Сахарын цөлийн эмэгтэйчүүдийн нууцлаг амьдрал

Олон зууны жилийн турш "Tуарег" омгийнхон Сахарын цөл рүү нүүдэллэх болжээ. Заримдаа омгийн ахлагч нь хараагүй байдаг ч тэд өөрсдийн мэдрэх чадвараа ашиглаж элсэн цөлөөр аюулгүй явах замыг төвөггүйхэн олдог гэнэ. Ингээд Сахарын цөлийн эмэгтэйчүүд хэрхэн амьдардаг болохыг хамтдаа сонирхоцгооё.
Сахарын цөлийн эмэгтэйчүүдийн нууцлаг амьдрал
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа


Тэд Сахарын алдарт хатан хаан Тин Хинаныг "Туарег" гаралтай гэж үздэг байна. 



"Туарег" эмэгтэйчүүд нь гэр орон болон мал аж ахуйн асуудлаа шийддэг хүндэтгэлтэй хүмүүс бөгөөд нөхрөөсөө гадна хэд хэдэн эрэгтэйтэй дотно холбоотой байж болдог гэнэ. Мөн гэрлэлтээ цуцлуулах тохиолдолд бүх эд хөрөнгөө авч үлддэг байна.



Гэр бүл салсны дараа хүүхдүүд нь ээжтэйгээ үлддэг бөгөөд том хөвгүүд нь ээжтэйгээ нэг өрөөнд хооллож болдоггүй ажээ.



Эрчүүд нь хажуугийн хаалгаар майхан руу ордог бөгөөд хэрвээ эмэгтэй нь өөр хүнтэй уулзахыг хүсвэл тэдний тааллаар болдог аж.



"Таурег" омгийнхны хувьд гэрлэлт нь ихэнхидээ салалтаар төгсдөг. Салах санааг ихэнхидээ эхнэр нь гаргасан байдаг гэнэ.



Гэр бүл салах үед эрчүүд өөрт ноогдсон эд хөрөнгөө өөрийн хүүдээ бус харин эгчийнхээ хүүд үлдээдэг ажээ. Учир нь эгчийн хүүхэд л гэр бүлийн удмыг хадгалах геньтэй гэж үздэг байна.



Хамгийн хачирхалтай нь энэ омгийн эрчүүд дотно харилцаагүй эмэгтэйтэй хамт хооллохыг хориглодог ажээ. 



Хэдийгээр "Tуарег" омгийнхон лалын шашин шүтэх болсон ч энэ уламжлал нь одоог хүртэл хадгалагдсаар байгаа гэнэ.



























Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()