1
Интернэт худалдаа хийхдээ анхаар!
Юуны түрүүнд худалдаа хийх гэж буй тухайн сайтынхаа үнэлгээ, улс орон, хэр их бараа таваартай байгааг нягтал. Зарим сайтууд зөвхөн их хандалттай, олон зарагдсан бараага л ил харуулдаг тул үүнийг ч бас бодолцох хэрэгтэй.
2
Өөр зураг харуулах боломжтой эсэхийг асуух
Интернэтээс татаж авсан зургийг танд үзүүлж байж магадлалтай тул, өөр зураг байгаа эсэх, эсвэл ард талаас нь зургийг нь авч явуулахыг хүсэх хэрэгтэй. Хэрвээ тухайн сайт эсвэл хувь хүн өөр зураг явуулах боломжгүй гэвэл өөр газраас хайсан нь дээр гэж зөвлөе. Нэгэнт захиалчихсан хойно хуурамч гутал авч байснаас энэ нь дээр.
3
Оригинал "Nike" цөөхөн размертай байдаг
Жинхэнэ үйлдвэрээсээ ирсэн оригинал "Nike"-ууд бол эрэгтэй размер (Америк хэмжээгээр) 9, 10, 11 харин эмэгтэй размер 7, хүүхдийн размер 3.5 гэж байдаг.
4
Оригинал "Nike" барагтаа л бол хямдардаггүй
Хэрвээ эх сайтаасаа үнэ нь хэтэрхий хямд байвал хуурамч байх магадлал өндөртэй. Түүнчлэн тээвэрлэлтийн хугацааг бас анхаар. 7-14 хоногийн дотор ирвэл Хятадаас ирсэн байж болох юм. Онлайн худалдаа хийхээр шийдсэн бол "Nike" брэндийн албан ёсны худалдааны сайтаас нь захиалаарай.
5
Сайтар нягтлах
Нэгэнт бараагаа хүлээж авсан тохиолдолд эх сайт руу нь ороод дахин нягталж үзээрэй. Улны өнгө, размер бичсэн наалт, логоны өнгө зэргийг нягтлах хэрэгтэй.
6
Савлагаа
Оригинал "Nike" пүүз үйлдвэрээс ирэхдээ шинэ хайрцагтай, лацтай ирдэг. Харин дууриамал пүүзнүүд өөр гуталны хайрцагт, эсвэл гялгар уутанд ирдэг.
7
Өнгийг нь хар
Хэрвээ та өмнө нь "Nike"-ийн пүүз авч байсан бол түүнтэйгээ харьцуулаад нэг үзэхэд гэмгүй. Түүнчлэн оригинал пүүз ерөнхийдөө сааралдуу, бүрсгэр өнгөтэй байдаг. Бас үдээс нь гүйцэд, жигд, цэвэрхэн үдэгдсэн байдаг.
8
Шошгыг хар
Шошгон дээрх дугаар, хайрцагныхаа дугаартай таарч байх ёстой. Түүнчлэн пүүзний хэлэн дээрх шошгон дээр үйлдвэрлэсэн он сар бий. Эх сайт дээрээ 2008 онд үйлдвэрлэсэн байлаа гэж бодоход хуурамч пүүзний хэлэн дээрх огноо 2010 гэж бичсэн байх жишээтэй.
9
Таарч байгаа эсэх
Жинхэнэ пүүзийг өмсөж үзэхэд хөлд яв цав таарсан, эвтэйхэн байдаг. Харин дууриамал пүүз бол илүү нарийхан, бас байгаа размераасаа хагас хэмжээгээр жижигхэн байдаг байна. Гадуур дэлгүүрүүдээр зарагдаж байгаа пүүзнүүдийг өмсөж байхад ч гэсэн үүнийг мэдээд авчихад гэмгүй.