Шарталтын эсрэг тэмцэх 15 арга

2014-01-06, 18:01
31,990

Шинэ жилийн баяр, тэмдэглэлт арга хэмжээгээр хэт их баярласаны маргааш таны дотор "зараа" байгаа юм шиг л байна уу. Гэхдээ дэлхийн улс орон бүрийн иргэд 1-р сарын 1-нд энэ асуудалтай ихээхэн тулгардаг. Гэхдээ улс орон бүрийн иргэд "шарталтын" эсрэг янз бүрийн аргаар тэмцдэг гэнэ. Ингээд шарталтын эсрэг шилдэг 15 аргатай танилцацгаая.

Шарталтын эсрэг тэмцэх 15 арга
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1. Орос-өргөст хэмхийн шүүс
Дэлхийд танигдсан хамгийн шилдэг энэ арга замыг мэдэхгүй хүн гэж үгүй болов уу. Тиймээс ч шартсаны маргааш нэг стакан өргөст хэмхний шүүс уучихад гэмгүй юм байна.

www.caak.mn

2. Голланд-шар айраг
Голландчуудын хувьд шар айргийг шартсаны маргааш уухыг зөвлөдөг байна. Ялангуяа Голланд даяар алдартай хүйтэн шар айраг уух нь шарталтыг маш сайн тайлдаг гэнэ.

www.caak.mn

3. Эртний Ром-эмгэн хумс
Хэрвээ дэлхий даяар тархсан энгийн аргууд таны сонирхлыг татахгүй байвал Эртний Ромын аргаас хэрэглээд үзэж болох л юм. Тэд эмгэн хумсаар духаа үрдэг бөгөөд толгойны өвчнийг нүд ирмэх зуур л зүгээр болгодог гэнэ.

www.caak.mn

4. Итали-кофе
Италичуудын хувьд ямар ч асуудлыг кофегоор шийдэхийг хүсдэг бололтой. Тиймээс шартсан тохиолдолд аяга хар кофе уухад л хангалттай гэнэ.

www.caak.mn

5. Герман - давсалсан май загас
Германчууд давсалсан май загас болон давсалсан хүнсний ногоогоор ороомог хийдэг байна. Энэ нь шарталтыг гайхалтай сайн тайлдаг аж.

www.caak.mn

6. Норвеги-крем
Хэдийгээр Норвеги даяар алдартай ч хүмүүс төдийлөн хэрэгжүүлдэггүй гэнэ. Шарталтын үед тослог кремийг уудаг байна.

www.caak.mn

7. Турк-кокореч
Хонины гэдэсийг шарж дээрээс нь улаан чинжүү, улаан лооль гэх мэт зүйлээр амталж бинтэй хамт иддэг байна. Туркын хамгийн алдартай гудамжны хоол гэхэд болно.

www.caak.mn

8. Монгол- Бантан
Монголчууд хуурай гурилыг зуурж, үрж жижиг болгож нунтаглаад, хонины махаар хийсэн шөлөнд хийж уудаг байна.

www.caak.mn

9. АНУ-өндөгний шартай улаан лоолийн шүүс
Харин Америкчуудын хувьд улаан лоолийн шүүсийг өндөгний шартай хольж уудаг байна. Мөн дээрээс нь давс, чинжүү хийгээд нэг амьсгаагаар нэг стаканыг уух ёстой гэнэ.

www.caak.mn

10. Британи- гахайн утсан махтай сэндвич
2009 онд Ньюкасл Их Сургуулийн эрдэмтэд шарталтын эсрэг хамгийн сайн бүтээгдэхүүн нь гахайн махтай сэндвич болохыг тогтоосон байна. Учир нь гахайн өөхөнд хүний биед шаардлагатай амин дэм байдаг бол талх болон кетчуп нь биеийг чухал шаардлагатай нүүрс усаар хангадаг гэнэ.

www.caak.mn

11. Хятад-ногоон цай
Хятад орны хувьд ямар нэгэн ургамлын гаралтай цай уухыг зөвлөдөг байна. Хэдий чинээ өтгөн байн, төдий чинээ сайн гэнэ.

www.caak.mn

12. Франц-Хясаа
Францчуудын хувьд хясаа идэх нь хамгийн шилдэг арга зам юм байна. Үүнээс гадна хясаанд В1, В2, А болон С амин дэмүүд агуулагдсан байдаг аж.

www.caak.mn

13. Япон-даршилсан хар чавга
Даршилсан хар чавга нь шарталтын эсрэг хамгийн шилдэг эм бөгөөд хэд хоногийн турш уусан ч шартдаггүй гэнэ шүү.

www.caak.mn

14. Гаити - вудугийн заншил
Гаитигийн иргэд хоосон архины шил авч түүнийгээ 13 ширхэг зүү хатгасан бөглөөгөөр тагладаг байна. Энэ нь маш сайн нөлөөлдөг гэдэг боловч шүтлэггүй иргэд туршаад хэрэггүй л болов уу.

www.caak.mn

15. Эцэст нь халуун ногоотой, тослог шөлтэй хоолыг дэлхийн 10 гаруй улс орны иргэд зөвлөж байсан гэнэ.

www.caak.mn
 

NULL

NULL

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()