Олныг алмайруулсан Болгар хосууд

Гоо сайхан, хувцас загвар хөгжсөн өнөө үед бусдад сайхан харагдах нь тийм ч хэцүү зүйлсийн нэг байхаа больжээ. Хүссэн үедээ гоо сайханд орж, хүсвэл биеийнхээ сэтгэл дундуур хэсгийг пластик мэс заслаар засуулах гэх мэт сайхан харагдах аргууд нарийсчээ. Тэгвэл та бүхэндээ өөрсдийн натурал дүр төрхөөрөө олныг алмайруулаад байгаа Болгар хосуудыг танилцуулж байна.

Олныг алмайруулсан Болгар хосууд

Aязan Алиев (Aydzhan Aliyev), Илиан Илиев (Ilian Iliev) хэмээх Болгор хосуудыг хүмүүс хүүхэд багачуудын тоглох дуртай “барби” хүүхэлдэйтэй адилтгаж, үнэхээр үзэсгэлэнтэй дүр төрхийг нь шагшиж байна. Учир нь хосууд зүгээр ч нэг сайхан төрхтэй биш юм. Тэд огтхон ч мэс засалд орж байгаагүй бөгөөд зөвхөн нүүр будалт,үс засалт, хувцаслалт зэргүүдийн тусламжтай өнөөгийн дүр төрхийг олж авчээ.

Aязan Алиев (Aydzhan Aliyev) хэмээх бүсгүй өдгөө 20 настай ажээ. Тэрээр Турк улсад төрсөн боловч, Болгарт амьдардаг байна. Таны харж байгаачлан тэрээр үнэхээр л барби хүүхэлдэйтэй адилхан байгаа биз?

Хүмүүс түүнийг мэс засалд орсон хэмээн жиг жуг хийж байсан ч , тэрээр өөрийн паспортныхоо зургыг хүмүүст дэлгэсэн байна.

Илиан Илиев (Ilian Iliev)-ын хувьд тэрээр 2013 онд Японы сэтгүүлийн нүүрийг чимж байжээ.

Тэрээр мөн л ямар нэг хагаалгаанд орж байгаагүй бөгөөд зарим тохиолдолд зургандаа багахан “потошоп” програмыг ашигладаг гэнэ. 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()