Хятадын тэрбумтны хүүгийн нэг шөнийн зугаа

2016-03-18, 11:14
28,376

Бид өмнө нь та бүхэндээ "Хятадын хамгийн баян 10 хүн"-ий жагсаалтыг танилцуулж байсан билээ. Тэгвэл уг жагсаалтын тэргүүн байрыг эзэлсэн Хятадын "Wanda Group"-ийн ерөнхий захирал, үл хөдлөх хөрөнгийн магнат Ван Жианлиний хүү Ван Сицон аавынхаа хөрөнгийг хэрхэн үрэн таран хийсэн тухай шуугиан тарьсан мэдээллийг хүргэж байна. 

Хятадын тэрбумтны хүүгийн нэг шөнийн зугаа

Тэрээр саяхан нэгэн шөнийг найзуудын хамт Бээжин хотын тансаг зэрэглэлийн караокед өнгөрүүлж, дундаж амьдралтай хүний нэг насаараа ч хөдөлмөрлөөд олж чадахгүй их хэмжээний мөнгийг үржээ.  

Таван удаагийн тооцоо гарсны нийт төлбөр нь 385,000 доллар (монгол мөнгөөр ойролцоогоор 770 сая төгрөг) болсон байжээ. 

Караокений үйлчлэгчдийн "ам алдсанаар" бол "Тэд харуул хамгаалалт хөлслөн авч, байсхийгээд л шинэ охидууд дуудаж авчруулж байсан" гэжээ.

Хятадын номер нэг баяны хүүгийн хэрээс хэтэрсэн энэ тансаглал нь гэр бүлийнх нь нэр хүндийг унагаах хангалттай шалтаг болж байгаагаас гадна олны дургүйцлийг дээд цэгт нь тулгасан үйлдэл болсон юм. 

Холбоотой мэдээллийг доорх линкээр орж үзнэ үү.

~ Хятадын хамгийн баян 10 хүн ~

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()