Хятад эрийн үйлдэл олны дургүйцлийг хүргэв

2016-02-29, 11:00
20,005

“Могой залуу” хочит Хятадын нэгэн баян эр саяхан өөрийн хийсэн болчимгүй үйлдлээсээ болж олон хүний зэвүүцлэ дургүйцлийг зэрэг хүргэжээ. Лю Зичэнь бол чамгүй их хөрөнгөтэй, бас их зантай, бүдүүлэг нэгэн гэдгээрээ олонд танигдсан залуу юм.

Хятад эрийн үйлдэл олны дургүйцлийг хүргэв

Тэрээр саяхан буюу 2-р сарын 24-ний өдөр Сингапур улсад ирснээ шууд л “Ямар ч анги давхраа байхгүй, ядуувтар газар юм аа” гэж бичиж, Сингапур иргэдийн дургүйг хүргээд амжиж.

Түүний энэ үйлдэл анх удаагийнх нь биш. Өмнө нь ч гэсэн Сингапурчуудыг эх хэлгүй, золбин хүмүүс хэмээн элдвээр доромжилж “Ахиж энд ирээд үзээрэй” гэсэн хатуухан сануулгыг нутгийн иргэдээс авч байжээ. Үүний хариуд тэрбээр “Би Англиар олигтой ярьж чадахгүй л дээ. Гэхдээ л та нараас арай дээд зиндааных гэдгээ мэдэрлээ” хэмээн бичсэн гэдэг.

Лю өөрийн цахим хуудсаараа дамжуулан өөрийн баян тансаг амьдралыг харуулж, нүцгэн зургаа хүртэл хийдэг аж. Хүмүүс түүний этгээд төрх, эмэгтэйлэг бие галбир зэргийг мэс засал хэмээн ихээхэн андуурдаг гэнэ шүү.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()