Одууд ямар мэргэжилтэй вэ?

Хүн хэрэв аливаа мэргэжлийг нэгэнт сонгосон бол насан туршдаа түүгээрээ л хоногийн хоолтойгоо залгах нь олонтаа. Харин та алдартай, баян одуудыг бидэнтэй адил гэж бодож байна уу? Гаднаас нь хараад таахад бэрх ч, тэдний зарим нь хүний санаанд буухааргүй мэргэжил эзэмшсэн байх аж. Тэд үүгээрээ зүрх сэтгэл, авьяас чадвараараа амьдралаа чиглүүлэх юм бол хэцүү бэрхийг үл ажран, амжилтын оргилд хүрч чадна гэдгийг олон хүнд харуулсан юм.  

Одууд ямар мэргэжилтэй вэ?

1 Кэйри Андэрвүүд (Carrie Underwood)

American Idol” буюу “Америкийн шүтээн” реалити шоуны ялагч тэрээр 2005 онд Зүүн хойд мужийн их сургуулийн “Олон нийтийн харилцаа” ангийг төгссөн байна. Гэвч тэрээр реалити шоунд оролцон, урлагийн карьерээ эхлүүлснээр мэргэжлээрээ ажиллаагүй аж.

Кэйри Андэрвүүд (Carrie Underwood)

2 Двэйн Жонсон (Dwayne Johnson)

Нэрт жүжигчин маань Миамигийн их сургуулийн “Ерөнхий судлал”-ын ангийг 1995 онд бакалавр зэрэгтэй төгссөн байна. Их сургуульд суралцаж байх үеэрээ түүний олж авсан цор ганц эрдэнэ нь түүний үзэсгэлэнт эхнэр нь гэнэ шүү.

Двэйн Жонсон (Dwayne Johnson)

3 Натали Портмэн (Natalie Portman)

"Хар хун" кинонд тоглосноор дэлхий даяар алдар нэрээ дуурсгасан үзэсгэлэнт жүжигчин Натали Портмэн 2003 онд “Harvard ”-ийн их сургуулийн “Сэтгэл судлал”-ын ангийг төгссөн байна. Тэрээр “New York Post ” сэтгүүлд өгсөн ярилцлагандаа “Би бусад кино одуудыг бодвол хамаагүй ухаантай нэгэн шүү” хэмээн дурдсан аж. Үнэхээр ч хамгийн өндөр потенциалтай одуудын жагсаалтыг тэр тэргүүлдэг юм шүү. 

Натали Портмэн (Natalie Portman)

4 Жэймс Франко (James Franco)

Алдарт жүжигчин маань бага байхаасаа эхлэн далайн биологич болохыг хүсдэг байсан аж. Гэвч тэрээр эцэг эхийнхээ үгийг даган Лос Анжелес хотын Калифорни их сургуульд “Англи Хэл”-ний ангид суралцаж байсан боловч эхний жилээ ч дүүргэлгүй, сургуулиасаа гарсан байна. Ингээд тэр өөрийн жүжигчиний карьераа эхлүүлсэн юм. Харин 2006 онд тэрээр дахин Лос Анжелес хотын Калифорни их сургуульд “Ерөнхий Англи Хэл болон Кино Зохиол”-ын ангид элсэн суралцаж, 2008 онд төгссөн байна. Үүний дараа Жэймс Францо Колумбын Их Сургуульд орон “Кино урлаг” чиглэлээр мастерийн зэрэг хамгаалсан аж.

Жэймс Франко (James Franco)

5 Эва Лонгориа (Eva Longoria)

Жүжигчин басхүү найруулагч, чамгүй чадварлаг бүсгүй Эва Лонгориа АНУ-ийн Техас мужид төрж, өссөн байна. Тэрээр Кингсвил дахь Техасийн "A&M" их сургуульд элсэн орж “Хүн ам зүйн шинжлэл”-ийн чиглэлээр бакалаврын зэрэг хамгаалж, 2013 онд Нортрэйжийн Калифорний Их Сургуульд “Чичан судлал” (Латин, Мексик Америк зэрэг орнуудын түүх, соёл, улс төр зэргийг судалдаг)-аар мастерийн зэрэг хамгаалсан ухаалаг, боловсролтой бүсгүй юм.

Эва Лонгориа (Eva Longoria)

6 Майкл Жордан (Micheal Jordan)

Сагсан бөмбөг сонирхогчдын шүтээн, бүх цаг үеийн хамгийн шилдэг сагсанбөмбөгчин Майкл Жордан нь 1984 онд Өмнөд Каролиний Их Сургуульд сурч байсан боловч “NBA”-д сонгогдон орохоосоо жилийн өмнө сургуулиа орхисон билээ. Гэвч тэрээр 2 жилийн дараа буюу 1986 онд сагсанбөмбөгөө тоглохын хажуугаар сургуульдаа эргэн орж “Газар зүйч” мэргэжлээр төгссөн юм.

Майкл Жордан (Micheal Jordan)

7 Куртни Кардашиан (Kourtney Kardashian)

Алдарт Ким Кардашьяний эгч Куртни телевизийн шоунаас гараагаа эхлүүлэн өдгөө дэлхийн хэмжээний од болж чадсан мундаг бүсгүй юм. Куртни  Аризонагийн их сургуулийн “Театр урлаг”-ийн ангид элсэн орж 2002 оны 5-р сард төгссөн байна. Мөн тэрээр “Alpha Phi” хэмээх олон улсын эмэгтэйчүүдийн нийгэмлэгийн хүндэт гишүүн гэнэ шүү.

Куртни Кардашиан (Kourtney Kardashian)

8 Матью МакКонафэ (Matthew McConaughey)

Техас мужийн Лонгвиэв хотын ахлах сургуулийн хамгийн царайлаг залуу гэгдэж байсан жүжигчин эр маань Аустин дахь Техасийн Их Сургуульд суралцсан байна. 1993 онд “ Радио телевиз, кино судлал” чиглэлээр бакалаврын зэрэг хамгаалсан ба их сургуульд сурч байх хугацаандаа Австрали улсад нэг жил оюутан солилцоогоор суралцаж байсан ажээ.

Матью МакКонафэ (Matthew McConaughey)

9 Тина Фэй (Tina Fey)

Авъяаслаг жүжигчин Тина Фэй нь Виржиниагийн Их Сургуульд “Жүжиг судлал” чиглэлээр суралцан бакалаврын зэрэг хамгаалсан аж. 1992 онд тэрээр тус сургуульд суралцаж байхдаа өөрийн жүжиглэх болоод жүжгийн зохиол бичих авьяасаа хөгжүүлж байсан байна. Сүүлд 2013 онд тэрээр төрөлх сургуулийнхаа шинэхэн төгсөгчдөд урилгаар илтгэл тавьж байсан юм.

Тина Фэй (Tina Fey)

10 Вилл Фэрэлл (Will Ferrell)

Америкийн хошин жүжигчин, нэвтрүүлэгч тэрбээр Өмнөд Калифорний Их Сургуульд “Спортын мэдээ”-ний ангид элсэн орсон юм. 1990 онд тус чиглэлээрээ төгсөн, бакалаврын зэрэг хамгаалсан хэдий ч тэр өөрийн сонгосон мэргэжилдээ дуртай байсангүй. Тиймээс тэр Лос Анжелес хотруу нүүн жүжигчин болохоор шийдсэн байна. Энэ нь ч түүнийг алдар нэртэй, хөрөнгө чинээтэй нэгэн болгосон юм.

Вилл Фэрэлл (Will Ferrell)

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()