Түүхийн уртад мартагдсан 6 хүчирхэг хаант улс

Бид бүхэнд танил болсон эртний соёл иргэншлүүд ердөө Египетийн фараонууд, Грекийн баатрууд, Монголын их цэрэг эсвэл Ромын эзэнт гүрний түүхээр л хязгаарлагддаг. Гэхдээ эрт цагт маш олон улс орон, соёл иргэншил оршин тогтнож байжээ. Тэд бүгд түүхэн дэх бусад эзэнт гүрнүүдийн адилаар гадны халдлагад өртөн, мөхөж бас сэргэж байлаа. Тэгвэл та бүхэнд түүхийн багшийн тань огт дурдаж байгаагүй эрт үед оршиж байсан 6 хүчирхэг хаант улсыг танилцуулъя.

Түүхийн уртад мартагдсан 6 хүчирхэг хаант улс
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Чимугийн мартагдссан соёл

Домогт өгүүлснээр Чимуг (Chimú) алтан өндөгнөөс бүтсэн тэнгисийн хаан Тайканамо байгуулсан гэдэг. Чиму нь өнөөгийн Перу улсын хойд хэсэгт, Инкийн эзэнт гүрэн гарч ирэхээс өмнө хэдэн зууны турш оршин тогтнож байсан, Андийн түүхэнд хоёрдугаарт бичигдэх хүчирхэг эзэнт гүрэн байсан юм. 

Чимугийн мартагдссан соёл

Уг хаант улсын нийслэл Чан Чан  хот нь тухайн үедээ Өмнөд Америк тив дэх хамгийн том хот байсан бөгөөд худалдаа, арилжаа наймааны төв байлаа. Үүнээс гадна хотод олон мянган зураач, гар урчууд аж төрж байсан учир тус хот гайхалтай архитектур, урлаг соёлын эд зүйлсээрээ гадна дотны зочдыг гайхшруулж байсан гэдэг. 

Чан Чан хот, Цчуди цогцолбор дахь Загасны сийлбэр

15-р зууны сүүл үед Инкийн эзэнт гүрний эзлэн түрэмгийллийн нөлөөгөөр Чимугийн соёл дуусгавар болсон юм. Удалгүй, Колумбаас өмнөх Америк тив дэх хамгийн том гүрний нийслэл хэмээгддэг "Куско" хот цэцэглэн хөгжиж Өмнөд Америкийн төв болж байлаа. Харин Чан Чан хотын соёлын үнэт өв болох архитектурын хэв маяг, урлаг соёлын олдворууд Кускод хадгалагдан үлджээ.  

2 Гандарагийн соёл иргэншил

Гандарагийн хаант улс нь өнөөгийн Пакистан, Афганистаны газар нутагт МЭӨ 1500 - МЭ 530 оны хооронд оршин тогтнож байв.  Кабул, Инд мөрний дунд их хэмжээний усаар хүрээлэгдэн орших тус улсыг газарзүйн онцлогоос үүдэн "Нуурын орон" гэж нэрийддэг аж. 

Гандарагийн соёл иргэншил

Гандарагийн нэг том нөлөө нь Буддын шашинг дэлгэрүүлсэн явдал юм. Өдгөө дэлхий дахинд танил болсон Буддагийн дүр бол Гандарагийн соёлын ул мөр аж. 

Ведикийн дараах үеийн Гандара хаант улс

1-р зууны үед бүтээгдсэн Буддын хөшөө, Гандхара (Токиогийн Үндэсний Музей)

3 Ютянь улсын нийслэл Хотан

Хотан хот нь олон зууны туршид Европ, Ази тивийг холбосон түүхт торгоны замын төв цэг байсан бөгөөд өнөөгийн Хятадын баруун хязгаар Шинжааны нутаг дэвсгэрт оршиж байжээ. Хэдэн  мянган жилийн турш Азийн худалдаа, аялал жуулчлалын төв болж байсан Ютянь улс нь Түрэгүүдийн эзлэн түрэмгийлэлд өртөн 1006 онд мөхсөн байдаг. 

Ютянь улсын нийслэл Хотан

Хотан хот болон тухайн бүс нутагт торгон эдлэл хэрхэн нэвтэрсэн нь тодорхойгүй байдаг ч, тус хотын захирагчтай гэрлэсэн Хятад бүсгүй анх таниулсан гэх домог яриа бий.  6-р зуун гэхэд Хотан хот эртний Ази дахь торгон бүтээгдэхүүн үйлвдэрлэлийн бэлгэ тэмдэг болтлоо хөгжиж байв. Харамсалтай нь, Такламакан Цөлөөс олдсон  "Буддын суварга"-ын балгас л хотын дурсгал болон үлдсэн цор ганц өв бөгөөд тэрхүү газар очвол эртний Хотан хотод очсон мэт сэтгэгдэл төрүүлдэг ажээ.

МЭ 3-р зууны сүүлээс 5-р зууны үеийн Хотан хотын гадна байрлах Буддын шашны дурсгал болсон Равак суварга ийнхүү үлджээ

4 Домогт л дурдагдсан Колчисын хаант улс

Баян чинээлэг Колчисын хаант улсын тухай хэд хэдэн домог эртний Грекийн түүхэнд өгүүлэгддэг. Нэгэн домогт өгүүлснээр, "бурхнаас хулгай хийхийг завдсан Прометей хэмээх этгээд ууланд гинжлэгдэн хоригдох шийтгэл хүртжээ. Харин тэрхүү уул нь Жэйсоны алтан утасны эрэлд гарсан газар байж таарсан" гэдэг. 

Домогт л дурдагдсан Колчисын хаант улс

Домог ярианаас гадна, Хар тэнгисийн зүүн хэсэгт орших Колчис нь эртний хөгжиж буй хаант улс байсан бөгөөд тэр үед орчин цагийн Гүрж улсын эхлэл тавигдсан гэж үздэг. 

Колчи нар нь нам дор газарт газар тариалан эрхэлж, далай тэнгисийн худалдаа хийж, метал цутгаж үүгээрээ асар их эд баялаг цуглуулж чаджээ. Ийн хүчирхэгжсэн нь тухайн үеийн Перс, Ромын эзэнт гүрнүүдийн анхаарлыг татах болжээ. Харин  Колчи нар газар нутгийг нь эзлэн түрэмгийлэх гэсэн хэний ч эсрэг зогсох хүчирхэг улс байлаа. Үүнээс гадна, Колчи улсад Зороастрианизм, Христ зэрэг шашны олон урсгал дэлгэрч байв.

Колчи зоос

5 Аксумын хаант улс

Аксумын хаант улс нь библийн түүх домгуудад олонтаа дурдагдсан байдаг. Уг газрыг Шебагийн хатны амьдарч байсан нутаг эсвэл дундад зууны үеийн Европын христийн номлогч Престер Жоны гэр байсан гэж үзэх нь бий.

Аксумын хаант улс нь 1-8-р зууны үед Ромын эзэнт гүрэнг Энэтхэгийн жижиг хотуудтай холбосон том худалдааны бүс болж байв. 3-р зуун гэхэд Аксум нь Хятад, Ромын эзэнт гүрнүүдтэй эн зэрэгцэхүйц, тухайн үеийн хамгийн том хаант улсуудын тоонд зүй ёсоор багтах болжээ. 

Аксумын хаант улс

Христийн шашин тус улсын үндсэн шашин байсан ч Аксум улс хүчээ алдаж эхлэх үед лалын шашин ихээхэн дэлгэрсэн. Аксумын нийслэл нь Этиопын умард хэсэгт орших 50000 гаруй оршин суугчтай, Африкийн хамгийн эртний хотуудын нэг юм.

6 Кандигийн хаант улс

Кандигийн хаант улс Шри Ланк арал дээр 15-р зууны үед хүчирхэгжин оршин тогтнож байв. Тус улсыг колончлох гэсэн олон улс орнуудтай хиллэн, хөрш зэргэлдээ оршдог байсан ч  Кандичууд үзэсгэлэнт газар нутгаа хэвээр авч үлдэхийг хэдэн зууны турш тэмцжээ. Кандичууд хотыг нь хэсэг хэсгээр сүйрүүлсэн Португаличуудын дайралтыг тогтоож ирсэн ч бүрэн хамгаалж чадахгүй байж.

Кандигийн хаант улс

Ширэнгэн ой, хумхаа өвчнийг анагаах мэдлэг нь л том бамбай болж байлаа. 19-р зуунд Британичууд Канди дахь дотоодын үймээн самуун, зөрчилдөөнийг ашиглан 1815 онд Кандигийн хааныг хаан ширээнээс нь буулгаснаар хаант улсыг мөхөлд хүргэжээ. 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()