Дэвид Бекхам өвөө болох уу?

Хөлбөмбөгийн од, алдарт Дэвид Бекхам (David Beckham) болон түүний гэр бүлийг мэдэхгүй хүн гэж үгүй. Дэвид болон Викториа Бекхам нарын хамгийн том хүү Брүүклин Бекхам (Brooklyn Beckham) өдгөө 17 настай, түүний дүү нар болох Ромео Жеймс 13 настай, Круз Дэвид 11 настай, отгон охин Харпер Севен 4 настай юм. Харин саяхан папарациудын дуранд Бекхамын том хүү Брүүклин өөрийн найз охинтой ихэд дотно явж харагдсан байна.

Дэвид Бекхам өвөө болох уу?

Өдгөө 17 настай загвар өмсөгч, фото модель Брүүклин Бекхам өөрийн гадаад төрх, сайхан биеэрээ олны анхаарлыг татаж, охидын нүдэнд өртөөд байгаа билээ. Харамсалтай нь охид оо! Та нарын урмыг хугалах нь дээ... Тэрээр саяхан Калифорни мужийн Диснейландад өөрийн найз охин, Парисын загвар өмсөгч 17 настай Сониа Бен Аммар (Sonia Ben Ammar)-тай хамт явж, гэрэл зурагчдын дуранд “олзлогджээ”.

Тэд анх 2014 оны шинэ жилээр гэр бүлийнхний уулзалтынхаа үеэр танилцаж, дотноссон байна.

Сониа бол Тунисын алдарт кино найруулагч Тарак Бен Аммарын охин юм. Өдгөө тэрээр нилээдгүй хэдэн агентлагуудтай хамтарч ажиллан, загварынхаа гарааг амжилттай тавиад байгаа юм. Түүгээр л үл зогсон Английн алдарт “Burberry” брэндийн 2-р сарын каталогийн моделиор тодорсон аж.

Залуу хос сүүлийн үед хаа явсан газраа салж ядан байгаа нь, Дэвид Бекхамыг удахгүй өвөө болгох нь уу даа гэсэн бодлыг шүтэн бишрэгчдэд нь төрүүлээд байгаа юм.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()