Кэти Перригийн нууцлаг хувийн амьдрал

Поп хөгжим сонсдоггүй байлаа ч Кэти Перриг танихгүй хүн гэж үгүй. Түүний олон сайхан дуу бидний сонорт хэдийн хүрч, гайхалтай хүчирхэг хоолой, үзэсгэлэнт царайгаараа дэлхий нийтийг бишрүүлсэн билээ. Гэвч та түүний талаар хэр их мэдэх вэ? Арай хэдэн дуунаас нь өөр зүйл мэдэхгүй юм биш биз? Тэгвэл танд доорх мэдээллийг зориулж байна.

Кэти Перригийн нууцлаг хувийн амьдрал

1 Түүний жинхэнэ нэр нь Кэти Перри биш

Холливүүд гэлтгүй Монголд ч гэсэн дуучид өөрийн жинхэнэ нэрээс илүүтэй тайзны нэрээр алдаршдаг билээ. Дуучин бүсгүй өөрийн нэрээр олонд танигдахыг хүссэн боловч нэрт жүжигчин Кэйт Хадсон (Kate Hudson)-тай андуурагдах магадлалтай байсан учир тайзны нэр болох Кэти Перригээр дуулж эхэлсэн байна.Түүний жинхэнэ нэр нь Катерин Элизабет Хадсон (Katheryn Elizabeth Hudson) аж. Мөн дуучин бүсгүйн тайзны нэрийг түүний ээж өгч байсан гэнэ.

Түүний жинхэнэ нэр нь Кэти Перри биш

2 Дуучин бүсгүй санваартны гэр бүлд өссөн

Кэти Перри тайзан дээр их тачаангуй, задгай харагддаг. Гэвч түүний урлагийн карьер анх сүмээс эхэлж байсан түүхтэй. Бүсгүйн эцэг эх хоёулаа сүмийн пасторууд ба Кэти 9 настайгаасаа эхлэн сүмд дуулж эхэлсэн байна. Уг нь бол дуучны эцэг эх охиныхоо тачаангуй, хэт задгай клип зэргийг эсэргүүцдэг байлтай. Гэтэл тэд охиноо  улам дэмжин, урам хайрладаг аж.

Дуучин бүсгүй санваартны гэр бүлд өссөн

3 Тэр сүмийн дуучнаар гараагаа эхэлсэн

Дуучин 16 насандаа “Katy Hudson” гэх нэртэй Христ поп чиглэлийн цомгоо гаргаж байсан юм. Харамсалтай нь тус цомог амжилт ололгүй ердөө 100 ширхэг борлогдсон байна. Энэ нь түүнд сургамж болон цаашдын амжилтаа гаргахад ихээхэн түлхэц болсон гэдэг.

Тэр сүмийн дуучнаар гараагаа эхэлсэн

4 Амжилт олсон цомгийнхоо нэр болгоноо биедээ шивүүлдэг

Кэти Перри хатан хаан, аальгүй бүсгүй, зоригт охин, тачаангуй хүүхэн гэх мэтчилэн олон дүрд хувиран дуулдаг. "Дуу" хэмээх зүйлийн хамгийн чухал нь сонсогчдод хүрэхэд байдаг. Харин үзэгч, сонсогчид нэгэн хэвийн зүйлд дургүйгээс гадна үргэлж шинэ зүйлсийг хүсч байдаг. Үүнд зориулан дуучин бүсгүй өөрийгөө байнга шинэчилж, нэгэн хэвийн байхаас татгалздаг байна. Тэрээр амжилт олсон цомгуудаа ямар нэгэн дүрсээр төлөөлүүлж бие дээрээ шивүүлэн, өөрийн амжилтаа дурсаж явдаг аж. Жишээлбэл: “One Of The Boys,” цомогоо гүзээлзгэнээр,  “Teenage Dream,” цомгоо иштэй чихрээр, “Prism” цомгоо солонгоор дүрслэн шивүүлсэн байдаг байна.

Амжилт олсон цомгийнхоо нэр болгоноо биедээ шивүүлдэг

5 Тэр ном унших дургүй

Хаа явсан газраа ном уншин, түүндээ донтсон номын хорхойтнууд байдаг. Гэхдээ Кэти тэдний нэг биш, харин ч бүр эсрэгээрээ нэгэн аж. Учир нь тэр багаасаа хэт шашинлаг үзэлтэй гэр бүлд өсч торнисон болохоор ном бараг уншдаггүй байсан гэнэ. Тухайн үеийн хүүхдүүдийн сонирхдог байсан хайр дурлалын болоод сонирхолтой адал явдалт зохиолуудаас илүүтэйгээр “Библи” л уншдаг байжээ. 

Тэр ном унших дургүй

6 Цахим ертөнц дэхь хаягуудаа тэр өөрөө хөтөлдөг

Өнөө цагт сошиал ертөнц бол одуудын өөрийгөө сурталчлах хамгийн том талбар билээ. Ихэвчлэн холливүүдийн одод өөрсдийн хаягаа сурталчилгааны багийнхнаараа хөтлүүлдэг бол Кэти Перри өөрөө цаг зав гарган ажиллуулдаг байна. Мэдээж тэр өөрийн дуу, тоглолт болон хийж байгаа зүйлсээ шүтэн бишрэгчиддээ танилцуулж, сонирхолтой селфи, бодол сэтгэгдэл зэргээ чөлөөтэй бичдэг аж. 

Цахим ертөнц дэхь хаягуудаа тэр өөрөө хөтөлдөг

7 Тэр ахлах сургуулиасаа гарсан

Бараг л ихэнх хүмүүс мөрөөдлөө биелүүлэх тохиромжтой цаг, мөчийг хүлээдэг. Харин Кэти хүлээхийг хүсээгүй юм. Бага байхаасаа л тэр өөрийнхөө зорилгоо тодорхойлж түүндээ хүрэхээр тууштай зүтгэсэн аж. Ямар нэгэн эрсдэл гаргалгүйгээр агуу зүйлийг бүтээнэ гэдэг үнэнээс хол байдаг. Үүний том жишээг харуулан Кэти 15 насандаа сургуулиасаа гарч, дуугаа дуулж эхэлсэн юм. Харин 16 насандаа анхны дуу бичлэгийн студитэй гэрээ байгуулж карьерээ эхлүүлсэн байна.

Тэр ахлах сургуулиасаа гарсан

8 Нөхрөөсөө мессэжээр салж байсан

Олны танил хүмүүсийн хувьд хэн нэгэнтэй болзож, хайр сэтгэлийн холбоотой байна гэдэг хэцүү, хаа ч явсан папараци дагаастай, хэн нэгэн мөрдөөстэй. Үүнээс ч үүдэн хосуудын харилцаа хөрч, хөндийрдөг билээ. Харин Кэтигийн хувьд инээдмийн жүжигчин Рассэл Брэнд (Russell Brand)-тэй гэр бүл болсон юм. Жил гаруй хугацааны дараа түүний нөхөр өөрийн зүйлсээ аван, Кэтид салж байгаа тухай мессэж үлдээн явжээ.

Нөхрөөсөө мессэжээр салж байсан

9 Тэр бясалгал хийдэг

Хэдийгээр Кэти Перри Христийн шашинт гэр бүлд өсч хүмүүжсэн ч гэлээ бурхны шашны Зэн буддизмын бясалгалын арай өөр төрлийг илүүд үздэг ажээ. Бясалгалын энэхүү төрөл нь бясалгагчийн бодлыг цэгцлэн, тархийг амраан, эрч хүч хайрладаг аж. Байнга л шахуу цагийн хуваарьтай байдаг түүний хувьд бясалгаж өөртөө амралтыг өгч байх хамгийн чухалд тооцогддог гэнэ.

Тэр бясалгал хийдэг

10 Түүний “Prism” цомгийг биологийн аюулт бодис агуулсан хэмээн тогтоожээ

Мэдээж та гайхаж байгаа байх. Учир нь Кэти Перри “Prism” цомгийнхоо сүүлийн хувилбарт сонсогчиддоо бэлэг болгох үүднээс нэгэн “үр” хийн худалдаалсан аж. Энэ нь фенүүдэд нь ч  ихэд таалагдсан хэдий ч “Австралын Хөдөө Аж Ахуйн” тэнхим тэрхүү “хонин нүдэн цэцгийн үр” нь биологийн аюултай бодис хэмээн дүгнэсэн аж. Харин тухайн үед бүх цомог зарагдан дууссан байсан тул ямар нэгэн арга хэмжээ авч чадаагүй байна.

Түүний “Prism” цомгийг биологийн аюулт бодис агуулсан хэмээн тогтоожээ

11 “Попын хаан”-тай амжилт булаацалдах Кэти

1987 онд “Попын хаан” Майкл Жэксон нэг цомогт байгаа 5 дуу нь “Billboard Hot 100” жагсаалтанд багтсан амжилтийг тогтоож байсан аж. Харин 2011 онд дуучин Кэти Перригийн “Teenage Dream” цомогт багтсан “California Girls,” “Teenage Dream,” “Firework,” “E.T” болон “Last Friday Night” зэрэг 5 дуу нь “Billboard Hot 100” жагсаалтанд орсноор Жэксоны амжилттай давхацсан байна.

“Попын хаан”-тай амжилт булаацалдах Кэти

12 Тэр хүний үс цуглуулдаг уу?

Дуучин бүсгүй маань бусад хүмүүсээс онцгой гэдгээ саяхан “Q&A ” сэтгүүлд өгсөн ярилцлагандаа батлан хэлсэн байна. Тэрээр: “Надад дуучин Тэйлор Свивт (Taylor Swift) болон Майли Сайрус (Miley Cyrus) нарын тайрсан үс байдаг” хэмээн хэлж олон хүнийг гайхшруулжээ. Кэти алдар нэр нь дэлхийд түгж яваа залуу дуучидтай “Grammy” шагнал гардуулах ёслолын үеэр хувцас солих өрөөнд байхдаа тухайн гайхалтай мөчийг санаж явья хэмээн үснээс нь авсан аж.

Тэр хүний үс цуглуулдаг уу?

13 Кэти Перри нэрд гарахаасаа өмнө клипэнд тоглож байсан

Тэрээр өөрийн дуугаараа нэрд гарахаас ч бүр өмнө “Gym Class Heroes” хамтлагийн “Cupid’s Chokehold” гэх тухайн үедээ олонд таашаагдаж, чамгүй их амжилтын эзэн болсон клипэнд дүр бүтээжээ. Тухайн үед Кэти тус хамтлагийн дуучин Travie McCoy-той болздог байсан аж. 

Кэти Перри нэрд гарахаасаа өмнө клипэнд тоглож байсан

14 Тэрээр алдартай дуучдын арын дуучин байсан

Амжилтанд хүрсэн хүмүүс бүгд багаас эхэлсэн байдаг. Тэр ч мөн үүний нэгэн адилаар урлаг гэдэг асар том ертөнцөд хөл тавихын тулд таарсан бүхнээ л хийж байсан аж. 2005 онд тэрээр дуучин Мик Жэйгэр (Mick Jagger)-ийн “Old Habits Die Hard” гэх дуунд хоолой хийж байсан байна.

Тэрээр алдартай дуучдын арын дуучин байсан

15 Түүний хувцасны шүүгээнд юу ч байж болзошгүй

Мэдээж бүх одууд л тайзан дээр гарахдаа өнгөлөг, сонин содон хувцас өмсдөг. Харин дуучин бүсгүй маань тэднээс илүүтэй элдэв янзын, хүний санаанд буумааргүй хувцас сонгодог гэдгээрээ алдартай билээ. Жишээлбэл: Тэрээр “California Dreams” аялан тоглолтынхоо үеэр том иштэй чихэр наасан хөхний даруулгатай дуулж байсан бол, нэгэн тоглолтын үеэр эргэдэг хөхөвч зүүн дуулж байтал үс нь орооцолдон, багагүй асуудал үүсгэжээ.

Түүний хувцасны шүүгээнд юу ч байж болзошгүй

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()