Хамгийн бохир алдартнууд

Түүхэнд бичигдсэн эдгээр 7 эрчүүд үнэхээр бохир байсан гэнэ. Тодруулбал тэд оймсоо төдийлөн сольдоггүй байсан бөгөөд тэр нь маш бохир дээр нь үнэр танар гэж тамтаггүй болохыг эх сурвалжууд дээр тэмдэглэн үлдээсэн аж. Мэдээж хэн л иймэрхүү зүйлийг олонд дэлгээд байв гэж. Ямартай ч та бүхэндээ сонирхуулах үүднээс түүхэнд тод томруунаар бичигдэн үлдсэн хамгийн алдартай, бохир эрчүүдийг танилцуулж байна. 

Хамгийн бохир алдартнууд
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа


1. Людвиг ван Бетховен (Ludwig van Beethoven)
Дэлхийн суут хөгжмийн зохиолч Людвиг ван Бетховенийг бид бүхэн түүнийг алдарт симфониудаар нь мэдэх билээ. Суут зохиолч маань усанд орох тун дургүй нэгэн байсан гэнэ шүү. Учир нь тэрээр усанд хар тугалга байгаа, усанд гараа дүрэх мөчид хордоно хэмээн боддог байсантай холбоотой. Ямар сайндаа л түүний найзууд нь унтаж байхад нь орж ирээд хувцсыг нь угаачихаад гардаг байсан байхав дээ.



2. Мао Зэдун (Mao Zedong)
Хятадын хувьсгалч, онолч, сэтгэгч, марксизм-ленинизмын сургаалтан, БНХАУ-ыг үндэслэн байгуулагч Мао Зэдун тэр бүр усанд орж, шүдээ угаадаггүй байжээ. Тэрээр үүнийгээ тайлбарлахдаа, бар жилтнүүд хэзээд усанд орж, шүдээ угаадаггүй хэмээн хэлсэн аж. Гэсэн хэдий ч тэрээр үнэндээ могой жилтэй юм. Тэрээр усанд орохын оронд нойтон алчуураар биеэ хөнгөхөөн арчаад өнгөрдөг гэнэ.



3. Норфолкийн XI гүн Чарльз Ховард (Charles Howard)
Чарльз Ховард амталсан үхрийн маханд үнэхээр дуртай байсан төдийгүй суудал дээрээ хэдэн таваг стейкийг торохгүй идчихдэг байсан гэдэг. Хачирхалтай нь тэрээр гараа ер угаадаггүй байсан аж. Ямар сайндаа л түүний үйлчлэгчид “Бохир Дьюк” хэмээн нэрлэдэг байжээ. Түүнчлэн тэрээр унтахынхаа өмнө заавал улаан дарс уудаг байсан гэнэ.



4. Францын хаан IV Хенри (Henry)
"Сайн хаан" гэдгээрээ алдаршсан Хенри ариун цэврийн асуудалд үнэхээр хайнга нэгэн байжээ. Түүхэнд бичигдсэнээр хаан Хенри, өөрийн хатан Мария Медич (Maria Medici)-тай анх болзоход, түүний үнэр хамар цоргим байсан тул, сүйт бүсгүй нь тэр дороо л ухаан алдаад уначихсан гэдэг. 



5. Пруссын хаан II Фредерик, (Frederick)
Пруссын хаан Фредирик үнэхээр бохир нэгэн байжээ. Хувцасаа сольдоггүйгээс түүний хувцаснууд өмрөн урагддаг байсан гэнэ. Түүнчлэн их хааныг насан өөд болоход бурхан болоочийн шарилыг хүндэтгэж, оршуулах ёслолд бэлдэхээр хувцасыг нь солих гэтэл түүний цамц нь биед нь наалдан хөлсөндөө илжирсэн байсан гэх яриа байдаг.



6. Ховард Хьюз (Howard Hughes)
Түүхэн алдартай бизнесмэн, инженер Ховард Хьюз үнэхээр дэгжин сайхан харагдаж байгаа биз? Тэгвэл түүнийг юу энэхүү жагсаалтруу оруулах болов? Тэрээр хумсаа авдаггүй, урт ургуулах дуртай, түүнчлэн үсээ ч засуулах дургүй, гараас бусад зүйлсээ нойтон алчуураар арчдаг байсан гэдэг.



7. Карл Маркс (Karl Marx)
Германы философич Карл Маркс ч мөн адил усанд орох дургүй байсан гэнэ. Түүнчлэн тэрээр арьс өнгөний өвчтэй байсан ажээ. Нийгэм, эдийн засаг, философийн шинжлэх ухаануудад машид үнэтэй хувь нэмэр оруулсан түүнийг ийм бохир хүн байсан гэж хэн мэдлээ...


 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()