Хот-догийг хийх тогтсон жор, найрлага, арга хэзээ ч байгаагүй гэж хэлж болно. Улс орон бүр өөрсдийн уламжлалт хоолны амтыг шингээж, орц найрлагыг нь баяжуулан хийдэг.
Харин хот-догийн хамгийн олон янз хувилбарыг Америк, тэр дундаа их хөлийн Нью-Йорк хотоос л амталж болно.
Хамгийн анх 1910-аад оны үеэс эхлэн Нью-Йоркын Төв цэцэрлэгт хүрээлэнгийн ойролцоох гудамжинд хот-догийн мухлагууд нээгдэж эхэлсэн байна. Тухайн үедээ нэг хот-дог 3 цент байжээ.
Цаг хугацаа өнгөрөх тусам хот-догийг хүмүүс худалдаж авах нь ихсэж, орц нь ч гэсэн баяжсаар л байв. Үндсэн орц болох зайдас, талхан дээр үхрийн мах, гич, янз бүрийн амтлагч соуснууд, улаан лооль, өргөст хэмх, тэр ч бүү хэл кимчи хүртэл нэмэгдсэн байна.
Зураг дээр Нью-Йорк хотын захирагчаар гурван ч удаа сонгогдсон Роберт Вагнер (Robert Wagner) хот-дог худалдан авч байна. Энэ үеэр тэр хоёр дахиа сонгогдоод байсан юм. 1957 оны 10-р сар.
Харин доорх зураг дээр Нью-Йорк хотын 108 дахь захирагч Майкл Блүүмберг (Michael Bloomberg), болон 105 дахь захирагч Эд Коч (Ed Koch) нар сонгуулийн өмнөхөн үдийн цайгаа ууж буй байдал.
Нью-Йоркын хамгийн алдартай хот-догийн газар – “Gray’s Papaya” анх 1973 онд нээгджээ.
Хот-догийг гахайн махан зайдсаар хийвэл илүү амттай байдаг аж.
Хот-дог бол гамбургер, чизбургер, пиццанаас илүүтэй Америкчуудын хэрэглэдэг гудамжны түргэн хоол юм.
Хот-догны зайдсыг илүү амттай болгохын тулд цуу, лимонтой усанд дэвтээж шарах ажээ.