Өнгөрсөн зууны хачирхалтай эмчилгээнүүд

Бидний өнөөгийн шинжлэх ухааны үсрэнгүй хөгжил, нээлтүүд бол өнгөрсөн үеийн маш олон хүүхэд багачууд, ард түмний цус хөлсөөр бүтсэн билээ. Магадгүй тэдний урсгасан халуун цус, амиар бид өнөөдөр хүссэн бүхнээ хийж, тэр ч бүү хэл царай зүсээ танигдахын аргагүй өөрчилж байна. Ингээд та бүхэндээ өнгөрсөн зууны аймшигтай түүхийг өгүүлэх гэрэл зургуудыг хүргэе.

Өнгөрсөн зууны хачирхалтай эмчилгээнүүд

Нүүрний гэмтэлтэй өвчтөнд зориулсан маск

Тахлын үед эмч нар өвчнөөс сэргийлэхийн тулд ийм өмсгөлийг өмсдөг байжээ.

Сүрьеэ өвчний үед уушиг шарах зориулалт бүхий төхөөрөмж, 1937 он

19-р зууны үед бүсгүйчүүд хэтэрхий бариу корсетийг олон цагаар зүүдэг байснаас үүдэн ийнхүү хавирганы яс нь шахагдсан байдаг байв. Түүгээр ч зогсохгүй элэг, уушиг, ходоод нь гэмтэж бяцран, амь насанд нь аюул учрах тохиолдол ч бишгүй байжээ.

Доктор Килмерийн эмэгтэйчүүдийн эм. Найрлагандаа 18 төрлийн эмийн ургамал ашигласан энэхүү бэлдмэл нь тухайн үедээ эмэгтэйчүүдийн өвчнөөс гадна бөөрний өвчнийг анагаахад хэрэглэгддэг байв. Харин 1906 оноос эхлэн мансууруулах бодисны найрлага агуулсан хэмээн хориглогджээ. Одоогоор Америкийн үндэсний түүхийн музейд хадгалагдаж байна. 

Бяцхан жаалуудыг рахит өвчнөөс урьдчилан сэргийлэхийн тулд өвлийн цагт биеийг нь шардаг байжээ. Үүнээс үүдэн маш олон балчир үрс арьсны хүнд өвчлөл тусч байжээ, 1925 он

Хиймэл хөлтэй бүсгүй 1890-1900 он

1800-д оны үеийн модон хиймэл гар

Цус сэлбэх шил, Англи улс, 1978 он

Нуруу, нугасны өвчтэй хүмүүст зориулсан төхөөрөмж, 1878 он

Неврологи (мэдрэлийн систем)-ийн шинжилгээ авч байна. 1884 он

Эртний хиймэл хөл

АНУ-ын иргэний дайны үеийн мэс заслын төхөөрөмжүүд

20-р зууны физик эмчилгээ

Тэргэнцэр, 1925 он

Эх барих зааварчилгааг оюутнуудад заах туршилтын манекан, Итали 1700-1800 он

Эмчилгээний цацраг идэвхит ус

Льюис Сейр эмчийн нурууны муруй засах эмчилгээ

Хамгийн анхны зүрхний аппарат

1800-аад оны үед ашиглагдаж байсан төрөх сандал

1801-1920-оод оны үеийн Хятадын мэс заслын багаж хэрэгслүүд

Эрт үед хэрэглэж байсан хүний анатоми физиологийн загвар

Дэлхийн 1-р дайны үеийн рентген эмчилгээний сувилагчдын өмсгөл, Франц

Хамгийн анхны хөл тайрах хагалгаа, 1855-1860

1900-аад оны анагаахын коллежийн лекц, 1900 он

20-р зууны үеийн сэтгэцийн эмнэлгийн өвчтнүүд нойрсуулах эмийн дараагаар ийнхүү хөнжлөөр ороолгон унтаж байна.

ОХУ-ын эмч Леонид Рогозов (Leonid Rogozov), 1961 онд хамгийн анхны мухар олгой тайрах мэс заслыг өөртөө хийсэн  юм. Тэрээр Антарктидад явж байсан судалгааны багийн гишүүн байсан бөгөөд мухар олгой нь тэсэхийн аргагүй өвдөн, өөрөөс нь өөр эмч тэрхүү аглаг зэлүүд газар байгаагүй тул ямар ч нойрсуулах эм хэрэглэлгүйгээр өөртөө хагалгаа хийхээс өөр аргагүй болжээ. Ингээд тэр багаж хэрэгслээ ариутгаад, халат, малгайгаа өмсөн, бүтэн нэг цаг 45 минутын турш хагалгаагаа хийж, амжилттай дуусган, амь гарсан гэдэг. 

Эдвард Мордрейк (Edward Mordake) хэмээх 19-р зууны Английн язгууртан айлын өв залгамжлагч дагзандаа эмэгтэй хүний нүүртэй байжээ. Тэрхүү нүүр нь хоол идэж, ярьж чаддаггүй байсан боловч инээж, уйлдаг байсан гэнэ. Улмаар Эдвард эмч нараас тэрхүү давхар нүүрийг нь авч өгөхийг хүссэн боловч, түүний амь насанд хэтэрхий аюултай, боломжгүй тул хүсэлтээс нь татгалзжээ. Тэрээр 23 насандаа амиа егүүтгэн нас барсан гэдэг. 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()