1
Тиркогоо сунахаас ийнхүү сэргийлээрэй
Бид бүхний өдөр тутамдаа өмсөж хэвшсэн нимгэн зузаан материалтай шилэн тирконууд, нэг л өмсөхөд өвдөг гаран сунаж, түүнчлэн нимгэн тирконууд нь амархан урагдахыг нь яана. Тэр бүр дахин шинээр худалдаж аваад байх хэцүү, аргаа барахдаа л урсных нь дараа хумсны лак түрхдэг шүү дээ. Тэгвэл цаашид иймэрхүү зүйлд санаагаа чилээх хэрэггүй боллоо. Хэрвээ танай гэрт үс бэхжүүлэх цацлага байдаг бол түүнийгээ шилэн тиркогоо өмсөхөөс өмнө жигд цацаж өгөөрэй. Улмаар бүрэн хатсаны дараа өмсөхөд жирийн үеийнхээс илүү бат бэх болсон байхыг анхаарна.
2
Нэгэнт сунаж өвдөг гарсан бол???
Хэрвээ таны тирко нэгэнт сунаж, өвдөг гарсан бол эргээд хэвийн байдалд нь оруулахын тулд тиркогоо аль болох хүйтэн усанд угаах хэрэгтэй. Түүний дараа сунгаж мушгилгүй, сайтар базаж аваад уутанд хийж хөлдөөгчид хийж хонуулаарай. Ингээд маргааш нь гаргаж, сэнсээр хөнгөхөн үлээлгэж хатаагаад өмсөхөд, эргээд хэвэндээ орсон байх болно. Өмсөхөөсөө өмнө бэхжүүлэгч лак цацчихвал дахин хэлбэрээ алдахгүй.
3
Бөөсөрсөн хувцсаа ингэж цэвэрлээрэй.
Хөлийн эвэр үрэх зориулалт бүхий зүлгүүр байхад л дахиж бөөсөрсөн хувцастай тэмцэх шаардлагагүй боллоо. Заавалчгүй зориулалтын бөөс түүгч чулуу, машин хэрэггүй гэсэн үг юм. Хамгийн гол нь хувцсаа түүгээр ширүүн зүлгэвэл цоорох аюултайг санаарай.
4
Хувцсан дээр наалдсан үсийг хялбархан цэвэрлэх арга
Амьтан тэжээдэг айлууд хувцсан дээрээ наалдсан үсний асуудалтай байдаг шүү дээ. Цэвэрлээд байхад ундраад байдаг тэр их үсийг яалтай. Тэгвэл кремний порлоноор хувцсанд наалдсан үсийг хялбархан цэвэрлэж болох нь ээ.
5
Бие загатнуулдаг ширүүн материалтай хувцсыг зөөлрүүлэх нь
Хүн бүрт л загвар нь үнэхээр таалагддаг хэрнээ өмсөхөөр бие хатгаж, загатнуулаад байдаг хувцас байдаг шүү дээ. Нэг удаа сонирхоод авчихдаг, өмсөх ч хэцүү, байх ч хэцүү. Тэгвэл бидний мэдээлэлд анхаарлаа хандуулаарай. Юун түрүүнд савантай хүйтэн усанд 2 амны халбага цагаан цуу хийж цамцаа хийгээд 15 минут орчимтой байлгах хэрэгтэй. Дараа нь үсний ангижруулагчтай усанд хийж хагас цаг хиртэй байлгаад цэвэр усаар зайлж, хатаах хэрэгтэй. Ингээд өмсөхөд таны цамц дахин хатгахаа болино.
6
Сунасан цамцыг хэлбэржүүлэх арга
Ялангуяа ноолууран хувцсыг арчилахад үнэхээр төвөгтэй байдаг шүү дээ. Мушгиж болохгүй л гэнэ, гараар угаах ёстой гээд л... Хэрвээ таны цамц сунаж хэлбэрээ алдсан бол цамцаа эвхээд, гялгар уутанд хийж хөлдөөгчинд нэг шөнө байлгаарай. Ингэсний дараа таны хувцас санаанд оромгүй өөрчлөгдсөн байх болно.
7
Цамцаа өлгүүрт ингэж өлгөөрэй
Бид цамцыг ихэвчлэн өлгүүрийн моронд нь углаж өлгөдөг. Харин зурагт зааварласны дагуу цамцаа ийнхүү өлгөвөл зай талбай бага эзлэн, эргүүлээд авахад ч үнэхээр хялбар байх болно.
8
Үс цахилгаанжаад байвал
Үсээ сэнсдэх, индүүдсэний дараа үс ихээр цахилгаанжаад байдаг шүү дээ. Усаар норгоод эргээд л цахилгаанжаад эхэлнэ. Тэгвэл "dryer sheet" буюу нэг төрлийн хатаагч цаасыг ашиглан, зурагт зааварласны дагуу хийж, цахилгаанжихийг нь зогсоогоорой.
9
Элгэн хүрэм цэвэрлэх
Элгэн материалтай хувцсыг цэвэрлэхэд үнэхээр төвөгтэй байдаг. Тиймдээ ч тийм материалтай хувцаснаас хүмүүс тэр бүр татгалзаад өмсдөггүй шүү дээ. Тэгвэл ердөө шүдний сойзны тусламжтай ийнхүү асуудлаа зохицуулж чадах нь ээ.
10
Гутлаа арчлах нь
Гутал өмсөхөд гардаг хэд хэдэн асуудлыг хэрхэн даван туулах, шийдэх аргуудаас хшргэж байна. Юун түрүүнд хэрвээ та элгэн гутал өмсдөг бол, зориулалтын цэвэрлэгчгүй тохиолдолд талхны захаар үрээд үзээрэй. Үнэхээр сайн өнгө орох болно.
Мөн гутлыг буруу тавьснаас үүдэн хоншоор хэсгээрээ нугаларч, хэлбэрээ алддаг. Тиймээс гутлаа тавихдаа өсгийг нь нам дор газар байршуулан тавих нь зүйтэй.
11
Гутал тань хичнээн арчиж тосолсон ч өнгө муутай, үрчлээс хэсгээрээ цайрч онцгүй харагдуулж байгаа бол цагаан цууг амны цаасанд шингээж тухайн хэсгээ арчиж өгөөрэй.
12
Хэрвээ гутланд тань эвгүй үнэр шингэж, таагүй байдал үүсгэж байгаа бол бага зэрэг хүнсний содаг цацаж, цайны идээ хийж хонуулаарай. Түүнчлэн цагаан цуугаар дотор талыг нь арчиж, эвгүй үнэхээр салж болно.