1
Хэлний сонголт хийх нууц тохиргоо
Хэрвээ та хүсвэл өөрийн хувийн фэйсбүүк хуудасныхаа хэлний тохиргоог өөрчилж, хүссэн хэл дээрээ хөрвүүлж болдог. Мэдээж энэ нь ч мөн олон талын ашигтай. Хэлний мэдлэгээ сайжруулах, харагдах байдал, өөрт илүү эвтэйхэн тав тухтай санагдуулах гэх мэт... Түүнчлэн бусад гишүүнээс өөрийн хувийн мэдээллийг чандлан нууцлахад ч хэрэг болно.
2
Фэйсбүүкийг анх зөвхөн оюутнууд л хэрэглэдэг байж...
Найман настаас наян наст хүртэл бүх насны хүмүүсийн өдөр тутмын хэрэглээ бол яалтачгүй фэйсбүүк билээ. Тэгвэл фэйсбүүк эхэндээ зөвхөн оюутнуудад зориулагдан, тэднийг чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх боломжоос үүдэлтэй ажээ. Гэвч өнөөдөр дэлхий нийтээр тус сүлжээний 70 орчим хувийг 26 наснаас дээш хүмүүс эзэлж байна.
3
Үүсгэн байгуулагчийн товч холбоос
Өдгөө фэйсбүүк хуудаснаа 32 сая дагагчтай, сайтыг үүсгэн байгуулагч Марк Зукерберг (Mark Zuckerberg)-ийн хувийн хуудас тус сайтад бүртгэлтэй, бүртгэлгүй нь хамаагүй бүх гишүүдэд харагддаг байна. Түүний https://www.facebook.com/zuck хаяг болон www.facebook.com/4 гэсэн товч холбоосоор дамжуулан түүний хувийн хуудас руу зочлох боломжтой. Сонирхуулахад, сайтын ямар ч гишүүн Марк Марк Зукербергийг блок хийх боломжгүй гэнэ.
4
Аюулгүй байдлаа хамгаалахын тулд мөнгө төлөх шаардлагатай
Хэрвээ таны хувийн хуудас, фэйсбүүкт тань асуудал тулгарвал, шаардлагатай тохиолдолд мөнгөөр асуудлыг шийдэх боломжтой юм. Энэ нь том жижгээсээ шалтгаалаад харилцан адилгүй үнэтэй байх ч, ер нь бол дунджаар 500 доллар байдаг гэнэ. Мөн хэрвээ тэрхүү асуудал нь хүний нэр төрд халдсан, гомдол мэдүүлсэн, хуулиас гадуур зүйл байвал тухайн хүнд торгуулын арга хэмжээг оноодог байна.
5
Фэйсбүүкийг худалдах санал тавьж байжээ
"Myspace" сайт нь Фэйсбүүкийг үүсэхээс өмнө хамгийн шилдэг нь байсан гэхэд болно. Магадгүй зураг түгээх, нийтлэх, үзэл бодлоо илэрхийлэх гэх мэт Фэйсбүүкийн анхдагч хувилбар байсан гэхэд болно. Марк Цукерберг өөрийн сайтыг "Myspace" сайтын үүсгэн байгуулагч Крис ДеВолф (Chris DeWolfe)-д 75 сая доллараар худалдах саналыг тавьсан боловч, тэрээр үүнийг хүлээж аваагүй гэдэг. Хамгийн алсын хараагүй шийдвэр байгаа биз?
6
“Гайхалтай” товч
Фэйсбүүкийн “Лайк” товч нь анх “awesome” буюу гайхалтай товч хэмээгдэж байжээ. Гэсэн ч хожмоо тэрхүү товч өөрчлөгдөж өнөөгийн нэршлээ олсон байна. Энэхүү товчыг дэлхий даяар минут тутамд 1.8 сая хүн дардаг ажээ.
7
Facebook сайтын анхны " нүүр царай"
Фэйсбүүк сайтад тухайн хэрэглэгчийн нүүр зурагны хэсэгт цэнхэр өнгийн эрэгтэй хүний дүрс байдаг шүү дээ. Тэгвэл энэ нь анхандаа алдартай жүжигчин, найруулагч Аль Пачино (Al Pacino)-ийн залуу насны хөрөг байжээ. Гэсэн ч хожмоо Маркын найзуудын нэг нь өнөөгийн төрхийг бүтээсэн гэдэг.
8
Биднийг үхсэний дараа “Фэйсбүүк” яах вэ?
Мэдээж амьдарч байгаа нь үнэн учраас хэзээ нэг өдөр үхэх нь ч мөн тодорхой. Тэгвэл тухайн хүнийг нас нөгчсөний дараа тэдний фэйсбүүк яах вэ? Эхлээд түүний фэйсбүүк хуудсанд хүмүүсийн харуусал, харамслаар дүүрэн сэтгэлдлүүд дүүрнэ. Үүний дараагаар тухайн хүний хувийн хуудсыг фэйсбүүкийн удирдлагаас устгадаг байна. Одоогоор Facebook сайтад 30 гаруй сая нас барсан хүний намтар байдаг ажээ.
9
Өсвөр насны хэрэглэгчид багассаар байна.
Жилээс жилд Фэйсбүүк хэрэглэдэг өсвөр насныхны тоо буурсаар байгаа гэнэ. Тэдний ихэнхи нь Твиттер, Инстаграм, Снапчат зэрэг сошиал сайтууд руу бүртгэлтэй болж байгаа ажээ. 2015 онд авсан судалгаагаар Фэйсбүүк хэрэглэгчдийн 14 хувь нь өсвөр насныхан хэмээх дүн гарсан бол 2013 онд энэ тоо 33 хувь байсан ажээ.
10
Гэхдээ л тэд Фэйсбүүкээс бүр мөсөн татгалзаж чадахгүй
Фэйсбүүкт бүртгэлтэй өсвөр насны гишүүдийн 71 орчим хувь нь маш идэвхитэй гишүүд байдаг аж. Тэдний 51 хувь нь бусад сошиал сайтад гишүүнчлэлгүй, зөвхөн Фэйсбүүкийг л ашигладаг болох нь судалгаагаар батлагджээ.