Орц:
-8 хүний жороор
-Бууцай – 150 гр
-Шингэн бяслаг – 250 гр
-Үрсэн моцарелла бяслаг – 1 аяга
-Сармис – 1 хумс
-Тахианы цээж мах – 4
-Гурил – 1 аяга
-Өндөг – 3 ширхэг
-Зориулалтын бүрмэл, эсвэл үрж жижиглэсэн талхны үйрмэг байж болно – 2 аяга
-Тос
-Давс, амтлагч
Хийх арга:
Эхлээд хайруулын тавганд оливийн тосоо халаагаад угаасан бууцайгаа хийн, бага зэрэг давсаар амтлаад зөөлөрч, налчийтал нь, ойролцоогоор 2-3 минут шарна. Үүнийгээ тавган дээр гаргаад шингэн бяслаг болон үрсэн моцарелла бяслаг, сармистайгаа холино. Сармисаа маш жижиг хэрчих юмуу үрэх хэрэгтэй шүү. Эдгээрийгээ холимогц майонезаар хольсон мэт харагдана.
Дараа нь тахианы цээж махаа дундуур нь хувааж, голоор нь зүсэж, бууцайгаа хийх зай гаргана. Үүндээ бяслагтай хольсон бууцайгаа хийгээд, амсарыг нь бага зэрэг хавчаад, гуриланд өнхрүүлээрэй.
Дараа нь өндөгөө хагалж холиод давс хийж бэлтгэнэ. Үүн дээ гурилаар бүрсэн тахиагаа дүрж аваад, бүрмэлдээ (нүдсэн талхын үйрмэг ч байж болно) өнхрүүлнэ.
Хайруулын тавагтай тосоо сайтар халаагаад, халсан хойно нь тахиагаа хийж, 2 талаар нь тус бүр 5 минут шарна. Тахиа алтан шаргал өнгөтэй болоод ирмэгц гаргаарай.
Ингээд л бэлэн боллоо. Та сайхан хооллоорой.