Мансууруулах бодисны хор нөлөө

Маш олон судалгаанд хар тамхи, сэтгэцэд нөлөөлөх эм болон согтууруулах ундаа зэрэг нь хүнийг донтуулдаг хэмээн нотолсон байдаг. Эдгээр нь хүмүүсийг донтуулж хүсээгүй зүйлсийг нь хийлгэн, цаашлаад солиоруулж, эцэстээ амийг нь авч оддог ажээ.

Мансууруулах бодисны хор нөлөө

1 “DMT”

Мансууруулах бодисын хамгийн түгээмэл нийтлэг хэлбэр болох DMT-ийг Амакониан нутгийн уугуул иргэдийн хийсэн Аяахуска цайнаас гаргаж авдаг аж. DMT нь маш хүчтэй мансууруулах үйлчилгээтэй тул хэтрүүлэн хэрэглэсэн тохиолдолд толгой эргэн хий юм хардаг байна.

“DMT”

2 “Bromo-dragonfly”

“Bromo-dragonfly” буюу “Bromo тэмээлзгэнэ” гэдэг нь тэмээлзгэнээс гарган авсан гэсэн үг биш юм. Харин химийн бүтэц болоод агуулга нь тэмээлзгэнэтэй төстэй аж. Тус мансууруулах бодисийг шинжээчид өөрсдийн лаборторидоо гарган авч дамлан зардаг байжээ. Энэ нь сэтгэцэд голдуу нөлөөлдөг бөгөөд 3 хоног үйлчилж мансууруулдаг байна. Хэрвээ тус бодисыг олон цагаар хэтрүүлэн хэрэглэх юм бол үхэлд хүргэх ч аюултай байдаг гэнэ.

“Bromo-dragonfly”

3 Герион

Герион нь дэлхий даяар маш их дэлгэрч тархсан. Тиймдээ ч сая сая хүмүүс үүнийг хэтэрсэн тунгаар тариулж, татаж хэрэглэдэг байна. Тус мансууруулах бодисыг өвчин намдаах болон тайвшруулах үйлчилгээтэй гэж үзэн эрүүл мэндийн шинжилгээний хүрээлэнд ашиглаж байжээ. Гэвч сүүлд герион нь донтуулдаг гэдгийг тогтоож,  худалдаалахыг хориглосон байна. Хэдий тийм ч, тус мансууруулах бодисыг гадуур хууль бусаар зарсаар байгаа аж. Үүнийг удаан хугацаанд  хэтрүүлэн хэрэглэснээр багтрах, ухаан балартах, хэвийн бус зан авир гаргах зэрэг шинж тэмдгүүд илэрдэг байна.

Герион

4 Стилнокс

Стилнокс нь маш хүчтэй нойрсуулах үйлчилгээтэй. Тиймээс олон хүмүүс тус мансууруулах бодисыг нойрны эм болгон ашиглаж байна Үүнийг нойр нь хулжсан болон сэтгэцийн өөрчлөлттэй хүмүүс илүүтэй хэрэглэдэг ажээ. 

Стилнокс

5 Этопян Гидроксид

Бид Герионыг донтуулдаг аюулт бодис хэмээсэн бол Этопян Гидроксид нь түүнээс 5000 дахин хүчтэй ба хүнийг өнгөн арьснаас нь эхлэн хөнөөдөг байна. Шинжээчид тус бодисыг зөвхөн асар том биетэй амьтад болох заан, халим зэргийг тайвшруулах зорилгоор ашиглаж болно хэмээн дүгнэжээ. Энэ нь мөн хорны ерөндөг болох тохолдол бий. Хэрэв этопян гидроксидийг уувал шууд  зүрхэнд нөлөөлж амь насыг хөнөөх аюултай.

Этопян Гидроксид

6 Динитробензол

Динитробензолыг жингээ хасахыг хүссэн хүмүүс түлхүү хэрэглэдэг. Учир нь энэ нь биеийн жинг асар хурдан багасгаж тураалд оруулах аюултай. Тус бодисыг хэрэглэсэн үед биеийн дотоод дулаан өсч, хөлс гойжин, зүрхний хэвийн байдал алдагддан тухайн хүнийг үхэлд ч хүргэх эрсдэлтэй байна. Улмаар маш олон хүмүүс түүний үйлчилгээг дийлэлгүй амь насаа алдсан байдаг.

Динитробензол

7 Тунгалаг метилийн спирт

“Breaking Bad” гэх кино нь тунгалаг метилийн спиртийн талаарх мэдээллийг хүмүүст түгээсэн юм. Тус кино нь үүнийг өдөр бүр хэрэглэвэл хий юм харна, галзуурч солиорно, байнга ямар нэг зүйлээс айж түгших зэрэг сөрөг талуудыг нь үзэгчид харуулж сэрэмжлүүлсэн. Түүнчлэн хоолны дуршилыг бууруулан хүнийг харахын аргагүй турааж эцээдэг ажээ.

Тунгалаг метилийн спирт

8 “Bath salts”

Хиймэл катинонс буюу “Bath salts” нь сүүлийн үед эрчээ аваад байгаа билээ. Үүнийг хэдэн зуун төрлийн химийн бодисоос гарган авдаг байна. Тус бодис нь хүнийг догшин хэрцгий болгон хяналтийг нь алдагдуулж, элдэв янзын аюултай зүйлсийг хийлгэдэг байна.

“Bath salts”

9 Чөтгөрийн амьсгал

Тус мансууруулах бодисыг биеэ үнэлэгчид, хар тамхины наймаачид болон гэмт хэрэгтнүүд голдуу хэрэглэдэг. Үүнийг хэрэглэсэн хүмүүс ихэнхидээ биеэ хянаж чадахгүй болдог. Аллага, дээрэм зэрэг аймшигт зүйлсийг үйлддэг бөгөөд дараа нь сэргэж, өөрийн хийсэн зүйлээ мэддэггүй нь харамсалтай. Тунг хэтрүүлэн хэрэглэсэн тохиолдолд амь насанд халтай байна.

Чөтгөрийн амьсгал

10 Крокодил

Крокодил нь ОХУ-д нилээд түгэн дэлгэрсэн юм. Ялангуяа ядуу буурай орны хүмүүс үүнийг түлхүү хэрэглэдэг. Учир нь тус бодис бусад мансууруулах бодисоо бодвол илүү хямд, өртөг багатай аж. Крокодилийг хэрэглэсний дараа биен дээгүүр идээт үрэвсэл гарч, яр шархийг бий болгодог ажээ.

Крокодил

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()