Ким Кардашьяний шуугиан тарьсан хэрүүлүүд

Өнөө л нэг Кардашьяаны гэр бүлийн талаар сонссон хүний чихийг дэлдийлгэж, нүдийг бүлтийлгэм явдлуудыг бэлтгэн хүргэж байна. Гандан буурахгүй гал цогтой гэр бүл гэж магадгүй тэднийг л хэлдэг байх даа. Тэд үргэлж л санаатай санаандгүй ямар нэгэн байдлаар хэрэг төвөг гаргаж, дуулиан шуугиан дэгдээдэг. Ингээд та бүхэндээ алдарт Кардашьяны гэр бүлийн шуугиан тарьсан хэрүүлүүдийг танилцуулж байна.

Ким Кардашьяний шуугиан тарьсан хэрүүлүүд

1 Ким болон эгч нарынх нь “Бентли” машины хэрүүл

Алдарт Ким Кардашьян 220 мянган долларын өртөг бүхий “Bentley Continental GTC” хэмээх төмөр хүлгийг унадаг. Энэхүү хэрүүл яагаад үүсэх болсон шалтгаан нь ердөө л Кимийн эгч нар шоудахаар явахдаа  түүний машиныг нууцаар унаж яваад мөргөлдүүлсэнд оршино. Олон эмэгтэйчүүдтэй айл хэзээд галын шугаман дээр байдаг хойнодоо... Улмаар Хлое, Кортни хоёр дүүгээсээ нууцаар машиныг нь засварт өгсөн боловч, тэр нь илэрч тэд хэсэгтээ л тангараг тасарсан гэхэд болно.

Ким болон эгч нарынх нь “Бентли” машины хэрүүл

2 Секс бичлэг

Ким хуучин найз залуу буюу дуулиант секс бичлэгийн хамтрагч Рэй Житэй (Ray-J) хэсэгхэн хугацааг үнэхээр дуулиан шуугиантай өнгөрүүлж байсан. Учир нь тухайн үедээ л ид оргил үедээ явж байсан тэдний “Keeping Up with the Kardashians” реалити шоуны үеэр нэгэн сурамгай хакер Кимийн секс бичлэгийг цацаж хэсэгтээ л түүний чихийг халууцуулаад амжсан. Гэвч зарим хүмүүс түүнийг хүмүүсийн анхаарлыг татахын тулд албаар бичлэгээ цацсан ч гэж амаа урцгаах нь холгүй шуугидаг. Ямартай ч тэрээр сурамгай гэгч нь тэрхүү бичлэгээ цахим ертөнцөөс устгуулсан юм.

Секс бичлэг

3 Алдар нэрийн төлөөх тэмцэл

Ким болон түүний дүү Хлое нар нэгэн цагт үерхэж байсан найз залуучууд болох Жонатан Чебан (Jonathan Cheban), Малика Хакком (Malika Haqq) нартай биллиард тоглохоор явцгаасан гэнэ. Эмэгтэйчүүд л болсон хойно сайн муу тоглож байна гээд л, найз залуучууд нь хий дэвэргэж эгч дүүс муудалцаад амжсан гэдэг шүү. Тухайн үед мэдээж Ким эгчээсээ хавь илүү нэр хүндтэй байсныг ч бас дурьдах нь зүйтэй.

Алдар нэрийн төлөөх тэмцэл

4 Кимийн богино гэрлэлт

Ким Кардашьян, сагсан бөмбөгийн тамирчин Крис Хамфрис (Kris Humphries) нар 2011 онд дуулиантайгаар зууны шилдэг хуримыг хийсэн. Харамсалтай нь тэдний гэрлэлт ердөө 72 цаг л үргэлжилсэн юм. Хүмүүс тэднийг олны анхаарлыг татахын тулд урьдаас төлөвлөж байж хуримаа хийсэн хэмээн жиг жуг ярилцдаг. Магадгүй түүнийг өдгөө алдар хүндэд хүрэхэд нь энэ явдал түлхэц болсон гэхэд хилсдэхгүй.

Кимийн богино гэрлэлт

5 Кайли Женнерийн найз залууг тойрсон хэрүүл

Кардашьяаны гэр бүлийн хамгийн бяцхан хэрнээ дуулианы эзэн бол Кайли Женнер юм. Учир нь хүмүүс түүнийг дөнгөж 17 настай байхдаа өөрөөсөө 9 насаар ах реппер Тyga-тай болзож эхэлсэнд дурамжхан байсан билээ. Нэгэнт хоёр биедээ болоод үерхэж байгааг бодоход тэд зүгээр ч нэг алдрын төлөө үерхээгүй бололтой шүү. Ямартай ч тэднийг яагаад заавал өнгөт арьстай залуустай холбогдоод байгаа нь үнэхээр хачирхалтай юм. Урьдаас тохирчихсон юм шиг бүр бүгд шүү.

Кайли Женнерийн найз залууг тойрсон хэрүүл

6 Амбер Роүз VS Ким Кардашьяан

Таны санаж байгаачлан модель Амбер Роүз (Amber Rose), Кимийн нөхөр Канье Вэст (Kanye West )-тай үерхдэг байсан. Түүнчлэн Каньег Кимтэй болзож эхлэхэд Амбер өөрсдийн хуучны романтик зургуудыг цахим ертөнцөд дэлгэж, ёстой л Кимийн дургүйцлийг дээд цэгт нь хүргэсэн гэхэд болно. Бүсгүйчүүд энэ мэт залуугийнхаа төлөө цахим ертөнцөөр нэг нэгнээ доош нь хийсэн зүйлсийг бичиж, битүүхэн өрсөлдөж байсан гэдэг.

Амбер Роүз VS Ким Кардашьяан

7 Кимийн нөхөртөө уурлах болсон шалтгаан юу байв?

Ким хоёр дахь хүүхдээ төрүүлээд удаагүй байхдаа нөхрийнхөө утас, компьютерээс хуучин найз бүсгүй Амбертай хамт авахуулсан зургуудаа устгалгүй хадгалж байсан, түүгээр ч зогсохгүй бараг альбом дүүргэх хэмжээний зураг байсанд ихэд уурлаж, дотроо гомдож байсан гэдэг. Тэр мэдээж шүү дээ. Хоёр дахь хүүхдээ төрүүлээд удаагүй байхад нь ийм зүйл болохоор ямар ч эмэгтэй уурлалгүй яахав.

Кимийн нөхөртөө уурлах болсон шалтгаан юу байв?

8 Кайтлин Женнер

Крис болон Брюс Женнер (Одоо бол Кайтлин Женнер) хоёр 1991 онд анх нэг гэрт оржээ. Зарим эх сурвалжууд Брюсийг хүйсээ солиулахад Крис ч мөн дам нөлөөлсөн хэмээн ярьдаг. Ким  ч гэсэн аавыгаа хүйсээ солиулахад зүгээр хараад суусангүй, "Та үнэхээр тэнэг шийдвэр гаргах гэж байна. Энэ шийдвэрээ биелүүлэх л юм бол үүрд холбоо тасарна шүү" гэсэн гэдэг. Гэхдээ тэд одоо хүртэл холбоотой төдийгүй, яг л сайн найзууд шиг байдаг аж.

Кайтлин Женнер

9 Кайли Женнерийн гоо сайхны мэс засал

Өдгөө эгч нараасаа дутахгүй алдартай болсон Кайли Женнер өнөөгийн энэ төрхөндөө хүрэхийн тулд гоо сайхны мэс засалд орсон. Түүний өмнөх төрхийг харах юм бол эгч нарыгаа бодоход нээрэн л бас арай л "гомдмоор" царайтай байсан. Харин мэс заслын дараа тэрээр дахин төрсөн гэхэд болно. Эгч Кендал Женнертэйгээ хамтран өөрсдийн нэрийн бүтээгдэхүүнийг гарган, бизнест хүчээ сориод байгаа билээ.

Кайли Женнерийн гоо сайхны мэс засал

10 Ээж охин хоёрын маргаан

Хлое Кардашьяаны хуучин нөхөр сагсан бөмбөгийн тамирчин Ламар Одом нар нэгэн хайрын романс үүсгэж байсан. Гэвч тэд удалгүй бие биенээсээ холдоцгоож, Ламар харин сайхан бүсгүйчүүдтэй наргиж яваад Невадагийн эмсийн хүрээлэнд ухаангүй байдалтай олдсон юм. Эмнэлэгт хүргэгдэхэд нь Хлое түүнийг сахиж, халамжилж байсан гэдэг. Эгч нар нь бүгд түүнийг эсэргүүцэж байсан ч зөвхөн ээж нь л Хлое-ийн талд байсан юм. Үүнээс болж Ким ээжтэйгээ нэгэн шоуныхаа үеэр айхавтар муудалцсан гэдэг шүү.

Ээж охин хоёрын маргаан

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()