1
Биеийн лосьоны оронд биеийн тосыг түлхүү хэрэглэх
Чийгшүүлэх үйлчилгээтэй лосьон нь цайруулах бодис давхар агуулсан байдаг ч 2 цагийн зайтай түрхэхгүй л бол тэр бүрийд үр дүнгээ өгөхгүй. Тэгэхээр жаахан ярвигтай байгаа биз? Харин чийгшүүлэх үйлчилгээтэй, хуурай, болон хэт хуурай арьсанд зориулсан биеийн тос нь түргэн хугацаанд биш ч гэсэн үр дүнгээ маш сайн өгч, тохойны арьсыг зөөлрүүлдэг юм. Тиймээс усанд орох болгондоо тохой хэсэгтээ бага зэрэг зузаан түрхэж, иллэг хийн шингээж өгөх хэрэгтэй.
2
Хуурайшуулдаг саван, халуун шүршүүрээс зайлсхий
Халуун ваннтай ус, шүршүүр нь сайхан амралт болдог ч гэлээ арьсны төрөлхийн тос чийгийн тэнцвэрийг алдагдуулж байдаг. Түүнчлэн бид ихэнхдээ л бактерийн эсрэг, хуурайшуулах саван хэрэглэдэг учир арьсны чийг ч бас алдагддаг. Тиймээс усанд орсны дараа чийг, тослогоо нөхөхийн тулд гүн чийгшүүлэгчтэй тос түрхэж байгаарай. Мөн халуун биш бүлээн усанд орж байх хэрэгтэй.
3
Тосоо зөв сонгох
Хэрвээ таны биеийн тос хангалттай чийгшил өгч, хатуу арьсыг зөөлрүүлж чадахгүй байгаа мэт санагдвал “Neutrogena” брэндийн бүтээгдэхүүнийг хэрэглэхийг санал болгож байна. эндэхийн биеийн тоснууд хүн бүхний арьсны төрөлд тохирсон олон төрлийн сонголттой байдгаас гадна арьсны эмч нарын туршилтаар батлагдаж, өндөр үнэлгээ авсан байдаг.
4
Тохойгоо битгий мааж
Хүний тохой зузаан арьстай, хэр барагтаа өвчин мэдэрдэггүй ч гэлээ загатнаж улайсан үед битгий маажиж оролдоорой. Түүний оронд тос түрхэж иллэг хий. Эсвэл бага зэрэг гуужуулж, загатнаагаа гаргасан ч болно. Хэрвээ маажих юм бол улам хуурайшин, арьс нь хууларч, үзэмж гэж “авах юмгүй” болно шүү.
5
Долоо хоногт ядаж нэг удаа гуужуул
Нүүрний арьсийг долоо хоногт дунджаар 2 удаа зөөлхөн гуужуулах шаардлагатай байдаг бол харлаж, сайртсан тохойг ядаж нэг удаа бие угаагч, үрэгчээр үрэн угааж, гуужуулж байгаарай. Ингэснээр цусны эргэлт сайжрах давхар давуу талтай.
6
Ус уу
Хуурайшиж байна гэдэг нь ус, чийг дутагдаж байгаагийн л илрэл. Тиймээс боломжтой л бол ус уу, бас гэртээ агаар чийгшүүлэгч авч тавиарай. Мэдээж ганцхан шөний дотор үр дүнгээ өгнө гэж бүү найд. Арьсандаа тогтмол чийгшил өгч чадвал хуурайшилт, холцруу, сайртах зэрэг нь мэдэгдэхүйц багасдаг юм.