Кристин Килер
Лондонгийн нэгэн музейд өндөр түшлэгтэй сандал дээр суусан нүцгэлсэн бүсгүйн зураг бий. Энэ зургийг 1965 онд дарж байжээ. Энэ бол Кристин Килер юм.
Гэрэл зургийг Льюис Морли дарж байсан байна. Үзэсгэлэнт бүсгүйчүүд шууд тансаг ордонд төрдөггүй бөгөөд тэрээр 16 жилийн турш Лондонгийн жижиг тосгон болох Рейсберит галт тэрэгний чингэлэгт амьдарч байжээ.
13 настай байхдаа тэрээр дэрэн доороо хутга хийж унтдаг байсан байна. Учир нь хойд эцэг нь түүнийг ихээхэн хардаг байжээ. 15 насандаа тэрээр өөрөө мөнгө олох болсон бөгөөд Лондонгийн нэгэн дэлгүүрт хувцасны загвар үзүүлдэг байсан байна. Дэлгүүрийн цэвэрлэгч Африк залуу бүсгүйн охин насыг авчээ.
Өнгөт арьст залуу Кристинд нэлээд сэтгэгдэл үлдээж, тэрээр 16 насандаа цэргийн дарга өнгөт арьст эртэй болзох болсон аж. Тосгонд амьдрах хэцүү байсан учир тэрээр Лондон руу нүүж нэгэн шөнийн цэнгээний газар тайчигчаар орсон байна.
Нэгэн өдөр бүсгүйн гоо сайхныг үнэлэж, хэрхэн ашиглахаа мэддэг эр цэнгээний газар орж ирсэн байна. Түүнийг Стивен Уорд гэдэг байсан бөгөөд тэрээр авъяаслаг мэс заслын эмч байсан юм. Үүнээс гадна тэрээр язгууртан гэр бүлүүдийн хөрөг зургийг зурдаг байжээ.
Стивен Уорд, шүүх хурлын үеэр....
Стивен Уорд баячууд болон нэр алдартай хүмүүст зориулан тусгай секс үйлчилгээг зохион байгуулдаг байсан бөгөөд энгийн үйлчилгээ хангалтгүй тохиолдолд бяцхан охидыг дагуулан ирдэг байжээ. Түүний туслалцааг Уинстон Черчилль, лорд Астор, тэр ч байтугай ханхүү Филипп нар авдаг байсан гэдэг. Түүний туслалцааг Уинстон Черчилль, лорд Астор, тэр ч байтугай ханхүү Филипп нар авдаг байв.
Кристин Килер, Уордын хайртай шавь болжээ. Тэрээр охинд тансаг амьдралыг амлаж байсан бөгөөд нэгэн үдэшлэгийн үеэр Их Британийн Батлан Хамгаалах Яамны сайд Жонн Профьюмо (John Profumo)-той танилцуулсан байна.
Кристинийг харсан эрчүүд бүх зүйлээ мартдаг байжээ. Сайд Жонн Профьюмогийн хажууд Зөвлөлтийн цэргийн атташе Евгений Иванов байсан бөгөөд тэр ч мөн бүсгүйд сэтгэл алдарсан ч үл тоосон мэт дүр үзүүлжээ.
Нэгдүгээр зэргийн ахмад Евгений Михайлович Иванов цагтаа Цэрэг-дипломатын академи төгссөн оросын гадаад тагнуулч байсан юм. Эхлээд Норвеги улсад тэнгисийн цэргийн атташегийн туслахаар, дараа нь Их Британид ажиллажээ. Арвин мэдлэгтэй, дэгжин залуу хэнтэй ч хэл амаа ололцдог увидастай нэгэн байв. Тэрбээр Лондон хотод ч мөн дээдсийн хүрээнийхэнтэй холбогдож дөнгөсөн байжээ.
Иванов Кристин бүсгүйтэй танилцсанаар, Их Британийн төр, засгийн эрхэнд байгаа чухал хүмүүстэй холбоо тогтоох боломжтой болов. Жишээлбэл, батлан хамгаалахын сайд Жон Профьюмо. Бүсгүй түүнд Профьюмогоос олж мэдсэн мэдээллээ дамжуулж байснаас гадна Хатан хааны гадаад бодлогын асуудлаар баримталж байгаа байр суурийг ханхүү Филиппээс олж мэдэж байжээ.
Их Британий батлан хамгаалахын сайд Жонн Профьюмо нь Кристин Килерт сэтгэл алдарч, дотно харилцаатай болсон байна. 1963 онд батлан хамгаалахын сайдыг Кристентэй албан бус дотно харилцаатай байсан болохыг баталжээ. Тэд ч удалгүй хэвлэл, мэдээллийн хэрэгслийн бай болсон байна.
Түүний нууцлалыг ил болгоход тусгайгийн ажилчин оролцжээ. Тэрээр сайд Профьюмод, ахмад Евгений Иванов нь Кристен Киллертэй дотно харилцаатай хэмээн хэлсэн байна. Тэр мэдээж шоконд орж, маш ихээр уурласан байна.
Бүсгүйг зуучилсон Стивен Уорд: “Баруун талд чинь Жонн, зүүн талд чинь Евгений байна. Тэгэхээр Кристин чи дайн өдөөж болох нь ээ” -хэмээн баясгалантай ярьж байжээ.
Иванов Кристин Килерээс мэдээлэл цуглцуулах ёстой байсан ч түүний нөлөөнд автаж бас л ухаан санаагаа алдаж байсан байна.
Тэрээр Кристентэй маш ойрхон уулзаж байсан бөгөөд үүргээ зөрчин түүний гэрт засгийн газрын унаагаар ирж байжээ.
Сайд Жонн Профьюмод Кристин, Иванов хоёрын дотно харьцааны талаар бүх зургийг харуулахад Жонн ихэд уурлаж, Кристенээс харилцаагаа тасалсан байна.
Эмэгтэй хүн бүрт хувийн сонирхол байх ёстой бөгөөд Кристен жааз хөгжимд ихээхэн дуртай байсан байна. Харин жааз хөгжим тоглодог ресторан, бар бүрт өнгөт арьстангууд байдаг байжээ. Энэ удаад тэрээр Ямайкагийн иргэнтэй холбоо тогтоосон байна.
Ингээд түүний амьдралд марихуана, жааз хөгжим ноёрхох болжээ. Хар тамхины наймаачид болох Алойзий Гордон болон Жонни Эжкомб нар хоёулаа Кристенд сайн байсан учир түүнийг булаацалдаж байсан бөгөөд бүх зүйл зодоон, шүүх хурлаар төгсгөл болсон байна. Шүүх хурлын гэрчээр Кристин Килерийг дуудсан байна.
Үүнээс гадна тэрээр хувийн амьдралынхаа талаар шүүхэд ярих ёстой байсан учир, Батлан хамгаалахын сайд Жонн Профьюмогийн талаар ч бүх зүйл ил болсон байна. Сонингийн нүүрэнд “Кристин Батлан хамгаалахын сайдын орноос гарч, Оросын тагнуулчийн оронд орлоо” гэх мэт мэдээллүүд гарч эхэлжээ. Энэ мэдээллийг уншихын тулд сонингийн мухлагийн гадаа урт дараалал үүсэж байсан байна.
Харин анх Кристин Килерийг дээдсийн хүрээлэнд оруулж ирсэн зуучлагч Стивен Уорд шүүх хурлын үеэр амиа хорлосон ажээ.