Охид, бүсгүйчүүдээ Дубайн баячуудад зарж эхэллээ

2016-03-09, 17:37
22,306

Дэлхийн эдийн засгийн хямралтай холбоотойгоор Хятад улсад 19-48 насны бүсгүйчүүдийг Дубайн хөрөнгө чинээтэй баячууд, тэрбумтнуудтай зуучилж, эхнэр нь “болгох” бүртгэлийг явуулж эхэлжээ. 

Охид, бүсгүйчүүдээ Дубайн баячуудад зарж эхэллээ

Одоогийн байдлаар энэхүү зуучлалд 300 гаруй бүсгүйчүүд өөрсдийн биеэр, 2000 гаруй бүсгүйчүүд нь цахимаар бүртгүүлээд байгаа бөгөөд хамгийн сүүлд, азтай 21 эмэгтэйг Дубай руу явуулж, насан туршдаа өмсөж зүүхээр үл дутах, баян тансаг амьдралтай холбож өгөх юм.

Энэхүү үйл ажиллагааг “Мэймэн” хэмээх компани зохион байгуулж байгаа бөгөөд тэдний тооцсоноор бол хамгийн багадаа 7.6 сая ам.долларын хөрөнгөтэй чинээлэг эрс тэдэнтэй холбогдсон байна.

Бүртгүүлж буй бүсгүйчүүд дунд 19-48 насны, янз бүрийн ажил мэргэжилтэй, тухайлбал дунд сургуулийн багш, йогийн дасгалжуулагч, төгсөх ангийн оюутан, загварын агентлагийн модель гэх мэт эмэгтэйчүүд багтах ажээ.

Нийт бүртгүүлсэн эмэгтэйчүүдийг 3 үе шаттай ярилцлага, шалгаруулалтанд дуудаж, 280 хүртэл нь шигших аж. Дараагийн шатандаа тэнцэхийн тулд гадаад үзэмж болон, гоо сайхны хагалгаанд орсон эсэх, өмнөх хувийн амьдралын түүх зэргээ дэлгэрэнгүй ярих хэрэгтэй гэнэ.

Харин хамгийн азтай 21 бүсгүй ирэх 6-р сард Дубай руу явж, хамтрагчтайгаа уулзах ажээ.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()