Улс орнуудын мөнгөн тэмдэгт ямар учиртай вэ?

Валютын ханш гэдэг нь тухайн улсын мөнгөн валютыг өөр нэгэн улсын валютаар илэрхийлсэн дүнг хэлдэг юм. Өөрөөр хэлбэл, энэ нь тухайн улсын мөнгөний үнэ цэнийг харуулсан үзүүлэлт гэсэн үг. Тэгвэл улс орон бүрийн валютын нэгжийг хэрхэн нэрлэсэн тухай сонирхолтой мэдээллийг хүргэж байна.  

Улс орнуудын мөнгөн тэмдэгт ямар учиртай вэ?

Хүн төрөлхтний түүхэнд мөнгөн тэмдэгт гэгчийг огт мэдэхгүй, түүнийг хэрэглэж ч байгаагүй олон мянган жил бий. Цаг хугацаа улиран өнгөрөх тутам байгалийн бэлэн зүйлээр амьдрах боломж багассаны улмаас хүмүүсийн нэг хэсэг нь газар хагалж тариа тарих, нөгөө хэсэг нь мал маллах эсвэл уран дархан, ан агнуур хийх зэргээр бие биенээсээ ялгаатай олон янзын хөдөлмөр эрхлэх болжээ. Энэ явцад жишээ нь малчин хүн хонио буудайгаар, дархан хүн модон анжисаа ямаагаар солих зэргээр ахуйн хэрэглээгээ харилцан хангадаг байв. Энэ нь цааш хөгжсөөр хэрэгцээт эд бараагаа арилжин авч болдог тийм зүйл (эквивалент) тодорхой газар нутгийн хүрээнд бий болсон байна. Тэр нь эртний Грек, Ромд мал, Скандиновын орнуудад арьс шир, Номхон далайн орнуудад хавч, бас бус далайн амьтад, Хятад, Абиссинд давс, Монголд цай болж байжээ.

 

1 Америкийн "доллар"

Доллар нь дэлхийн хамгийн түгээмэл валют юм. АНУ, Австрали, Канад, Фижи (Номхон далайн арал улс), Шинэ Зеланд, Сингапур зэрэг улсууд Америк доллараар гүйлгээ хийж, өдөр тутамдаа ашигладаг байна. Нэрний үүслийг Оксфордын толь бичигт тайлбарласнаар: Германы "Joachimsthal" хэмээх уурхайд олборлож байсан, цутгасан зоосыг нэрлэж байжээ. Энэ нь хожим "joachimsthaler"-аас "Thaler"  хэмээн  богиносож,  эцэстээ  "доллар" болсон байна.

Америкийн "доллар"

2 Мексикийн "Песо"

Песо нь Мексик улсын валютын нэршил бөгөөд "Weight" буюу жин гэсэн утгатай ажээ.

Мексикийн "Песо"

3 Италийн "Лир"

Итали, Туркийн валют болох "лир" нь Латин үгний "Либра" буюу “жинлүүр” гэсэн утгатай байна.

Италийн "Лир"

4 Германы "марк"

Марк нь мөн адил хэмжээ, жин гэсэн утгыг илэрхийлдэг байна.

Германы "марк"

5 Катарын "Риал"

Латин үгэнд  "Регалис" буюу "хаан" гэсэн утгатай ажээ. Үүний нэгэн адил, Катар, Саудын Араб, Йемен зэрэг газруудад риалыг "Рияал" хэмээн нэрлэдэг. "Евро" гүйлгээнд гарахаас өмнө Испани улсад “риал”-ыг түгээмэл ашигладаг байжээ.

Катарын "Риал"

6 Өмнөд Африкийн "ранд"

Америк “доллар”-тай нэгэн адил ранд нь, германаар Өмнөд Африкийн Витватерсранде хотын алтаар баялаг газрын нэрээр нэрлэгдсэн байна.  

Өмнөд Африкийн "ранд"

7 Хятадын "юань", Японы "иен", Солонгосын "вон"

Хятадын юань,  Японы иен, мөн Солонгосын вон нь "Дугуй" буюу "дугуй зоос" гэсэн утгатай байна.

Хятадын "юань", Японы "иен", Солонгосын "вон"

8 "Корон"

Скандиновын орнуудад хэрэглэгддэг корон нь Латин хэлэнд "титэм” гэсэн утгыг илэрхийлдэг байна.

"Корон"

9 "Динар"

Иордан, Алжир, Серби, болон Кувейтын валют болох  "динар” нь эртний Ромд хэрэглэж байсан мөнгөн зоосны нэршил ажээ.  

"Динар"

10 Энэтхэгийн "рупия"

Энэтхэгийн валют болох Рупиягийн нэршлийг, Пакистан,  Индонезын орнуудаас авч байжээ.

Энэтхэгийн "рупия"

11 Их Британийн "фунт"

Их Британийн валют болох “фунт” нь латин хэлэнд "жин" хэмээх утгатай ажээ. Түүнчлэн Египет, Ливан, Өмнөд Судан, Судан, Сири зэрэг улсууд өөрсдын валютыг фунт хэмээн нэрлэдэг байна.

Их Британийн "фунт"

12 Оросын "рубль"

Орос, Беларусийн "рубль” нь мөнгөн жингийн нэрээр нэрлэгдсэн ажээ.  

Оросын "рубль"

13 Польшийн "злот"

"Злот" гэдэг нь Польшоор "Алт" гэсэн утгатай байна.

Польшийн "злот"

14 Унгарын "форинт"

Унгарын “форинт” нь Итали үг болох  "Флорина" хэмээх цэцгийн нэр ажээ.

Унгарын "форинт"

15 Малайзын "ринггит"

Малайзын валют болох Ринггит нь, “ирмэг зах” гэсэн утгыг илэрхийлдэг ажээ. Учир нь эрт үед хулгайчид алт, мөнгөн зоосыг хусаж үйрмэгээр нь хуурамч зоосыг хийдэг байжээ.

Малайзын "ринггит"

16 Монгол "Төгрөг"

1925 оны XII сарын 9-нд засгийн газраас үндэсний мөнгөн тэмдэгт—төгрөгийг гүйлгээнд гаргаж, 900 сорьцын 18 грамм жинтэй цагаан мөнгөн зоосыг "нэг төгрөг" хэмээх нэрлэх болжээ. "Төгрөг" гэдэг нь "дугариг" гэсэн утгатай юм. Ийнхүү манай улсын үндэсний мөнгөн тэмдэгт анх бий болсон билээ. Төгрөг бий болгох хүртэл манай улсын зах зээлд гадаадын янз бүрийн орны (хятад, орос, мексик гэх мэт) цаасан болон зоосон тэмдэгт янчаан, бие мөнгө, цай, арьс шир нэгэн зэрэг худалдаа арилжаанд төлбөрийн хэрэгслийн үүрэг гүйцэтгэж байлаа.1928 он гэхэд манай улсын албан байгууллага, ард иргэдийн болон улсын мөнгөн тооцоонд төгрөг хэрэглэж, үндэсний зах зээлд зөвхөн төгрөгөөр гүйлгээ хийх болсон байна.

Монгол "Төгрөг"

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()