Хоёр дахь удаагийн “BUSINESS LEAGUE”-н аваргаар Б.Баатар дасгалжуулагчтай “ГОЛОМТ” банк шалгарсан бол Д.Пүрэвдорж дасгалжуулагчтай, М.Отгонмөнх ахлагчтай “ХАС” дэд байрт орсон. Харин хүрэл медалийг Г.Номин ахлагчтай “ТӨРИЙН БАНК” эзэллээ.
Аваргын цомыг өргөсөн “Голомт” банкны багт спортын мастер Б.Энхдолгион, Г.Анар, Г.Нямбаяр нарын шилдгүүд багтсан. Тэд шигшээ тоглолтод лигийн тоглогч ОУХМ М.Отгонмөнх нарын “Хас”-чуудыг нэмэлт цагт 51:46 онооны харьцаагаар хожсон юм. Мөн хүрэл медалийн төлөөх тоглолт сонирхолтой өрнөсөн. Тоглолтыг эхнээс тэргүүлж явсан “Трансвест” багийн залуус ОУХМ Т.Санчир тэргүүтэй залууст эцсийн мөчид дийлдсэн. Ийнхүү хоёр дахь удаагаа болсон “BUSINESS LEAGUE”-т банкны багууд медальт байрт шалгарсан юм.
МҮХАҮТ-ын нэрэмжит шагналыг "Скайтел" багийн тоглогч М.Оюунбаатарт гардуулсан. Мөн шилдэг тоглогчоор "Голомт" банкын багийн тоглогч Ц.Тэгшжаргал тодорсон бөгөөд түүнийг Samsung Galaxy Note5 утсаар шагналаа.
Гурван долоо хоногийн турш явагдсан энэхүү тэмцээний хаалтын ажиллагаанд МҮХАҮТ-ын Удирдах зөвлөлийн дарга бөгөөд Ерөнхийлөгч Б.Лхагважав, “Скайтел” групп ХХК-ий гүйцэтгэх захирал Д.Болор, МҮХАҮТ-ын дарга М.Оюунчимэг болон “Мөнхийн үсэг” ХХК-ий Спорт хөгжлийн дарга М.Батсайхан нар оролцсон юм.
Дүн:
Алт: Голомт 51:46 /нэмэлт цагт/
Мөнгө: ХАС
Хүрэл: Төрийн банк /65:55/
IV байр: Трансвест
Өнгөрсөн онд анх удаа болсон “BUSINESS LEAGUE”-д Мобикомын баг түрүүлж, Хас, Голомт удаалж байв. Тэгвэл энэ жил Хас банкны баг дахин дэд аварга болсон бол Голомтын залуус аваргын цомыг өргөлөө. Мөн Төрийн банкны залуус хүрэл медаль хүртсэнээр банкны салбарын багууд хүчтэй байгаагaa дахин харууллаа.
Уучлаарай энэ мэдээнд oдоогоор
сэтгэгдэл бичих боломжгүй байна.