Охин паркаас алмаз олжээ

Оклахома-Сити хотын 14 настай охин гэр бүлээрээ Арканзасын улсын паркаар явж байгаад 3.85 каратын алмаз олжээ. Охиныг Тана Клаймер гэдэг бөгөөд АНУ-д олон нийтэд нээлттэй байдаг алмаз олборлодог газар болох паркаас шар эрдэнэ олсон энэ юм. “Паркт очоод ойролцоогоор хоёр цаг орчмын дараа газар нэг юм гялалзахыг ажсан"- гэж охин орон нутгийн мэдээлэлийн хэрэгслэлд өгүүлсэн байна.
Охин паркаас алмаз олжээ
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

"Би эхлээд цаасны тасархай эсвэл тугалган цаас гэж бодсон. Гэвч түүнд хүрээд чулуу байна гэж бодоод цааш гэрийнхнийхээ араас гүйх гэтэл хэн нэг нь яаралгүй доош сайн хар гэж хэлэхийг сонсоод, хэлснээр нь гүйцэтгэснээр би алмаазыг олсон.”-гэж Тана хэлсэн байна. Охин алмаазаа “Бурханы олдвор” хэмээн нэрлэсэн байна. “Би маш их догдолсон. Үүгээрээ бөгжний шигтгээ хийнэ эсвэл эхлээд коллежийнхэндээ үзүүлнэ гэж Тана надад хэлсэн" -хэмээн паркийн даргын туслах Билл Хендерсон ярьсан байна. Энэ жил хүчтэй бороо их орсоны улмаас тэр үү, газрын гадаргуу дээр алмааз ил гарч, улмаар алмааз их олдож байгаа ажээ.

www.caak.mn

Энэ газраас 75,000 гаруй алмааз олдсон бөгөөд 1906 онд Жон Худдлестон гэгч хүн анхны алмаазыг олсон хэмээн тэмдэглэгджээ. Бас энэ газраас АНУ-ын хамгийн том алмааз олдсон байна. Энэ явдал 1924 онд болсон бөгөөд уг алмааз 40,23 карат жинтэй байжээ.

Охины олсон алмааз.

www.caak.mn

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()