“Чөмөгтэй” пицца хийх хялбар арга

2016-03-07, 13:05
11,810

“Чөмөгтэй пицца” буюу захандаа бяслагтай пиццаг идэхэд амттай бас сонирхолтой байдаг. Харин үүнийг бид гэртээ хийхэд тэр бүр боломжгүй, хэрхэн хийх талаар мэддэггүй шүү дээ. Тиймээс бид энэ удаагийн дугаартаа олон хэрэглэгчийн санал хүсэлтийн дагуу захандаа бяслагтай чөмөгтэй пиццаг хийх аргыг  хүргэж байна.

“Чөмөгтэй” пицца хийх хялбар арга

Хийх арга:
Мэдээж пицца хийхэд хамгийн эхний бөгөөд чухал алхам бол гурилаа тааруулж хөөлгөх, зуурах юм. Хөөлгөгч, элсэн чихэр, давс, өндөг, бага зэргийн ургамлын тос хийгээд гурилаа зуурна. Гурилаа зуурахдаа та хатуу ч биш, зөөлөн ч биш зуурах хэрэгтэйг санаарай. Ойролцоогоор 30 минут орчим зуурсан гурилаа амраана. Мэдээж гурил маань тодорхой хугацааны дараа бага зэрэг хөөсөн байх болно. Дараа нь, листнийхээ хэмжээгээр гурилаа элдэж, жигд тарааж тавина. 

Одоо харин гурилныхаа ирмэг дээр бяслагаа уртаар нь зүсэж тавиарай. Бяслагаа ирмэгнийхээ гурилаар хучиж, битүүлээд, тус бүрд нь 3-4 см байхаар тооцож хутгаар зүснэ. Магадгүй танд ойлгомжгүй байвал бичлэг дээр байгаа шиг дагаад хийхэд л болно шүү.

Гурилан дээрээ пастагаа түрхэж, дээрээс нь мах, хиам, чинжүү гэх мэт өөрийн дуртай бүх л зүйлээ хийж болно. Хамгийн сүүлд нь үрсэн бяслагаа дээр нь тарааж өгнө. Ингээд гурилаа алтан шаргал өнгөтэй болтол нь буюу 200-230 градуст 12-13 минут жигнэх хэрэгтэй. Үнэхээр амттай бөгөөд хийхэд ч амархан шүү.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()