Хачирхалтай оршуулах ёслол

2016-03-18, 10:59
10,876

Үзэсгэлэнт бүсгүйчүүд, үзэмжит байгалиараа алдартай, Карибын тэнгисийн арал Пуэрто-Рикогийн оршин суугчдын дунд нэгэн хачирхалтай заншил байдаг. Тэр нь талийгаач нараа яг л амьд байгаа мэтээр хувцаслаж, нүүрийг нь будаж, тэр ч бүү хэл гарт нь эд зүйл бариулж, оршуулах ёслол юм. Тэд нас барагсдыг модон авсанд хийж оршуулах эсвэл чандарлах зэргийг бараг л гүйцэтгэдэггүй тул бусад улсын хүмүүст маш онцгой санагддаг байна.

Хачирхалтай оршуулах ёслол

26 настай Фернандо Есүс Баето (Fernando de Jesus Baeto) хэмээх залуу 3-р сарын 3-ний өдөр 15 удаа буудуулан, хүнд шарх авч, харамсалтайгаар нас баржээ. 

Түүнийг гэр бүлийнхэн нь оршуулгын ёслолыг өвөрмөцөөр зохион байгуулж, зочдыг угтахын тулд түүнийг загварлаг хувцаслаж, нүүрийг нь будаж янзлан, хөлийг нь ачиж суулгаад бас болоогүй гарт нь тамхи бариулсан байна. 

Энэ нь түүнийг үүрд мөнх амьд ахуй үеийнхээр нь санан дурсаж явахын илэрхийлэл болох ажээ. 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()