Цахим ертөнцийг дэлбэлэх нь л холгүй түүний мэдээллүүд хаа сайгүй цацагдаж, нүцгэн зургууд нь борооны дараах мөөг адил улам олширсоор байна. Тэгвэл Кимийн ийнхүү нүцгэлэх нь ч мөн учиртай байж. Түүний нөхөр Канье Вест өөрийн цахим хуудаснаа "Тиймээ, би бол баян. Би гэр бүлийнхээ хүмүүст хүссэн байшин, үслэг эдлэлийг нь авч өгч чадна", "Марк Зукерберг миний гайхалтай санааны төлөө надад 1 тэрбум долларын хөрөнгө оруулалтыг хийсэн" хэмээн сайрхан бичжээ.
Түүнчлэн Ким өөрийн сошиал хуудсандаа, “Уучлаарай залуусаа би 80 тэрбумын үнэтэй видео тоглоомын төлбөрөө хийх гээд, өөрийнхөө данс руу 53 сая долларыг шилжүүлсээр байгаад үдэшлэгээсээ хоцорчихлоо” хэмээн бичиж, бэл бэнчингээ гайхуулсан байна.
Түүнчлэн Кардашьяан нэгэн ярилцлагандаа, “Бид минутанд тэрбум доллар олдог” гэж хэлсэн удаатай. Үүнээс харахад тэрээр зөвхөн мөнгөө хэрхэн үрэх, бусдад хэрхэн гайхуулах тал дээр л анхаарлаа хандуулдаг бололтой шүү.
Тэгэхээр түүнийг хэзээнээс энэ их мөнгийг халааслах болсныг хамтдаа ярилцья. 2007 онд түүний реппер Рэй Жи (Ray J)-тэй хийсэн секс бичлэг задарч ихээхэн шуугианыг тариад амжсан билээ. Энэ нь ч мөн бодлогын чанартай үйлдэл байсан болохыг эх сурвалжууд мэдээллэсэн.
Тэрхүү секс бичлэг “Keeping Up With The Kardashians” реалити шоунаас эхлээд тэрээр 100 сая долларыг олсон болохыг E! сэтгүүл дээр бичсэн байдаг. Ингээд л нүцгэлээд, элдвийн бичлэг хийгээд байдаг байх нь ээ...
2011 онд тэрээр сагсан бөмбөгийн алдартай тамирчин, Крис Хамфрис (Kris Humphries)-тай гэрлээд ердөө 72 дахь хоног дээрээ салах өргөдлөө өгсөн билээ. Тэд гэрлэхээсээ өмнө, хэрвээ салсан тохиолдолд Ким бүх хөрөнгийг өөрийн нэр дээр авна гэсэн болзолтой байсан аж. Хосууд салсны дараа Ким харин 2 сая долларын үнэтэй хуримын бөгжөө Хамфрист төлсөн байна. Учир нь тэрээр баян залуугийн мөнгөнд болж суусан хэмээн хэлүүлэхгүйн тулд, ийнхүү шийдвэр гаргасан хэмээжээ.
Харин 2014 оноос эхлэн тэрээр ганцаараа л гэхэд жилд 28 сая долларыг олж эхэлсэн байна. Үүний гол учир нь тэрээр эгч дүүс болох Кортни, Хлое нартай хамтран “DASH” хувцас загварын дэлгүүрээр дамжуулан, өөрийн нэрийн бүтээгдэхүүнийг худалдаалах болсонтой холбоотой юм.
Түүнчлэн Ким 2013 онд реппер Канье Весттэй болзож эхлэн, улмаар охин Норт Вест (North West)-ийг төрүүлж, 2014 онд хосууд нижгэр хуримыг хийсэн юм.
Тэрээр охиноо төрүүлсний дараа, "Мөнгөтэй байна гэдэг аз жаргал биш. Чамд бүх зүйл байгаа гэсэн үг ч биш” хэмээжээ. Чухам энэ үеэс хүмүүс түүнийг ухаан суужээ, томоожсон байна гэж байсан ч, мөн л түүний нүцгэн зургууд цахим ертөнцөөр түгсэн юм.
Улмаар 2015 он болоход тэрээр хэд хэдэн алдартай сэтгүүлүүдтэй хамтран, нүцгэн зургаа авахуулснаар хэдийн 52.5 сая долларын ашигтай ажиллах болсон сураг чих дэлсэнэ.
Мөн түүний “Selfish” хэмээх селфи зурагны ном 125 мянган хувь хэвлэгдсэн ч, ердөө 32 мянга нь борлогдсон байна. Түүний энэхүү бизнес төдийлөн амжилт авчрахгүй болохыг мэдсэн даруй, тэрээр үүнийгээ зогсоосон аж.
2015 онд тэрээр хүү Сайнт Вест (Saint West)-ийг төрүүлж, хэсэгтээ л нам гүм байсан билээ. Олны анхааралд өртөөд байсан Ким энэ үед л хамгаас амар жимэр, тайван амьдарч байгаагаа хэлсэн байдаг. Мэдээж шүү дээ. Түүний хэвлийд бүхэл бүтэн амьдрал торниж байхад, аргагүй юм.
Гэсэн ч тэрээр саяхан Мартын 8-ны баяраар нүцгэн зургаа Фэйсбүүк сайтад оруулж, цахим ертөнцийг шуугиулаад амжсан. Учир нь тэрээр шүтэн бишрэгчидтэйгээ өөрийн галбирыг алдаагүй, эргэн ирсэн болохоо мэдэгдсэн нь тэр шүү дээ.
2016 оны тухайд, түүний “Kimoji” апликэйшн гарснаар мөн л маш их мөнгөний эх үүсвэр болоод байна. Энэ мэтчилэн бидэнд ил мэдэгдсэн нь л дээрх зүйлс болохоос, нууцаар хийж буй бизнес нь хэр өргөн хүрээний, ямархуу зүйлс байгааг таахын ч аргагүй юм.