Инстаграмдаа хэр их дагагчтай байна төдийн чинээ нэр хүндтэй, шүтэн бишрэгчтэй байна гэсэн үг юм. 23 настай дуучин бүсгүй маань 69.4 сая дагагчтай болсноор инстаграмын хатан хаанаар тодорчээ. Урьд нь түүний сайн найз, дуучин Тайлор Свифт хамгийн их дагагчтай хэмээн нэрлэгддэг байсан бол одоо 69.2 сая дагагчтайгаар 2-р байранд явж байгаа аж. Харин 3-р байрыг 69.2 сая дагагчтай реалити шоуны од Ким Кардашьян эзэлж байна.
Селена Гомез одоогоор Европ улсаар аялан тоглолт хийж байгаа аж. Тиймээс ч түүнийг дагах хүмүүсийн тоо ихэссэн хэмээн эх сурвалжууд мэдээлж байна.
Тэрээр хамгийн их дагагчтайгаас гадна хамгийн их хувцастай дуучин бололтой. Дуучин бүсгүй маань саяхан Лондон хотоор зочилсон бөгөөд нэг өдөрт 5 өөр хувцас солин өмссөн байна.
Селена Лондон хотод орой ирэхдээ цагаан ноосон цамц, бариу жийнс, цагаан пүүз болон үстэй хүрэмтэй байсан аж.
Харин дараа нь “BBC Radio” руу явахдаа цайвар өнгийн хүрэм, улаан цамц, өндөр суудалтай сул өмд болон цагаан углаашаар гангарсан байв.
Дараа нь улаан цэнхэр өнгө хосолсон гоёмсог даашинз өмссөн байна.
Зочид буудлаас хар бариу даашинзтай гарч явахыг папарациуд дурандсан аж.
Эцэст нь гэр рүүгээ буцахаар “Heathrow ” нисэх онгоцны буудал дээр бариу жийнс, өсгийтэй гутал болон захтай цамцанд нь төгс тохирохуйц хар нөмрөгөн цамцаар гоёжээ.