1
Матрын ялгадсаар жирэмслэлтийг хянах
Энэ нь маш энгийн. Учир нь эрт үед матрын ялгадсаар жирэмслэлтийг хянаж, түүнээс урьдчилан сэргийлж болно хэмээн үздэг байжээ. Үүний тулд хатсан ялгадсыг үтрээндээ хийж, улмаар тэр нь дотроо хайлан, бүрхүүл үүсгэдэг байна. Бэлгэвчний үүргийг гүйцэтгэж байгаа хэрэг юм.
2
Чийгийн улаан хорхойгоор шарх эмнэх
17-р зууны үеийн ихэс дээдсүүд чийгтэй хөрснөөс ухаж гаргасан шинэхэн чийгийн өтөөр шархаа эмнэдэг байсан гэнэ. Энэ нь ямар учиртай вэ гэхээр чийгийн өт нь маш уян хатан, түүнчлэн биеийнх нь нэг хэсэг тасарсан ч тэр нь эдгэхдээ маш хурдан. Тиймээс ч түүний анагаах чадварыг нь ийнхүү ашиглаж байсан ажээ.
3
Ямааны төмсгөөр бэлгийн чалх сайжруулах
Энэ нь бэлгийн амьдралдаа сэтгэл хангалуун бус хүмүүст зориулсан хачирхалтай эмчилгээний арга байжээ. Хачирхалтай гэхээсээ илүү аймшигтай гэвэл тохиромжтой. Үүнийг хийхдээ ямааны төмсгийг эрэгтэйн бэлэг эрхтний хуйхнагт оёдог байна. Ямар их өвдөлт мэдрэгдэх нь ойлгомжтой шүү дээ. Өвчин намдаагч, наркозгүйгээр мэс ажилбарыг хийдэг байсан тул маш олон залуу эрчүүд үүнээс болж харамсалтайгаар амиа алддаг байжээ.
4
Бүсгүйчүүдийн “вибратор” төхөөрөмж
19-р зууны үед бүсгүйчүүд хий өвчнөө эмчлэхийн тулд тусгай эмчилгээг хийлгэдэг байжээ. Учир нь тухайн үед бүсгүйчүүдийн эрх дээд зэргээр зөрчигддөг, эр нөхөртөө боол мэт зүтгэх ёстой байсантай холбоотой. Улмаар нөхрийнхөө үгээс зөрөх, уурлаж бухимдвал тэднийг номхотгож, давхар стрессийг нь тайлна гэдэг нэрийдлээр цахилгаанд цохиулж тамладаг байжээ.
5
Нас барагсдын чандраар толгойг эмнэх
Мөн л хамгийн аймшигтай байж боломгүй аргуудын нэг бол нас барагсдын чандраар өвчтөний толгойг эмчлэх арга байжээ. Өвчтөнгүүд тэр бүр өөрт нь ямар эмчилгээг хийж байгааг мэддэггүй байсан нь ойлгомжтой. Мэдээж ямар л эмч чамайг нас барагсдын чандраар эмнэсэн гэх вэ дээ. Тухайн үеийн эмчилгээний аргууд маш нууцлаг байсан гэнэ.
6
Гавлын ясыг өрөмдөх
Та бүхэн хүний биед шингэсэн муу сүнсийг зайлуулж байгаа талаар киноноос үзэж байсан байх. Эрт үед сүнс, ад зэтгэр зэргүүд нь ард иргэдийн хувьд мөн л маш том асуудал байж. Хүнд жинхэнээсээ ад зэтгэр шингэсэндээ бус ердөө л ааш аяг хувирах, өөрсдийн утгагүй сүсэг бишрэлээсээ болж маш олон залуу охидын гавлын ясыг цилиндр хөрөөгөөр хөрөөдөж, нүхлэдэг байв. Учир нь ингэснээр тэдний толгойд шингэсэн муу сүнснүүд тэрхүү нүхээр дайжин зугтана хэмээн итгэдэг байсантай холбоотой.
7
Цус ханах эмчилгээ
Эртний Европ, Египетийн орнуудад өвчтөнөө эмнэхдээ юун түрүүнд судсыг нь ханаж, цус гаргадаг байжээ. Учир нь ингэснээр тухайн хүний муу цус нь урсаж, бие нь эдгэрдэг хэмээн боддог байсан гэнэ. Яахав мэдээж ингэх нь цусыг цэвэршүүлж эрүүл мэндэд сайнаар нөлөөлдөг байсныг үгүйсгэхгүй. Гэвч ийнхүү цусаа өгснийхөө дараа шингэн сайн ууж, эргээд түүнийгээ хэр нөхдөг байсан нь эргэлзээтэй.
8
Цагаан мах эргэх өвчнийг анагаах
Анагаана гэхээсээ илүү айхтар шийтгэлтэй л эн тэнцэх юм. Учир нь ямар нэгэн шалтгаанаас үүдэлтэй цагаан мах эргэх өвчнийг эмнэхдээ улайссан төмрөөр анусны нүхийг түлдэг байжээ. Ийнхүү түлүүлсэн өвчтөнгүүд амиа алдах тохиолдлууд ч байсан гэнэ.
9
Герионоор ханиалга намдаах
Герион хэмээх бодис нь кока кола, хар тамхины найрладаг ордог юм. Харин эрт үед ийнхүү герионоор хүмүүсийн ханиадыг эмнэдэг байж. Үүний дүнд тухайн өвчтөн тэрхүү бодистой үргэлж хамааралтай болж, тун хэтэрвээс амь насанд аюул учирдаг байж.
10
Тархины өвчнийг эмчлэх
Маш олон хүмүүс энэхүү эмчилгээний хохирогч болсон гэхэд болно. Учир нь тэд бага насны хүүхдүүдийн ой тогтоолт, тэрчлэн мартамхай өвчнийг эмчлэх нэрийдлээр тархинд нь хагалгаа хийж, улмаар олон хүмүүс хэзээ ч эдгэхгүй сэтгэцийн өвчлөлтэй болсон байдаг.