтэй (Wonder Woman) бол яах аргагүй хамгийн алдартай эмэгтэй супербаатар мөнөөсөө мөөн. Гэсэн ч түүнээс өмнө 1941 оны 8 сард анх гарч ирсэн Канадын Nelvana of the Northern Lights, Quality Comics-н Хатагтай Америк(Ms America) болон Сүнсэн Хатагтай(Phantom Lady) гээд цөөнгүй бүсгүйчүүд байсан аж. 

Түүнчлэн DC-н алдарт Харцага охин 1941 оны долоон сард, үл үзэгдэгч Скарлет О'Нейл 1940 оны зургаадугаар сард, мөн DC-н дахин давтагдашгүй Улаан Хуй салхи(Red Tornado) 1939 оны зургаадугаар сард нээлтээ хийсэн байна. Хамгийн анх Улаан Хуй салхийг дүрслэхдээ улаан иртүүзтэй, түмпэнд нүх гаргаж дуулга болгож өмссөн Ма Ханкел нэртэй гэрийн эзэгтэй гэсэн байдаг. 

Хэдийгээр Улаан Хуй салхи хамгийн анхны эмэгтэй супербаатар байж болох ч тэр бол хошин дүр юм. Харин бидний шаардлагад нийцэх хамгийн анхны дүр нь 1940 оны хоёрдугаар сард Jungle Comics #2-т гарсан Фантома юм. 

Энэхүү дүр нь Флечер Хэнксийн бүтээл бөгөөд эртний Египтийн гүнж тэрээр 20-р зуунд Африкийн ширэнгэн ойг хамгаалахаар дахин амилж байгаагаар дүрслэгддэг аж. Түүнийг шаргал үстэй бусад ойн хүмүүсийг дүрсэлдгийн нэгэн адилаар арьс үсэн өмсгөлтэйгөөр дүрсэлсэн байдаг. 

Анхны эмэгтэй супербаатар - "Фантома"

3 Анхны хар арьст супербаатар - "Хар ирвэс" (Black Panther)

Энэхүү жагсаалтад байгаа дийлэнхи дүрүүдээс ялгаатай нь Хар ирвэс одоо ч алдартай хэвээр байна. Стэн Лий (Stan Lee) болон Жек Кирби (Jack Kirby) нарын бүтээл болох энэхүү дүр нь анх 1966 оны долоодугаар сард Fantastic Four цуврал комикийн 52-р бүлэгт гарч байжээ. Түүнийг энгийн амьдралдаа Африкийн Ваканда омгийн ахлагч Тчалла хэмээн дүрсэлсэн байдаг. 

Шинийг санаачлагч гайхалтай чадварлаг тэрээр зөвхөн түүний төрөлх нутагт ургадаг зүрхэн хэлбэртэй ховор ургамлыг идсэнээр ойн муурны хүч чадлыг өөртөө чингээж байгаагаар түүх эхлэдэг. Тэрээр Марвел комикийн ертөнцийн чухал дүрүүдийн нэг бөгөөд Сторм(Storm)-той гэрлэсэн гэж байгаа. 

Түүний дүр энэ онд Ахмад Америк: Иргэний дайн(Captain America: Civil War) кинонд гарах бол 2018 онд тусгайлан Хар ирвэсийн тухай кино хийхээр төлөвлөж байгаа гэнэ. 

Анхны хар арьст супербаатар - "Хар ирвэс" (Black Panther)

4 Анхны Ази супербаатар - "Ногоон яст мэлхий"

Хэдийгээр анхны ази туслах дүрүүд 1930 болон 1938-аад оны үеэс Ногоон Хэдгэний туслах Катогоос эхлэсэн байдаг. Гэсэн ч тэд туслах дүр болохоор тооцохгүй гэж бодъё. 

Харин 1941 онд Blazing Comics-н 1 дугаарт Ногоон Яст мэлхий хэмээх хятад дүр анх гарсан байна. Түүнийг бүтээгч Чу Хин гэгч хятад дүр бүтээхийг үнээхээр хүссэн ч эрхлэгч нь хятад дүрүүдэд зах зээл байхгүй гэж хэлснээр түүний нэр болон царай нь нууц хэвээр үлдсэн байна. 

Харин 2014 онд Жин Лүэн Яанг болон Сони Лиев нар тус баатрыг Сүүдрийн баатар(The Shadow Hero) хэмээх зургаан ангитай цуврал болгон дахин амилуулсан бөгөөд Хэнк Чу хэмээх хятад гаралтай америк эр хэмээн танилцуулсан байна.

Анхны Ази супербаатар - "Ногоон яст мэлхий"

5 Анхны Индиан Супербаатар - "Супер Ахлагч (Super Chief)"

Энэхүү баатар нь анх 1961 онд All-Star Western цувралын 117-р дугаарт гарч байсан аж. Түүний жинхэнэ нэрийг нутгийн хэлээр "Нисдэг буга(Saganowahna)" хэмээн нэрлэх бөгөөд төрөлхи ойд нь солир унасныг олж авснаар өдөрт ганцхан цаг 1000 баавгайн хүч, 1000 бугын хурд, 1000 чонын харайлтыг өөртөө шингээн ашиглах чадалтай болж үүнийгээ ашиглан хорон санаатнуудтай тэмцэх болжээ.

Анхны Индиан Супербаатар - "Супер Ахлагч (Super Chief)"

6 Анхны еврей супербаатар - "Сераф"

1977 онд Super Friends цувралын 7-р бүлэгт анх гарч ирсэн Сераф нь анхны жинхэнэ еврей, тэр тусмаа бүр супер еврей баатар байлаа. Хэдийгээр түүний өмнө Элсэн хүн, The Thing зэрэг баатрууд байсан ч яг еврей гээд хэлчих тодорхой зүйл үгүй. Харин Сераф нь эртний еврейн үлгэр домгийн хүч чадлыг агуулсан супербаатар юм. Хүссэн газарт нь хүргэх Соломон хааны бөгж, бүх л гэмтлээс хамгаалах Элиягийн нөмрөг, усыг захирах Мосесийн таяг, хүч чадал шингээсэн Самсоний үс гээд л түүний бүх зүйл жинхэнэ ЕВРЕЙ байлаа.

Анхны еврей супербаатар - "Сераф"

7 Анхны ижил хүйстэн супербаатар - "Нортстар (Northstar)"

1979 оны 4 сард X-Men цувралын 120-р ангид анх гарч ирсэн энэхүү супербаатрыг зохиогч Жон Байрн(John Byrne) болон Крис Клэйрмонт(Chris Claremont) нар анхнаас нь гүүнийг гэй байхаар зохиосон ч тухайн үеийн үзэл суртлын байдлаас болоод эмэгтэйчүүдийг ойшоодоггүй гэдгээс илүүтэй тусгаагүй байна. Харин бүр хожим 1992 онд тус дүр албан ёсоор өөрийгөө гэй хэмээн зарлажээ. Түүнчлэн тэрээр Astonishing X-Men цувралын 2012 оны 6-р сарын 51 дэх бүлэгт ижил хүйстэнтэйгээ гэрлэснээр ижил хүйстэнтэйгээ гэрлэсэн анхны комик дүр болжээ. 

Анхны ижил хүйстэн супербаатар - "Нортстар (Northstar)"

8 Анхны хөгжлийн бэрхшээлтэй супербаатар - "Доктор Мид Найт (Dr. Mid Nite)"

Одоогийн байдлаар хамгийн алдартай хөгжлийн бэрхшээлтэй супербаатар нь Daredevil болж байх шиг байна. Гэхдээ тэр хамгийн анхных нь бас сүүлчийнх нь ч биш. Комик ертөнцөд хиймэл хөл гартай баатрууд дүүрэн бий. Харин чухам анхны хөгжлийн бэрхшээлтэй супербаатар нь 1941 оны All-American Comics-н 25-р бүлэгт гарсан Доктор Мид Найт нь золгүй явдлаар хараагаа алдсан ч нууцлаг шалтгаанаар тас харанхуйд харах чадвартай  Чарлес МкНайдер гэгч этгээд юм. 

Анхны хөгжлийн бэрхшээлтэй супербаатар - "Доктор Мид Найт (Dr. Mid Nite)"

9 Эсрэг хүйстныхээ хувцсыг өмсдөг анхны супербаатар - "Мадам Фатал (Madame Fatal)"

1940 оны 5 сард Crack Comics-н анхны дугаарт гарсан тус дүр нь гэмт хэрэгтэй тэмцэх зорилгоор эсрэг хүйстнийхээ дүрд хувирдаг анхны супербаатар юм. Тэрээр Бэтмэний нэгэн адилаар баян чадварлаг эр бөгөөд нууцаар настай эмэгтэйн дүрд хувирч гэмт хэрэгтэй тэмцдэг байсан байна. Энэ түүнд дайснуудаа хуурах олны дунд нуугдахад нь илүү хялбар болдог байж. 

Эсрэг хүйстныхээ хувцсыг өмсдөг анхны супербаатар - "Мадам Фатал (Madame Fatal)"

10 Исламын шашинт анхны супербаатар - "Араб хүлэгт баатар (The Arabian Knight)"

1981 оны 3-р сард "Incredible Hulk" цувралын 257-р дугаарт гарсан энэхүү супербаатар нь анхны жинхэн исламын шашинтан байсан аж. Гэсэн ч энэ нь тухайн үед комикийн ертөнцөд газар газрын төлөөлөгчдийг оруулах гэсэн оролдлогын нэгээхэн хэсэг байсан бөгөөд төдийлөн сайн бичигдсэн дүр биш юм. Харин өнөөгийн Хатагтай Марвел(Ms Marvel) зэрэг дүрүүд нь ёстой төгс төгөлдөр исламын шашинт дүрүүд билээ.

Исламын шашинт анхны супербаатар - "Араб хүлэгт баатар (The Arabian Knight)"

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()