1
Уруулын арьс гуужуулах
Аспирин, бор сахар, зөгийн бал, оливийн тос болон Е витамин зэргийг холин уруулаа гуужуулан зөөлрүүлж болно. Түүнчлэн урууланд тэжээл өгч, хагаралт, хуурайшилтыг нь багасгадаг.
2
Гэрийн нөхцөлд хийх гуужуулагч
Нүүрний скрабыг та бид бохирдсон арьсаа гуужуулах зорилгоор хэрэглэдэг билээ. Ингэснээр таны үхэжсэн арьс бүрэн унаж, хуурайших, барзайх, будаг шингэхгүй байх зэрэг асуудал дуусгавар болно гэсэн үг. Та үүнийг гэртээ ч хийх боломжтой. Ердөө л нухсан аспирин, хөөлгөгч, лимоны шүүс байхад л хангалттай юм. Эдгээрийгээ сайтар холиод нүүрэндээ түрхэж, арьсаа гуужуулаарай.
3
Үрчлээний эсрэг маск
Та нухсан аспирин, алимны цууг бүлээн устай холиод л үрчлээний эсрэг маскийг гэртээ хийж болно. Долоо хоногт дор хаяж нэг удаа нүүрэндээ түрхэн хэрэглэснээр таны арьс чангаран, үрчлээ тэнийх болно.
4
Хагарсан өсгий болон эвэршилтийг эмчлэх
Лимоны шүүс, аспирин зэргийг бүлээн устай хольж хутгаад эвэршсэн, хагарсан өсгийн дээрээ түрхээрэй. 10 минутын дараа цэвэр усаар зайлж арилгана. Энэ мэтчилэн хэдэн удаа хэрэглэсний дараа таны хөл эдгэрэн, санаа зовох зүйлгүй болно.
5
Шавжинд хазуулсан өвдөлтийг намдаах
Аспирин нь үрэвсэл болон өвчинг намдаах үйлчилгээтэй билээ. Та шархалсан, хорссон газраа нухсан аспиринийг устай холин түрхээрэй. Ингэснээр таны үрэвсэл хурдан эдгэрэн, ямар нэгэн шарх сорви үүсэхгүй.
6
Нүүр цэвэрлэгч
Цэвэрлэн ариутгах үйлчилгээтэй салицил хүчлийг ихээр агуулдаг аспиринийг та алимны цуутай холин нүүр цэвэрлэгч болгон ашиглах боломжтой. Хэрэглэхээсээ өмнө энэ нь таны харшилыг хөдөлгөх магадлалтай эсэхийг шалгаж үзээрэй. Хэт эмзэг арьстай хүмүүс хэрэглэх хэрэггүй. Харин тослог, холимог, үрэвсэлтэй арьсанд илүү тохиромжтой.
7
Хөлсний толбо арилгах
Цагаан хувцас дээр хөлсний шар толбо үүсэх нь маш том асуудал билээ. Заавал толбо арилгагч худалдан авах шаардлагагүйгээр аспирин ашиглан асуудлаасаа ангижрах боломжтой. Саван болон аспиринийг бүлээн устай хольж нунтаглаад, толбоноосоо хамааран 5 минутаас 2 цаг хооронд асуудалтай хэсэг дээрээ түрхэн байлгаарай. Дараа нь бусад хувцастайгаа хамт угаахад болно.
8
Дотогшоо ургасан үс
Энэ нь маш олон төрлийн үрэвсэл үүсэх гол шалтгаан болдог. Харин аспирин нь үрэвслийг намдааж, тус асуудлыг багасгахад нэмэр болдог гэнэ. Иймийн тулд биеийнхээ үсийг хусахын өмнө нунтагласан аспиринтай уусмалаар тухайн хэсгээ арчихад болно.
9
Цэцэг ургуулах
Таслаж авсан цэцэг удаан хугацаанд байж чадалгүй үхэж, ганддаг. Тэгвэл та цэцгээ аспиринтай усанд хийгээд нэг үзээрэй. Ингэснээр илүү удаан амьдарч, гэрт тань өнгө нэмэх болно.
10
Хаг арилгах
Таны үс хагтай юу? Хагнаасаа салж чадахгүй сэтгэлээр унаж, ичиж яваа юм биш биз. Тэгвэл бид танд нэгэн арга зөвлөе. Та өөрийн хэрэглэдэг шампуньдаа 2 ширхэг аспирин нухан хольж хэрэглээрэй. 5 минут үсэндээ түрхэн массаж хийн дараа нь цэвэр усаар зайлаарай.
11
Үс, сахал зэргээ хуссаны дараа хэрэглэх тоник
Тус тоник нь гадуур маш үнэтэй худалдаалагддаг. Тиймээс хүн болгон худалдаж аваад байх боломжгүй. Харин үүнийг спирт, аспирин зэргийг ашиглан гэрийн нөхцөлд хийн хэрэглэж болох аж.
12
Өндөгний толбо арилгах
Хагалсан өндөгөө асган хувцсаа толботой болгосон тохиолдолд үүнийг арилгах нь тийм ч амаргүй юм. Цайруулагч, аспиринтай усыг хооронд нь холиод толботой хэсэг дээрээ түрхэн 30 минут байлгаарай. Үүний дараа цэвэр усаар зайлж авна.
13
Үсний өнгө сэргээх
Усан бассейнд орох, сэлэх хичнээн сайхан ч гэсэн үсний өнгийг алдагдуулж, өнгөгүй болгодог сул талтай юм. Хэрэв танд ийм асуудал тулгарсан бол нэгэн зөвлөмж өгье. Та бүлээн усанд 6-8 ширхэг аспирин хийгээд үсээ зайлаад 10-15 минут байлгана. Үүний дараа цэвэр усаар үсээ зайлаарай.
14
Арьсны биржгэр арилгах
Хэрвээ таны гар болон хөлний арьс жижиг жижиг биржгэртэй юм биш биз. Тэгвэл энэ нь арьс хуурайшсанаас болж үүсдэг “Пилар Киротаз” гэх арьсны өвчний шинж тэмдэг юм. Аспиринийг устай хольж биржгэр хэсгүүдээ үрж өгөөрэй. Энэ нь маш сайн үр дүн үзүүлдэг байна.